Оросын нотариатууд 2018 онд үл хөдлөхтэй холбоотой нэг сая баримтыг баталгаажуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Оросын нотариатууд 2018 онд үл хөдлөхтэй холбоотой нэг сая баримтыг баталгаажуулжээ

Оросын нотариатууд 2018 онд үл хөдлөхтэй холбоотой нэг сая баримтыг баталгаажуулжээ

Үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтыг нотариатаар баталгаажуулсан гэрээний тоо өнгөрсөн 2018 анх удаа нэг сая давсан тухай ОХУ-ын Нотариатчдын палат мэдээллээ.

"Нотариатчдын палатын дүн мэдээгээр өнгөрсөн 2018 онд үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалттай холбоотой баталгаажуулсан гэрээний тоо нэг сая давсан байна. Бүүр тодруулбад, 1,058.873 гэрээ баталгаажуулжээ. Гэхдээ энэ дүнд ажлын байр болоод үйлчилгээний байрны гэрээ ороогүй. 2014 онтой харьцуулахад өнгөрсөн онд баталгаажуулсан гэрээний тоо 11 дахин өсчээ” хэмээн Нотариатчдын палат мэдээллээ.

Нотариатаар баталгаажуулах бичиг баримтыг цахимаар богино хугацаанд шуурхай хийж өгдөг болсон нь ийнхүү гэрээний тоо өсөхөд нөлөөлсөн байна. Улсын бүртгэлд бүртгүүлэх өмчийн харилцаатай холбоотой бичиг баримтыг хуулийн дагуу нэг хоногийн дотор бүрдүүлэх ёстой болсон юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж