Түргэн бодолтын тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Түргэн бодолтын тэмцээн боллоо

Монголын спортын төв хэвлэл “Таван цагариг” сонин байгуулагдсны 20 жилийн ойн нэрэмжит шатрын бодлого бодолтын Улсын уралдааны эцсийн шатны Түргэн бодолтын тэмцээн “Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд саяхан зохиогдлоо. Эхний шатнаас шалгарсан ФМ Г.Алтан-Оч, спортын мастер Б.Буяннэмэх, спортын мастер Ц.Зундуй нарын найман шатарчин, таван дүрстэй, дөрвөн бодлогыг 20 минутын хугацаанд уралдаж бодоход, гурван оролцогч ижил 20 онооны дээд амжилт гаргаснаас хугацааны нэмэлт үзүүлэлтээр ФМ Э.Энхнар (Сүхбаатар аймаг, МУИС) түрүүлж, ФМ С.Билгүүн (Ховд аймаг, Хан Хөхий), Б.Нямдаваа (Хөвсгөл аймаг, Багануур-Төр Монгол) нар удаах байруудад шалгарав.

Шатрын бодлого зохиомжийн

ОУХМ Орлой Л.Тогоохүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж