П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ | News.MN

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хориотой бодис илэрсэн билээ. Удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр /2019.02.20/  албан ёсоор гаргаж, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон  байна. Тиймээс бид П.Орхоны ойрын эх сурвалжуудын байр суурийг болон Дэлхийн бөхийн холбооны шийдвэрийг орчуулан хүргэж байна.

Холбоотой мэдээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэх асуудал хариулт нэхэж байна. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа  юм.

Энэ талаар П.Орхоны багш гавьяат тамирчин Ц.Хосбаяр дасгалжуулагчаас лавлатал “Би чөлөөт бөхийн холбооны гишүүн, багш учраас Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаярын зөвшөөрлөөр л яриа өгч болно. Надад ярих олон зүйл бий. Өнөөдрийг хүртэл надад албан ёсоор мэдэгдэл ирээгүй учраас би юу ч ярьж чадахгүй байна. Ямартай ч 2018 оны наймдугаар сарын 1-ны өдөр зүв зүгээр тамирчнаа шигшээ багт хариуцуулж өгсөн” гэснээс өөр  зүйл ярьсангүй.

Дараа нь Чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяраас асуухад “Нэгдсэн байдлаар удахгүй мэдээлэл өгнө“ гэв. Түүнээс Ц. Хосбаяр дасгалжуулагчаас яриа авах зөвшөөрлийг асуусан боловч хариу хэлэлгүй утсаа тасдаж орхив. Үүнээс  харахад хэн хэн нь түрүүлж ам нээхийг хүсэхгүй байгаа бололтой.

Бид хамгийн сүүлд П.Орхоны төрсөн эгч болох П.Сувд-Эрдэнэтэй холбогдоход “Би дүүтэйгээ холбогдох ч завгүй ажилтай явна. Түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан талаарх мэдээллийг өнөөдөр мэдээллийн сайтаас олж үзлээ. Мэдээж П.Орхонд амаргүй байгаа” гэсэн хариуг өглөө.

Чөлөөтийн тамирчид дунд тус холбооны нарийн бичгийн дарга Б.Батбаяраас удаа дараа дайралт ирсэн талаар яригддаг юм билээ. Мөн үндсэн дасгалжуулагчид П.Орхонтой хамт Индонез руу явах байсан ч чөлөөт бөхийн холбооноос тэднийг цагдаагийн байгууллагад өгсөн гэх мэдээлэл ч бий. Ямартай ч Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж тамирчид нь хүртэл минийх, чинийх гэж хоёр хуваагдаж талцсаны золиос нь П.Орхон боллоо хэмээн хардах  хүмүүс цөөнгүй байна.

ДЭЛХИЙН БӨХИЙН ХОЛБООНЫ ДҮГНЭЛТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ны албан ёсны шийдвэр англи хэл дээр хэвлэн, Монголын холбогдох газруудад хүргүүлээд байгаа билээ. Тэгвэл Дэлхийн бөхийн холбооны дүгнэлтийг орчуулан хүргье.

Тус холбооны дүрмийн дагуу П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хассан бол 12.3-т зааснаар Монголын чөлөөт бөхийн холбоо 20 мянган Швейцарь франк буюу 20 мянган ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

2018 оны наймдугаар сарын 20-нд Индонезийн нийслэл Жакарта хотод болсон Азийн наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 килограмын төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчин Пүрэвдоржийн Орхоныг хориотой бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн тул тус тэмцээний дараа зохион байгуулагчид П.Орхоны шээснээс дээж авч Олон улсын Допингийн эсрэг агентлагийн Катарын Доха дахь итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн байна. Лаборатори ОУ-ын Допингийн эсрэг агентлагийн  стандартын дагуу дээжийг шинжлэхэд 2018 оны хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис илэрсэн. Энэхүү бодис нь тэмцээний үеэр болон тэмцээнээс бусад үед ч тамирчид хэрэглэхийг хориглодог тодорхой ангилалд багтаагүй бодис аж.

Тиймээс Азийн олимпийн зөвлөлийн ёс зүйн хорооноос тамирчны “Жакарта 2018” Азийн наадамд үзүүлсэн амжилтыг нь түдгэлзүүлж, авсан медаль шагналыг хураах шийдвэр гаргажээ. 2018 оны есдүгээр сарын 17-нд П.Орхонд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинжилгээний дүн болон бусад баримт сэлтийн хамт гардуулсан. Мөн шийдвэрээ гардуулж, гурав хоногийн хугацаанд гомдол гаргах эрх өгсөн ч өөрөө ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд П.Орхоны барилдах эрхийг хасах эрх 2018 оны есдүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гэдгийг тус шийдвэр тусгажээ. Мөн энэ үеэр П.Орхон прокурорын байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан байна. Прокурорын шалгалтын явцад хамт явсан тамирчид, дасгалжуулагчдаас мэдүүлэг авахад өөрийг нь гадны нөлөөтэй "хорлосон" гэх асуудал тогтоогдоогүй байна.

Мөн П.Орхоны хувьд энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд хэрэв гадны нөлөөтэй гэж үзсэн бол түүнийгээ нотлох бүрэн боломжтой байсан аж. Хэрэв санамсаргүй байдлаар хэрэглэснээ нотолж чадах юм бол барилдах эрхийг нь хоёр жилээр хасах боломжтой байсан ч өөрөө нотолж чадаагүй юм байна. Тиймээс санаатайгаар доппинг хэрэглэсэн гэж үзэж дөрвөн жилээр эрхийг нь хассан талаар ч дурджээ.

П.Орхоны мэдүүлснээр 2018 оны долдугаар сард нэг удаа судсаар тариа хийлгэсэн гэсэн. Тухайн үед өөрөө ямар тариа хийлгэж байгаагаа мэдээгүй учир эмчээсээ ямар бодис болохыг нь асуутал “Уургийн тариа, бүх тамирчид хийлгэж байгаа, тийм болохоор санаа зоволтгүй” гэж хэлсэн байна. П.Орхон барилдах эрх нь түдгэлзэж магадгүй болох үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо руу Хятадад үйлдвэрлэсэн гэх тус тарианы зургийг явуулсан. Тухайн бодисын найрлагыг орчуулж үзэхэд шошны тос, болон лецитин агуулсан бөгөөд ямар нэгэн хориотой бодис агуулаагүй байсан. Яаж хориотой бодис тэр тарианд орсныг тамирчин өөрөө тайлбарлаж чадахгүй, баримт олж чадахгүй байгаа гэдгийг дүгнэлтдээ тодотгожээ.

decision_case_o_purevdorj

Э.АМГАЛАНБУРАМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-21 202.55.191.130

het huuruud uulen deeguur huvuh iim l baidgiin

Avatar

Зочин 2019-02-21 202.21.106.154

Монголын чөлөөт бөхийн холбоо өөрийнхөө буруугүй гэдгийг ч нотолж чадахгүй суусаар байгаад 20000 ам доллараар торгуулж байгаа юм уу. Тэгэхээр чөлөөт бөхийн холбоо хамаатай байх нь ээ.

Avatar

Зочин 2019-02-21 103.206.195.163

Сургамжаас суралцаад дахиад алдах вий гэж чамбай байгаарай. Допинг цусандаа оруулна гэдэг энгийн үйлдэл биш шүү. Дахиж л алдаж болохгүй шүү. Асуудал маш энгийн шүү дээ. Допинг хэрэглэхгүй. Бусдад хорлогдохгүй байх шүү дээ. Улсын шигшээ багийн дасгалжуулагчид, холбооны удирдлагад хариуцлага тооцох хэрэгтэй байна. Үүнийг Биеийн тамирын газар яагаад анхаарахгүй байна. Хайран сайхан тамирчин охин. Харамсалтай. Гэхдэ 2024 оны олимп бий. Бэлтгэлээ, амьдралаа, сургуулиа цэгцлэх цаг байна. Амжилт.

Avatar

Допинг 2019-02-21 202.126.89.75

Хосбаяр дасгалжуулагч өөрөө допингийн борлуулагч биз дээ??

Avatar

zochin 2019-02-21 202.9.43.25

ta tegej borluulj bhiig haraa yu. naad amaa medej yari

Avatar

c 2019-02-21 103.212.119.180

hairan huuhed.zavaan erliizuudiin hiij bg ajil daa.holboonii gegdeh batbayr met delhiin bohiin holboonoos orj irdg mongiig ideh gj yanz bureer uzej eces suuld n ene ohiniig ingej muuhai zoliosloh gj.tamirchdaa ta nart ch hatuu sanuulga bolloo.oorsdoo em tariagaa oorsdoo itgeltei emcheer tariulj suviluulj bai gsen tom dohio bolloo shuu.bagiin mgliin sportiin emch n ingej u n mdegdehgui hor tarij bhd gadniih u gj saihn medee duulgah v dee

Avatar

horij shiitge 2019-02-21 202.21.106.136

20000 dollariig orhon guluguus garguulj mongol ulsiin hohirliig baragduul.tegeed ch mongol ulsiin ner hundiig avarch chadahgui.zurchliin huuliar torgo.mongolchuud uzen yadaj gaduur yvah erhiig ni hasaj huduu ruu ni yvuulj tsuluh estoi.em hun baij barildah uuruu bas izurchil bas ineedtei buduuleg yvdal

Avatar

vo chi 2019-02-21 103.212.119.180

chi ih ataarhuu nohor bnaadaa.chi b***** ch zov dulj gargaj chsdhgui bj olon um b** yari.gem hiisen holboo n tolj l taaraa.oorsdoo hor shahsan um chn.chi 20.0$ barij ch uzeegui harj ch uzeegui bolhoor duugui l suuj bai

Avatar

Нямдорж 2019-02-21 103.10.21.39

Сонгуульд өрсөлдөөд их хурлын гишүүн болно биз.

Avatar

Zochin 2019-02-21 31.35.91.181

Dasgaljuulagchidiin ni buruu orhon olimpiin avraga boloh bailaa

Avatar

Бехчин 2019-02-21 122.201.22.97

Суртэй ш дээ ганц бех барилдах эрхгуй л болоо биз, бехийн орон энэ тэр гээд л бултрээд байдаг биз дээ, унэхээр тийм юм бол дахиад нэг гайгуй бех гаргаад л ирээч дээ, чадахгуй бол бехийн орон энэ тэр гэж элийрэхээ больвол таарна

Avatar

mgl 2019-02-21 202.9.42.212

uudgui muusain uhruud, negiigee ingej alj baihdaa yahav dee, buruutai etgeediig shuud buud.

Avatar

zochin 2019-02-21 66.181.191.146

1 sariin umnu nad manai 1 tamirchin hool ugsun gd bsn. Odoo bhoor taria hsen gh yum. Ene ohin chin oron garan yymuu da

Avatar

БӨХ БОЛ ТӨР ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТӨР БОО БӨХ ЮМ Л ДАА 2019-02-21 58.108.22.92

БУШУУ ТУУЛАЙ БОРВИНДОО БААСТАЙ ГЭЖ МАНАЙХАН ГАВЬЯАТ БАЙР ЛАНД200 ГЭЭД ӨГӨӨГҮЙ ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ… ЭЛЭГ АВМААР ҮХЭР МОНГОЛЧУУД МИНУ…

Avatar

Монгол 2019-02-21 66.181.184.93

Монголд тамын тогооны үлгэр байсаар байна сайн яваа нэгийгээ татаж унгаадаш хөгийн зан монголд байгаа гадныханийг шүтэж бөхөсийг долоогчид их олон байна гадаад л бол монгол хүнээс дээгүүр тавьж байдаг зангаа дарга иргэдгүй болих хэрэгтэй монгол л бол монглдоо нэгдүгээрт байх ёстой

Avatar

Зочин 2019-02-21 212.34.48.84

МОНГОЛД ХОВОРХОН ТӨРӨХ ЭНЭ САЙХАН ТАМИРЧНЫГ ИНГЭЖ ХОРЛОЖ БАЙДАГ… ХОЛБОГДОХ БҮХ УДИРДЛАГЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ!!!

Avatar

Монгол 2019-02-21 77.136.17.248

Хөгийн монгол зан гэж… хов жив.. атаа хорсол… дарга болох хүсэл хэзээ болих вэ.. хэзээ амар тайван бөйх хүмүүс вэ хөөрхий гэж

Avatar

Зочин 2019-02-21 66.181.191.79

Болж муу оркыг

Avatar

зочин 2019-02-21 202.9.45.147

Чамайг яасын

Avatar

Цэрэг 2019-02-21 59.153.84.218

Өмнөх өндөр чансааны тэмцээнүүдэд зүв зүгээр явсан тамирчин, тивийнхээ тэмцээнд гэнэтхэн үүнийг хэрэглэх үү. Дараа нь том тэмцээн хүлээж байхад. Үнэндээ бол атаархагч нарын, сандал ширээний, нэр алдар горилогчдын хийсэн ажил даа. Холбоогоо эрүүл болгох хэрэгтэй юм байна даа. Орхон миний дүү зүгээрээ, үнэн юм гарнаа. Бид чамд итгэдэг.

Avatar

w 2019-02-21 103.212.119.180

yag unen zugeer ochnoon temceend yavj bsn huuhed tr temceend l um hergleed bv gjdee.zugeered mi duu amudrlaa bod.erthen neg huuhed gargachaad.ergej irehdee hen b gdgee haruul.chadaj bvl gadnii boh bolood mglchuudiig tenger haruul

Avatar

Hotiiin irgen 2019-02-21 43.228.131.42

Indenez humuus ih yaduu bas hugiin. Hunig nud ermeh zuur hulhidaj chadah tiim l aimar humuus. Magdagui ted horloson baij bolooh taltai ch teriigee medkuu tamirchin hun gej biah uu. Tuhain uuruu l buhniig sain medej baih yostoi.

Avatar

Зочин 2019-02-21 43.228.131.42

onigootooi yumaa. Mongold yag uune shig neg l mash tom aldaa baidag baigaa yum Ter ni yu gevel alivaa yumand tuuhstai unench togtvortoi baij chaddagguid baigaa yum. YUm ehluuleed ovoo amjiltand hureed l butsaad ter zuiliig haychihdag. tuushtai hun bol amidrald bolon alivaa zuild zaaval amjilt gargah ni todorhoi. manaihan chadaltai daanch togtvorgui hiisen hamhuul shig hiisej yavdag humuus gedegtei sanal niileh bhaa.

Avatar

Баярхүү 2019-02-21 176.59.136.98

Допинг хийсэн хоролсон хүн н энэ хүн допинг хэрэглэсэн гэж матсан байна шдээ …тэр хүн хэн бэ гэдгийг олоход л бүх юм тодорхой

Avatar

Баярхүү 2019-02-21 176.59.136.98

Допинг хийсэн хороосон хүн н энэ хүн допинг хэрэглэсэн гэж мартсан байна шдээ …тэр хүн хэн бэ гэдгийг олоход л бүх юм тодорхой

Avatar

Dash 2019-02-21 64.119.16.100

Хэрүүлийн бузар монголчуудыг дээр дооргүй, спортод ч ялгаагүй устгаж бна даа! Яамаар ч юм бэ дээ.

Avatar

Zochin 2019-02-21 109.7.225.56

Dolgorsureniin shunaltai buzar huuheduud gai bolnoo

Avatar

Зочин 2019-02-21 203.91.115.50

Tokiogiin olimpiin altan medali avah ni barag todorhoi bsanda yamar haramsaltai yum be uuruu medeegui ni unen lde hen yaj ugdug bnaa hamgiin shildeg tamirchinaa hamgaalj boloogui l yum bhda judo zugeer bolood l bhad chuluutiig baljinnyam avarga davhar udirdmaar yum bnda

Avatar

zochin 2019-02-21 202.9.43.25

el garahgui bga bolhoos buh sportiinhond asuudal bii

Avatar

Зочин 2019-02-21 202.21.106.147

Шившигтэй юмаа. Хайран Монгол улсын нэр.Допинг хэрэглэдэг байх нь. Олон хавар нэгэндээ л болж дээ.

Avatar

у 2019-02-21 103.11.195.34

допингоо болчихооч ээ тэгээл болоо ш дэ

Avatar

ЧААВААС 2019-02-21 202.179.27.25

ӨӨРСДИЙНХНӨӨС НЬ ХҮН ХООЛОНД ЮМ ХИЙЧЛЭЭ ГЭЭД БАЙГААГҮЙ БИЛ ҮҮ

Avatar

Зочин 2019-02-21 202.9.45.147

мэдээж

Avatar

Тамын тогооны үлгэр 2019-02-21 202.126.89.20

Бид 3хан саяуулаа. Даанч бүгдээрээ нэг нэгэндээ дургүй! Эв нэгдэл байхгүй цагт энэ улс хэзээ ч хөгжихгүй ээ. Олон ч хүн үүний золиос болж байна даа!

Avatar

Тамын тогооны үлгэр 2019-02-21 202.126.89.20

Бид 3хан саяуулаа. Даанч бүгдээрээ нэг нэгэндээ дургүй! Эв нэгдэл байхгүй цагт энэ улс хэзээ ч хөгжихгүй ээ. Олон ч хүн үүний золиос болж байна даа

Avatar

Chuham vnen 2019-02-21 182.160.2.174

Batbayara Sumyabazara medeelel uguuchee tsahar hunii ner gutaasan sugnii useechi bol sain medej bga te odoo ih olon ym il bolno do

Avatar

Орхон 2019-02-21 202.9.43.97

Одоо дараагийн олимп нтр худлаа бүлтрээд яах вэ…өөр хийх юм энэ амьдралд зөндөө байна дүү минь…амьдрал ингээд ямар дуусах гэж байгаа биш…цаашдаа амьдралаа яааж авч явах гэж бодоо…

Avatar

ЗОЧИН 2019-02-21 103.10.23.6

ТАМЫН ТОГООНЫ ҮЛГЭР БИЕЛЛЭЭ ОЛЛОО

Avatar

Зочин 2019-02-21 103.229.122.152

MONGOLCHUUDAA GEJ …

Avatar

Bat 2019-02-21 174.241.3.207

Asa chi shyy

Avatar

Bat 2019-02-21 174.241.3.207

Asa chi shyy

Avatar

зочин 2019-02-21 43.242.243.92

Энэ сайхан ид гялалзаж яваа охиныг ингээд баллаад хаячих ч гэж дээ. Хогийн амьтад

Avatar

Монгол 2019-02-21 150.129.140.100

Хамгийн зэвүүн дайсан дандаа ойрхоноос гардаг нь амьдралаар нотлогдсон зүйл. Дайсан чинь хажууд чинь л байж дээ, охин минь. Тэгэхдээ идүүлсэн бут ургана даа. Сэтгэлээ чанга байлга. Барилддаг шигээ чамбай байгаарай!

Avatar

Зочин 2019-02-21 64.119.20.212

Ёстой гамшиг. Бузрын хэрүүлтэй холбоо, дасгалжуулагч, багш нарын эвдрэлцээн эцсийн дүндээ тамирчин нь хохироод дуусах шив дээ. Насанд хүрсэн тамирчин хүн юу хэрэглэж, ууж, идэж байгаагаа мэдмээр л юм. Даанч ч яавдаа цэнцэрэн минь гэж.

Avatar

Тыныбаява 2019-02-21 202.179.27.18

Их л холоос хаясан чулуу Яг байгаа онолоо

Avatar

Зочин 2019-02-21 182.160.35.107

Манай хөгийн муу Б.А.А.С.Н.У.У.Д. холбоо дотроосоо хорлсон байх.

Avatar

иргэн 2019-02-21 202.179.26.7

yнэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгч болж дээ ингээд Орхоны спортын карьер дуусдагийн байжээ

Avatar

Зочин 2019-02-21 202.9.45.4

Хэцүү ч юм даа. Идэж уух юмаа байнга л цагдаж хянах хэрэгтэй юм б.на даа.Эсрэг хүнээс нэг бохь аваад захилахад ч аюул болох юм б.на шүү. Дахин шинжилгээнд орсон юм болов уу?? Орхон минь сэтгэлээ бариарай. Сайн бөх гэдгээ харуулчихсан юм чинь болоо хөө.

Avatar

монгол иргэн 2019-02-21 202.131.236.170

Орхон сайн охин, санаагаар унаад хэрэггүй. Сайныг бодож, сайн яваарай дүү.

Avatar

hi 2019-02-21 202.55.188.46

hair n mundag ohiniig heden hulduu nuhduud umaa medehgui ireeduigiin alaad haylaadaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж