Цас бага орсноос ой хээрийн түймэр эрт гарах магадлалтай

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Цас бага орсноос ой хээрийн түймэр эрт гарах магадлалтай

Цас бага орсноос ой хээрийн түймэр эрт гарах магадлалтай

Онцгой байдлын ерөнхий газар болон Байгаль орчин аялал жуулчлалын  яамны төлөөллүүд хамтран өнөөдөр /2019.02.21/  гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлыг танилцууллаа. 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдрөөс ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга   хэмжээний тухай улсын онцгой комиссын албан даалгавар гарсан байна.

Улсын хэмжээнд өнгөрсөн 2018 онд  нийтдээ 13 аймгийн 48 сумд 77 удаагийн ой хээрийн гал түймэр  гарснаас  нийтдээ 16600 га  газарт ой хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас байгаль экологид 39.5 тэрбум төгрөгийн хохирол гарсан бол гал  түймэр унтраахад 250 сая төгрөг зарцуулжээ.

Цаг уур шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллийн  дагуу 2019 оны  хоёр, гуравдугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас цас багатай байна. Хаврын улиралд нийт нутгийн ихэнх нь хуурайшилт өндөр байгаа учир  ой хээрийн  түймрийн нөхцөл хүндэрч магадгүй дүгнэлт  мэргэжлийн байгууллагуудаас гаргажээ.

Хоёрдугаар сарын 20-ны байдлаар  нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байгаагаас Баян-Өлгий, Завхан, Увс аймгийн нутгаар 15-24  см зузаан цастай байгаа бол бусад нутгаар цас багатай, ялангуяа зүүн аймгуудын ихэнх нутгаар цас багатай байна. Ихэнх аймаг цас багатай байгаа учир хавар эрт хуурайшилт үүсэх юм. Энэ жилийн хувьд  цас эрт хайлснаас хуурайшилтын зэрэг өндөр гарчээ.

Ялангуяа хөрш зэргэлдээ ОХУ-д он гарснаар 40 удаагийн ой  хээрийн гал түймэр гарсан байна. Энэ байдлаас харахад хуурайшилтын зэрэг зөвхөн Монголд төдийгүй хөрш зэргэлдээ улсад хүртэл явагджээ. Энэ жилийн хуурайшилтын эрчим өндөр байгаа учраас эрт гарах магадлалтай юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж