“Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиална” | News.MN

“Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиална”

“Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиална”

“Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиална”

Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбож байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр /2019.2.21/ мэдээлэл хийлээ.


Улсын бүртгэлийн ерөнхий газар Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11 хороог улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон байна.

НҮДЭЭ ОЛСОН АЖИЛ БОЛОХООР НЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАСАН

Азийн хөгжлийн банкны Монгол дахь захирал, Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Монгол Улс нь нийгмийн хамгааллын чиглэлд бусад орноос харьцангуй өгөөмөр. Төрөөс нийгмийн хамгаалал, халамжид нэлээд мөнгө зарцуулдаг. Энэ мөнгө нь нүдээ олохгүй зүйлд зарцуулагдвал маш харамсалтай. Энэ үйлчилгээ нь нүдээ олсон, эзэндээ очсон үйлдэл тул бид энэ төслийг хэрэгжүүлсэн” гэлээ.

НАЙМДУГААР САР ГЭХЭД БҮРТГЭЛИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМ БОЛГОНО

Бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох ажлын талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос тодрууллаа.


-Төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын 220 сум сүлжээнд буюу шилэн кабелд холбогдсон байдаг. Үүнээс 69 сум нь бүртгэлийн сүлжээнд холбогдсон байдаг. Төслийн багтай хамтран 2019 онд 120 сумыг бүртгэлийн сүлжээнд холбохоор төлөвлөж байгаа. Үлдсэн 30 орчим сумыг  Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн нөөц бололцоогоор бүртгэлийн сүлжээнд холбох зорилт тавьсан байгаа. Ингэснээр 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм. Харилцаа холбооны зохицуулах хороо шилэн кабелд холбогдоогүй сумдыг шилэн кабелд холбохоор төлөвлөж байгаа. Хэрэв ингэвэл Монгол Улсын 330 сумыг буюу бүх сумыг бүртгэлийн сүлжээнд холбоход бэлэн байна.

-Сум, хороодыг сүлжээнд холбосноор иргэд бүртгэлийн хэдэн төрлийн үйлчилгээ авах боломжтой вэ?

-Өмнө нь аливаа сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж,аймгийн төвийг зорьдог байсан. Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор иргэд сумын төвөөсөө үйлчилгээ авч цаг, мөнгөө хэмнэнэ. Иргэний бүртгэлийн  15 төрлийн бүртгэлийн үйлчилгээ авах юм.

-Улсын бүртгэлээс үзүүлдэг үйлчилгээний хэдэн хувь нь цахимжаад байна вэ?

-Улсын бүртгэлийн багц хууль батлагдахад дагаж мөрдөх журмыг хууль тогтоогчид баталсан байдаг. Журамд улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах үүрэг өгсөн. Ингээд манайхаас үзүүлдэг үндсэн гурван үйлчилгээ буюу эд хөрөнгийн үйлчилгээ 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжсан. Бид наймдугаар сарын 1-нээс өмнө улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахимжуулах зорилт тавьсан байгаа.

-Бүртгэлийн үйлчилгээнд шинээр ямар үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэн төвтэй үйлчилгээний 60-70 хувийг үзүүлдэг. Гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно.

-Иргэний мэдээллийг цахим үйлчилгээнд нэвтрүүлэх нь нэг талаас аюултай. Аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

-Цахим үйлчилгээний аюулгүй байдал дэлхий дахинд яригдаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улс дахь хамгийн том цахим мэдээллийн сантай байгууллага. Манайд 70 орчим терабайт мэдээллийн сан бий. Манай бүртгэлийн газар нь цахим аюулгүй байдлыг хангах газартай. Үүнд 20 орчим хүн ажилладаг. Энд улсын цахим бүртгэлийн аюулгүй байдал, хөгжүүлэлт, хамгаалалтыг хариуцдаг.

Гадаад паспортын хугацаа дууссаныг иргэд гадаад явахдаа л мэддэг. Тиймээс гадаад паспортын хугацаа дуусахад хэр хэмжээний хугацаа үлдсэнийг анхааруулж мессеж очих үйлчилгээ нэвтрүүлж байгаа.

Мөн энэ өдөр улсын бүртгэлийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж байгаа бөгөөд 2018 оны ажлаа дүгнэж, ирэх 2019 оныхоо хийх ажлынхаа төлөвлөгөөг ярилцаж байгаа юм байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
19
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-21 103.26.194.221

мэдээллээ гүйцэт уншаач хэнд ч ойлгогдохоор байна ш дээ

Avatar

monhchuluun 2019-02-21 203.91.115.38

gadaad pasword irgenii vnvvleh zahilah gsn ymaa yj bolboo barhuuu

Avatar

Tseegii 2019-02-21 39.7.28.86

Bolj bna amjilt hvsie

Avatar

zochin 2019-02-21 202.9.43.233

хүүхдэд гадаад паспорт бас цахимаар захиалах уу?

Avatar

Зочин 2019-02-21 59.125.15.22

Гадаадаас захиалж.болох юм уу? Зөвхөн 21 аймаг ?

Avatar

Зочин 2019-02-21 202.21.109.4

Псда тэгээд эртхэн хийхэд яадаг ажилгүй хулгайчууд вэ

Avatar

Зочин 2019-02-21 182.160.0.240

Паспорт ын зурагтаа өөрөө авах хэрэгтэй юм уу?

Avatar

Зочин 2019-02-21 66.181.189.219

Bolj dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж