Самсунг Фолд шинэ утаснуудаа хоёр сарын дараа худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Samsung S10, 5G утаснууд нь хамгийн өргөн дэлгэцтэй дата сүлжээнд хамгийн хурдтай байх ба S10 нь хамгийн бага өртөгтэй бүтээгдсэн загвар бөгөөд Самсунг S9 загвараас хямд үнээр худалдаанд гарах юм байна. Энэ утас нь өнгөний өргөн сонголттой, бичлэг хийх өргөн нарийвчлалтай аж.
Харин "Samsung fold" гар утас нь ном шиг эвхэж дэлгэж болдог ба дэлгэсэн хэмжээ нь 18,5 см хэмжээтэй дэлгэцтэй бөгөөд 4G version, хэд хэдэн аппликейшн суулгаж өгсөн ба маш хурдтай цэнэглэгддэг зургаан камертай хийгджээ. Уг утас нь дөрөвдүгээр сарын 26-нд 1,980 ам.доллараар буюу 5G загвараас үнэтэй худалдаанд гарна. Самсунг брендийн стратеги төлөвлөлтийн албанаас энэхүү утас нь хүн төрөлхтөнд шинэ мэдрэмж шинэ төсөөллийг өгөх болно гэдэг итгэлтэй байна хэмээн мэдэгдлээ.
Б.МӨНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ