Улаанбаатар Хотын Банк 20 жилийнхээ ойг угтан баялаг бүтээгч нарт зориулж онцгой боломж, нөхцөлүүдийг санал болгож эхэлсэн билээ. Саяхан Үндэсний үйлдвэрлэгч нарт зориулсан “Барааны Тэмдэг” барьцаалсан зээлийн цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд танилцуулсан бол энэ удаа бусад бизнес эрхлэгч нартаа зориулж бизнесийн зээлийн хүүгээ зах зээлийн хамгийн бага хувиар санал болгож эхлээд байна. “Бизнесийн Зээл”-н зах зээлийн дундаж хүү сарын 2% байгаа бол Улаанбаатар Хотын Банк 1,6% болгосон нь бизнес эрхлэгч нарт үзүүлж буй бодит боломж юм.
- Н.Болормаа /Бизнес эрхлэгч/
Бизнесийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авснаар бидэнд үнэхээрийн дэмжлэг болж байна. Бага хүүтэй зээлд хамрагдан бизнесээ өргөжүүлж, хоёр дахь салбараа нээн ажиллахаар зорьж байна.
- Г.Бадамгарав /Бизнес эрхлэгч/
Би Улаанбаатар Хотын Банкнаас бизнесийн зээлийг хоёр дах удаагаа авч байна. Бага хүүтэй зээл миний бизнесийн эргэлтэд маш их дэмжлэг болсон. Тийм ч учраас хоёр дахь удаагаа хандаж байгаа нь энэ юм.
Бизнесийн зээлийн хүүг долоон сар хүртэл буулгасан байгаа бөгөөд бизнес эрхлэгч та бүхэн өөрт ойрхон байрлах Улаанбаатар Хотын Банкны салбарт хандаж зээлээ судлуулах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ