УИХ-ын гишүүн Г.Солтан ялын тогтоолтойгоо танилцаагүй явна

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Солтан ялын тогтоолтойгоо танилцаагүй явна

УИХ-ын гишүүн Г.Солтан ялын тогтоолтойгоо танилцаагүй явна

Албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын дөрвөн гишүүнийг АТГ-т шалгаж буй. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах нөхцөл байдал үүссэн учир Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-д хүргүүлсэн. Гэвч УИХ дөрвөн гишүүнээ авч үлдсэн билээ.

ЖДҮХС-тай холбогдсон гишүүд хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар дөрвөн гишүүний гурав нь яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцсан бол Г.Солтан гишүүн тогтоолтойгоо танилцахгүй “зугтаасаар” яваа аж. Тэрбээр АТГ-т дуудагдахаар “Хөдөө ажилтай явна, удахгүй гадагшаа явна” хэмээн тайлбарлаж шалтаг тоочих болжээ.

Г.Солтан гишүүний тухайд малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компани болох "Монгол шаазан" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон, ЖДҮХС-ийн албан тушаалтнуудыг зээл олгох журмаа зөрчиж зээл олгоход хүргэсэн хэрэгт холбогдоод байгаа юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж