Хятад Спартли арлыг маргаангүй өөрийнх гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.10-нд нийтлэгдсэн

Хятад Спартли арлыг маргаангүй өөрийнх гэв

 

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай Спартли бүлэг аралд Бээжин бүтээн байгуулалтын ажил явуулж буйг харуулсан сансарын хиймэл дагуулын зургийг олон улсын стратегийн судалгааны төвийн цахим хуудсанд нийтэлжээ. Харин  Хятадын гадаад хэргийн сайдын Хуа Чунь-Ин Спартли бүлэг арал дахь  бүтээн байгуулалтын ажлыг үндэсний бүрэн эрх болоод далайн эрхтэй холбон тайлбарлажээ. Бээжингийн Спартли арал дахь бүтээн байгуулалт нь  загасчлал, шинжлэх ухааны судалгаа, аврах, эрэн хайх ажиллагаа явуулагчид болон газар нутгийг хамгаалж буй цэргүүдэд зориулагдсан хэмээн мэдэгдсэн байна.

 

Өмнө нь Австарлийн талаас Хятад Спартли арал дээр хүнд техникүүд авчиран элсэн хана босгож буйг мэдэгдэж байсан юм. Харин АНУ-ын батлан хамгаалахын сайд Эштон Картер Хятадын үйлдэл бүс нутгийн зөрчлийг улам хурцатгаж байна хэмээн мэдэгджээ.

 

Өмнөд Хятадын тэнгис дэх газрын тосны арвин нөөцтэй, загас агнуур, далайн тээврийн ашигтай бүсийг өөрийн эзэмшилдээ авахаар Филиппин, Вьетнам, Тайван, Индонез, Малайз, Япон улсууд Хятадтай маргаан үүсгэд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж