"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон" | News.MN

"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

Намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоож, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулах юм. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас зарим зүйлийг тодрууллаа.


-Та 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үү?

-Би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй Засаг даргыг нэр дэвшүүлж  дэмжигчдээр нь хамгийн амархан унагаах менежмент  байдаг л даа. 1996 онд аймгийн Засаг дарга болгоно гэж унагааж байсан гашуун туршлагыг би үзсэн хүн. Тийм учраас  бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад Засаг дарга нэр дэвших боломжгүй. Намууд хуралдаж нэр дэвшигчээ тодруулах байх. Хэнтийн нөхөн сонгуульд 30 гаруйн хүн нэр дэвшиж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал гарсан байна лээ. Хуучин бол улс төрийн 17 намтай бол одоо бараг 30 дөхсөн байна лээ. Шинээр намууд үржиж бий болж байна. Энэ олон нам бүрийн гишүүн, бие даагч нар нэмэгдээд 30 гаруй нэр дэвшигч өрсөлдөх байх.

-Нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 42 дугаар тойрогт одоо нөхцөл байдал ямар байгаа вэ. Зарим нэр дэвшигчид  тойргоо эргэж, тойрч эхэлсэн байх?

-Гүүнд хайртай морьд олширдог үе нь  одоо эхэлж байна. Хэнтий аймагт хайртай хүмүүс олноор гарч ирнэ. Энэ олон нэр дэвшигчдээр орон нутагтаа ашигтай зүйл л хийлгэмээр байна. Олигтой ажил хийдэггүй юм дөө. Аймгийн ажил руу орж нулимж, муулж хоёр оноо авах гэсэн хүмүүс ч очдог юм. Нөхөн сонгууль зохион байгуулахад Хэнтий аймаг бэлэн байна.

-Нөхөн сонгууль хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хойшилж, урагшлуулах хугацааг бид мэдэхгүй. УИХ нөхөн сонгуулийн хугацааг зарласан бол болдгоороо болох байх. Магадгүй дугаар хорооны иргэн Дорж УИХ-ын шийдвэрийг  Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхэд маргаан үүсэхэд нээлттэй цагаан дээр хараар бичсэн заалтууд бий. Тухайлбал, Д.Гантулгын өөрийнх нь  хүсэлтийг  үндэслэж УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн УИХ-ын тогтоол гарсан байдаг. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээс чөлөөлөхдөө хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн заалт байдаг. Тэгэхээр захын нэг иргэн өргөдөл бичихэд Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэх нь нээлттэй. Үндсэн хуулийг яалт ч үгүй зөрчсөн бол нөхцөл байдал хэцүү л болох байх.

Хэнтийн иргэдийн хувьд  нөхөн сонгуульд хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Ард иргэдийн төлөөлөл болж УИХ-д дуу хоолойг нь хүргэхүйц, тойрогтоо ажилладаг гэх мэт бүтээлч шалгууруудыг хангасан хүн сонгогдоосой гэж хүсч байгаа. Энэ  шалгуурыг хангах нэр дэвшигчээ намууд нэр дэвшүүлэх  байлгүй дээ.

-Та 2020 оны сонгуульд Хэнтийд нэр дэвших үү?

-Тэр үед бүрэн эрхийн хугацаа дуусч сонгуульд нэр дэвших эрх нээлттэй болж байгаа юм.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Вввв 2019-02-21 43.228.130.4

Чам шиг орк п***а амаа угаагаад, усанд орчихоод олон долоон юм ярь.

Avatar

Сми 2019-02-21 43.228.130.4

Чи бага хуцаа п***а минь, халхын хавтгайд хна яахаа чам шиг бегс долоогч луйварчингаар заалгахгуй. Хол очиж хуцан уль.

Avatar

Зочин 2019-02-21 151.159.19.38

"Бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө нэр дэвшүүлж дэмжигчдээр нь хамгийн амархан унагаах менежмент" ч гэх шиг юу ярьж байгаагаа ойлгодог гар уу энэ чинь харин. Ганбямба албан тушаалын араас уйгагүй явдаг тэр нь ч энэ "жижигхээн хүний" ярианаас нь тод харагдаж байна. Жижигхэн ч гэсэн ядаж "соёлтой" ярьж сураач балайнууд минь.

Avatar

Арианна 2019-02-21 202.9.43.163

Энэ Ганбямба бол Ө.Энхтүвшин шиг хийсэн амжуулсан ажил гэхээр юмгүй хирнээ яаж ийж байгаад л ямар нэг даргын суудалтай зууралдаад үлддэг сонин гар шүү. Иймэрхүү амьтад л харин өөрсдөө ёстой жинхэнэ гүүнд дуртай морь гэгчээр мэдлэг чадваргүй байж дарга даамлын суудал руу үхэн хатан зүтгэж амьдардаг юм.

Avatar

Бат 2019-02-21 103.229.120.230

Дотуур хувцасны наймаачмд л хайр зарлаж байгаа одоо трико сонгогдоно харж л байгаарай

Avatar

Boldq 2019-02-21 66.181.179.33

Za za arai mangar darga be ard irged ni tegeed mal amitan bolj bgaa yumuu iim l khumuus oron nyragt ikh bna shuu dee ene setguulch gej bas l taarsan khun bna daa

Avatar

Bold 2019-02-21 66.181.179.33

Za za arai mangar darga be ard irged ni tegeed mal amitan bolj bgaa yumuu iim l khumuus oron nyragt ikh bna shuu dee ene setguulch gej bas l taarsan khun bna daa

Avatar

Зочин 2019-02-21 91.65.30.101

Kentein aimgiin arduud keterhein loodur arduud gej duulsan biz dee!!!!

Avatar

Хэнн 2019-02-21 117.111.23.48

Кк хэнтийд бас эрүүл хүн байдгтйм байна

Avatar

Зочин 2019-02-21 139.5.216.58

Ийм юм ярьж суудаг аймгийн дарга байх гэж ….ичиж үхлээ.Үүнийг хоцрогдрл гэхгүй юм бол өөр юуг хоцрогдол гнх юм бэ?

Avatar

Заяачинь 2019-02-21 43.242.243.85

Гандааш бацааныг Хэнтийчүүд сонгосон гэхээр гүү л болж таарна гэнээ кк. Одоо дараагийн эдлэгч нь хэн бэ гэдгээ дуртай 30 дотроос шаалгаруулна гэж сонгогчдыг доромжилдог засаг байх гэж. Том гүзээ, жижиг гууртай хөгшин мал!!!

Avatar

Зочин 2019-02-21 122.201.21.32

ЭНЭ НЭГ ЗӨӨЛӨН СУУДАЛ ДАМЖИЖ СУРЦАН ТОМ ХУВАЛЗ БАЙГААД Л БАЙГАА ЮМ УУ ?

Avatar

Чулуун 2019-02-21 202.126.89.157

Энэ нэг бас даам гарсан гар. Хэнтийнхэн хэзээ зов хунээ олж сонгодог болно до

Avatar

Зочин 2019-02-21 66.181.171.34

Хэнтийчүүд гүү болж таарч байна уу тэнэг с** вэ

Avatar

Gungaa 2019-02-21 66.181.179.169

Za ene setguulch ene nokhor khoer duugui l bna bis dee yun guund khairtai mori be khun songokh geed bgaa yum uu mal songokh geed bgaa yum uu arai bisheeene khoert khariutslaga tootsokh kheregtei shuu dee namiin ner barisan iim yumnuud l aimguudad ikh bgaa shuu er naraas salakh kheregtei aydaj zob ayridag bai l daa

Avatar

7172 2019-02-21 49.0.212.70

ЗА БИТГИЙ ш** ш**, СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ГЭНЭТ Л АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРТАЙ ДУРТАЙ БОЛООД ИРЖ ГЭНЭ.

Avatar

гүү, морь ??? 2019-02-21 202.72.245.122

Монгол хэл маань агуу баялаг хэл юмсан, ийм ч гарчиг олох гэж, бичих дуртай бол жаахан ном унш л гэж хэлэхээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж