Хэнтийнхэн литр сүүг 400 төгрөгөөр авдаг болно

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хэнтийнхэн литр сүүг 400 төгрөгөөр авдаг болно

Урин дулаан цагт хамгийн ихээр хямдардаг сүү цагаан идээ энэ жилийн хувьд үнэтэй хэвээр байна. Нийслэлчүүдийн хувьд литр сүүг 800-900 төгрөг, таргийг 900-1000 төгрөг, айргийг 2500-3000 төгрөгөөр худалдан авч байна. Хэдийгээр цагаан идээ ийн үнэтэй байгаа ч авахаас аргагүйд хүрээд байгаа юм. Тэгвэл Хэнтий аймгийн иргэд сүү цагаан идээгээ хямд үнээр худалдан авах боломжтой болж байгаа ажээ. Хоногт хоёр мянган литр сүү боловсруулах хүчин чадалтай, битүү эргэлтийн системээр бүрэн цэвэрлэж ариутгах давуу талтай нэгэн үйлдвэрийг тус аймагт ашиглалтад оруулаад байна.. Энэ үйлдвэрийг хүчин чадлынх нь дагуу ашигласнаар  литр сүүний үнэ 400 төгрөг байх болно гэдгийг тус үйлдвэрийнхэн амлаж буй ажээ.  “Өндөрхаан” сүүний үйлдвэр нь ариутгасан сүү, цөцгий, тараг зэрэг зургаан төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах юм. Одоогоор Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байгаа хорь гаруй малчид фермерүүд болон хоёр зуугаад өрх айл сүүгээ нийлүүлж байна. Ер нь, тус аймаг 40 гаруй сая литр сүү бэлтгэх нөөцтэй бөгөөд аймгийн төвийн ойролцоох Баянхутаг, Мөрөн, хангайн Баян-Адарга, Биндэр, Дадал, Батширээт, Өмнөдэлгэр зэрэг сумдыг сүүний цөм нутаг гэж үздэг байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж