Атлетико Мадрид болон Манчестер Сити клубууд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Атлетико Мадрид болон Манчестер Сити клубууд эхний хожлоо авлаа

Атлетико Мадрид болон Манчестер Сити клубууд эхний хожлоо авлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-н тоглолтууд явагдаж байна. Урьд шөнө хоёр хос дөрвөн багийн тоглолтууд болсон байна. Атлетико Мадрид клубын талбайд болсон тоглолтонд талбайн эзэд төвийн хамгаалагчдынхаа оруулсан гоолоор хожил байгуулсан бол Ювентус хүнд байдалд орлоо. Хоёр багийн тоглолт 78 дахь минут хүртэл гоолгүй үргэлжилсэн ба төвийн хамгаалагч Х.Хименес булангаас ирсэн бөмбөгийг бужигнаан дундаас цохин оруулсан. Эхний гоолоос ердөө таван мин-н дараа багийн ахлагч Д.Годи багийнхаа тэргүүлийг баталгаажуулсан гоолыг оруулснаар талбайн эздийн ялалтаар өндөрлөв.

Тус тоглолтын өмнө Ювентус клубын К.Роналдо “Надад аваргуудын лигийн таван цом байна, харин Атлетико Мадридад ганц ч цом алга” хэмээн егөөдөөд амжсан. Гэвч үүний хариуг Атлетико Мадрид клуб хүчтэйгээр барив. Дараагийн хариу тоглолт Ювентус клубын талбайд болох ба Атлетико Мадрид тэнцэхэд эсвэл нэг гоолын зөрүүтэй хожигдоход л дунд шөвөгт шалгарна.

  • Атлетико Мадрид 2-0 Ювентус (гоол: Х.Хименес 78’, Д.Годин 83’)

ШАР ХУУДАС: Д.Коста 8’, Т.Партей 45+3’, А.Гризманн 89’, А.Сандро 55’

УЛААН ХУУДАС:0

Атлетико Мадрид: Я.Облак, Хуафран, Х.Хименес, Д.Годин, Ф.Луис, Н.Сауль, Родриго, Т.Лемар (Т.Партей 61’), А.Коррей (Коке 67’), А.Гризманн, Д.Коста (А.Мората 58’)

Ювентус: В.Щенсны, А.Сандро, Ж.Кьеллини, Л.Бонуччи, де Шильо, М.Пьянич (Э.Жан 72’), Б.Матюиди (Ж.Кансело 84’), Р.Бентанкур, К.Роналдо, М.Манжукич, П.Дибала (Ф.Бернардески 80’)

Испани дасгалжуулагч П.Гуардиола Германы Шальке-04 багийн дасгалжуулагч Д.Тедескотой зэрэгцүүлэх дасгалжуулагч биш гэдгээ харуулав. Тоглолтоос харахад Шальке тэргүүлийг I үе өндөрлөхөд авч, мөн 68 дахь минутаас 10 хүний эсрэг тоглосон ч Манчестер Сити багийг буулган авч чадалгүй талбайдаа хожигдлоо. Ингэснээр хариу тоглолтонд хүнд байдалд орж дараагийн шатанд шалгарах боломж нь бүдгэрч байна. Пепийн шавь нар тоглолтын төгсгөлийг гайхалтай хийж Л.Сане, Р.Стерлинг нарын гоолоор эргэн ирэлт хийснээр ялалт байгуулав.

  • Шальке-04 2-3 Манчестер Сити (гоол: Н.Бенталеб пен 38’, пен 45’, С.Агуэро 18’, Л.Сане 85’, Р.Стерлинг 90’)

ШАР ХУУДАС: М.Ут 41’, С.Сане 73’, Г.Бургшталлер 90+5’, Н.Отаменди 37’, Фернандиньо 43’, Эдерсон 90+5’

УЛААН ХУУДАС: Н.Отаменди 68’

ШАЛЬКЕ-04: Р.Ферманн, Д.Калижури, Ж.Брума, С.Сане, М.Настасич, Б.Очипка, С.Сердар, Н.Бенталеб, У.Меккенни (Ш.Скрцибски 77’), Х.Мендиль (Г.Бургшталлер 65’), М.Ут (А.Харит 88’)

Манчестер Сити: Эдерсон, Э.Лапорте, Н.Отаменди, Фернандиньо, К.Уокер, Д.Силва (В.Компани 70’), И.Гюндоган, де Бройне (А.Зинченко 87’), Р.Стерлинг, С.Агуэро (Л.Сане 78’), Б.Силва

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж