"Очир" төвийн зочид буудалд 13 настай охины амийг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.02.21/ болно. Өнгөрөгч долоо хоногт болох байсан давж заалдах шатны хурал шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон. Харин Д.Жавхлан, М.Амарболд нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан нь энэ юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ