"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

"Гүүнд хайртай морьд шиг хэнтийчүүдэд хайртай хүмүүс олширсон"

Намрын чуулганы төгсгөлд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг тогтоож, нөхөн сонгуулийн санал авах ажиллагааг 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр явуулах юм. Энэ талаар Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбаас зарим зүйлийг тодрууллаа.


-Та 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших үү?

-Би нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь хэлсэн. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй Засаг даргыг нэр дэвшүүлж  дэмжигчдээр нь хамгийн амархан унагаах менежмент  байдаг л даа. 1996 онд аймгийн Засаг дарга болгоно гэж унагааж байсан гашуун туршлагыг би үзсэн хүн. Тийм учраас  бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байхад Засаг дарга нэр дэвших боломжгүй. Намууд хуралдаж нэр дэвшигчээ тодруулах байх. Хэнтийн нөхөн сонгуульд 30 гаруйн хүн нэр дэвшиж магадгүй гэсэн урьдчилсан таамаглал гарсан байна лээ. Хуучин бол улс төрийн 17 намтай бол одоо бараг 30 дөхсөн байна лээ. Шинээр намууд үржиж бий болж байна. Энэ олон нам бүрийн гишүүн, бие даагч нар нэмэгдээд 30 гаруй нэр дэвшигч өрсөлдөх байх.

-Нөхөн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 42 дугаар тойрогт одоо нөхцөл байдал ямар байгаа вэ. Зарим нэр дэвшигчид  тойргоо эргэж, тойрч эхэлсэн байх?

-Гүүнд хайртай морьд олширдог үе нь  одоо эхэлж байна. Хэнтий аймагт хайртай хүмүүс олноор гарч ирнэ. Энэ олон нэр дэвшигчдээр орон нутагтаа ашигтай зүйл л хийлгэмээр байна. Олигтой ажил хийдэггүй юм дөө. Аймгийн ажил руу орж нулимж, муулж хоёр оноо авах гэсэн хүмүүс ч очдог юм. Нөхөн сонгууль зохион байгуулахад Хэнтий аймаг бэлэн байна.

-Нөхөн сонгууль хойшлогдож магадгүй гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар мэдээлэл байна уу?

-Хойшилж, урагшлуулах хугацааг бид мэдэхгүй. УИХ нөхөн сонгуулийн хугацааг зарласан бол болдгоороо болох байх. Магадгүй дугаар хорооны иргэн Дорж УИХ-ын шийдвэрийг  Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхэд маргаан үүсэхэд нээлттэй цагаан дээр хараар бичсэн заалтууд бий. Тухайлбал, Д.Гантулгын өөрийнх нь  хүсэлтийг  үндэслэж УИХ-ын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн УИХ-ын тогтоол гарсан байдаг. Гэтэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээс чөлөөлөхдөө хүндэтгэн үзэх шалтгаанаар гэсэн заалт байдаг. Тэгэхээр захын нэг иргэн өргөдөл бичихэд Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсэх нь нээлттэй. Үндсэн хуулийг яалт ч үгүй зөрчсөн бол нөхцөл байдал хэцүү л болох байх.

Хэнтийн иргэдийн хувьд  нөхөн сонгуульд хэр ач холбогдол өгч байгаа вэ?

-Ард иргэдийн төлөөлөл болж УИХ-д дуу хоолойг нь хүргэхүйц, тойрогтоо ажилладаг гэх мэт бүтээлч шалгууруудыг хангасан хүн сонгогдоосой гэж хүсч байгаа. Энэ  шалгуурыг хангах нэр дэвшигчээ намууд нэр дэвшүүлэх  байлгүй дээ.

-Та 2020 оны сонгуульд Хэнтийд нэр дэвших үү?

-Тэр үед бүрэн эрхийн хугацаа дуусч сонгуульд нэр дэвших эрх нээлттэй болж байгаа юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж