Онцгой байдлын ерөнхий газраас Цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг байцаагч нарт “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд хоёрдахь өдрөө зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалт нь цагдаагийн байгууллагаас гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлтийг хэрхэн хийх талаар бүсчилсэн буюу план зургийг шинээр боловсруулж, цагийн байдалд хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх чиглэлээр онолын болон дадлага сургуулийг явуулж байгаагаараа онцлог юм.
Нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүссэн үед хамгаалалтын удирдлага, зохион байгуулалтын үүргийг хэрэгжүүлэх ур чадварыг олгох зорилготой тус сургалтад Цагдаагийн байгууллагын нийт 25 алба хаагч оролцож байна.
Сургалтыг ОБЕГ-ын ГУСГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшиг, ослын үед ажиллах арга хэлбэр, бэлэн байдал”, хэлтсийн мэргэжилтэн, ахмад Г.Энхцолмон “Гамшгийн тухай ерөнхий ойлголт, ангилал, төрөл, зонхилон тохиолддог зарим аюулт үзэгдэл, осол”, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн сургалтын менежер, дэд хурандаа Д.Мөнхбат “Гамшиг ослын үед мэргэжлийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаарх танилцуулга” зэрэг сэдвийн хүрээнд хичээл сургалтыг явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ