Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй | News.MN

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элсэх шаардлагагүй

Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй тухай асуудал сүүлийн үед яригдаж, анхаарлын төвд буй. Энэ талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг сонслоо.


-Сүүлийн үед ШХАБ-д элсэх нь зөв, буруу гэсэн маргаан олон нийтийн дунд өрнөөд байна. Та Гадаад харилцааны сайд байсан хүн. Энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа ч, сул гишүүн болоод ч илэрхийлсэн. Учир нь нэгд, ШХАБ гэж ямар утга учиртай, ямар алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдөр мэдэхгүй байгаа. Нэг хэсэг нь олон улсын интеграчлалын байгууллага болно гэж яриад байгаа. Гэтэл эдийн засгийн интеграчлал хийгдээгүй, хийгдэхгүй. Өөрсдөө ч “бид эдийн засгийн интеграчлалын байгууллага” биш гэж хэлж байгаа. Эдийн засгийн интеграчлалын байгууллага бол Европын холбоо, Евро Азийн эдийн засгийн холбоо байна. Энэ бол нэг зах зээлтэй, хил зааг байхгүй, худалдааны том блок болж байна гэсэн үг. Үүнийг бол ойлгож болж байгаа юм. Гэтэл ШХАБ интеграчлалын байгууллага биш. Нөгөө хэсэг нь энэ бол цэрэг, улс төрийн холбоо, бүс гэж яриад байгаа юм. Гэтэл энэ байгууллага өөрөө “бид холбоо биш шүү. Холбоо болох эсэхээ хэдэн жилийн дараа шийднэ” гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй. Тэд ч өөрсдөө хэлэхгүй байгаа. Дэлхийн олон нийт ч гайхаад харж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улс юунд элсэх гэж байгаа вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Нөгөө талаар бодит байдал дээр хүйтэн дайн эхэлчхээд байна. Хүйтэн дайны хоёрдугаар анги нь бодит амьдрал дээр эхэлчхээд байна. Дэлхийн том улс гүрнүүд хоёр талдаа хоёр том блок болж хуваагдаад хоорондоо худалдаа хийж байна. Нэгэнт хүйтэн дайн эхэлчхээд байхад Монгол Улс том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би үүнийг аюултай гэж бодож байгаа. Хоёр хөрш оронтойгоо найрсаг, гүн хамтын ажиллагаатай, аль нэгнийх нь нөлөөнд хэт автагдаагүй, гуравдагч хөрштэй, олон тулгуурт гадаад бодлоготой байх нь Монголын эрх ашиг.

-ШХАБ-д элсэх нь их хэмжээний мөнгө дагуулна, бид элсэх эсэхээ хурдан шийдэх ёстой гэх мэт тайлбар хэлээд байгаа?

-Зарим хүмүүс ШХАБ-д элсчихээр их мөнгө ороод ирнэ гэсэн зүйл яриад байгаа. Би Д.Цогтбаатар сайдаас бүлгийн хурал дээр ч асууж байсан. “ШХАБ-д орох дээр мөнгө өгье гэж хэлсэн, ярьсан, бичсэн зүйл байна уу. Аваад ирээч ээ” гэсэн. Гэтэл тийм зүйл байхгүй зүгээр л хоосон яриа. Эсвэл ШХАБ-д гишүүнээр орвол Монголоор дайрсан Орос Хятадын эдийн засгийн коридорууд асар хурдан хөгжих юм байна гэж яриад байгаа. Гэтэл ШХАБ-д гишүүнээр  элсвэл бид эрчим хүчний коридороо ч юм уу, хийн хоолойгоо ч юм уу, эсвэл худалдааны хоолойгоо хурдасгана гэж хэн ч хэлээгүй.  Өмнө нь бид эдийн засгийн коридорын асуудал яригдаж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай яригдаагүй л байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорын асуудлыг шийдэж болно. Хэрвээ үнэхээр мөнгө өгье та нар элсээд орооч ээ” гээд байгаа бол ямар зорилгоор ингээд байна вэ гэдэг нь хамгийн чухал.

-Хоёр хөршийн зүгээс шахалт ирж байсан уу, таныг Гадаад харилцааны сайд байх хугацаанд. Ер нь шахалт үзүүлэх боломжтой юу?

– Хэвлэл мэдээллийнхэн харин одоогийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүсээс орохгүй бол яана гээд байгаа юм гэж асуух хэрэгтэй. Хоёр хөршөөс шахалт ирсэн гэж би бодохгүй байна. Танайхыг орохгүй бол шатахуунаа ч юм уу, худалдаагаа болино гэдэг  шаардлага тавиагүй. Тиймээс бид ийшээ яарч сандар орох нь аюултай. Бид бол асар их түүхтэй, соёлтой жижиг буурай улс. Манай хоёр хөрш бол дэлхийн гадаад бодлогыг тодорхойлж байгаа асар том хоёр гүрэн. Энэ хоёр том гүрний гол тоглолтоо хийж байгаа байгууллагад бид хамаагүй гүйж орчхоод дараа нь эндээс гарч чадахгүй. Хүмүүс “тэр чинь гайгүй байгууллага юм билээ. Бүх асуудлаа санал нэгтэйгээр шийддэг юм билээ” гээд байгаа. Санал нэгтэй гаргана гэдэг тохиолдолд Монгол Улс гишүүнээр орчхоод Оросын эсрэг, Хятадын эсрэг, эсвэл Энэтхэгийн эсрэг “бид энэ байр суурийг дэмжихгүй байна” гээд хэр удаан зогсч чадах вэ. Бодит амьдрал дээр тийм боломж байхгүй. Ялангуяа манай гадаад худалдаа урд хөршөөс, нефть болон эрчим хүчнийхээ 80 хувь нь хойд хөршөөс авч байна. Ийм хамааралтай байж энэ хоёр улс зонхилж байгаа гол байгууллагад орчхоод дуртай цагтаа бид хаалгаа саваад гарна, дуртай цагтаа энэ хоёр улсын шийдвэрийг гаргуулахгүй байж чадна гэж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Тэгэхээр энэ байгууллагад элсэх эсэхийг маш олон талаас нь бодож, ярилцаж байж шийдвэрлэх асуудал. Улс орны бодит амьдрал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалтай холбоотой асуудал.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZUV ZUV 2019-02-21 103.212.116.31

DEMJIJ BAINA

Avatar

zochin 2019-02-21 185.39.141.97

7 dariin 1 niii tsust yaragchin a*******n asan …

Avatar

Зочин 2019-02-21 124.158.126.50

Хэн элсэнэ гээд байгаа юм бэ?

Avatar

Zochin 2019-02-21 64.119.19.99

Monhorgiliin yrij bgaag demjij bna. Mongol tend else yu olj dolooh yum tend mongoliig sonsoh hen ch bhgui mongol tend yu shiideh yum . Battulga mongol tend chuham l gol oroltsogch gm yum yrij dongosch yvahaar mongoliin tusgaar togtnold ymar bodlogo barihaa mergejliin diplomatchidaas asuuj medlegee deeshluulsen n deerdee ene bol zugeer battulgiin huvi in biznes bish gedgiig oilgoh heregtei tegej setgeed bolovsroloo baga gedgee haruulaad bh yumaa

Avatar

зочин 2019-02-21 150.129.142.241

элбэгдоржтой 7сарын 1-г зохион байгуулсан нѳхѳр дѳѳ

Avatar

Зочин 2019-02-21 178.196.67.173

Mongol ****-chuudiin shiteed baidag Putin ni Xi Jin Pind hoshnogoduulaad bandi bolchihson baihad Mingol bol yostoi iluu bainaa. Orosiin Sibirt ochood uzeerei ter chigt hujaa nar ezelchihsen baina lee shuu. Sibir udahgui China giinh bolno grsen yaria ali hediinee garchihaad bna

Avatar

Зочин 2019-02-21 178.196.67.173

Uhamsartai, bolovsroltoi yalanguya zaluu uyeiinhen Mongol gegch pizdanii ulsaas erthen garah heregtei. Orkuud ni Genko Topor 2 too huchinduuleed. 2 tolgoilogch ork ni Oros Hyatad 2t huchinduuleed amarscsaihandaa jargah bolno

Avatar

👿👿👿👿👿👿💩💩💩💩💩💩💩 2019-02-21 192.145.126.90

ЭД НАР ЦААГУУРАА БҮГД НЭГ БҮГД НЭГ БОДОЛТОЙ Л БАЙГАА.ХУДЛАА НААНАА ЭСЭРГҮҮЦСЭН БОЛЖ ЖҮЖИГЛЭЭД.ЭЛБЭГ Ч ЦУГ.ЯАХАВ БААХАН ӨР ТАВЬЦАН.ОДОО ТЭГЭЭД УЛСАА БАРЬЦААНД ТАВЬЖ БАЙХГҮЙ ЮУ.НӨГӨӨ ЭРДЭНЭЧУЛУУН ГЭГЧ ЭТГЭЭД НЬ С.ТУСГААРЛАГЧИДТАЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭЖ ХЭЭВНЭГ ДЭМИЙРСЭН БАЙНА ШҮҮ.ЗҮВ ЗҮГЭЭР БАЙГАА УЛСДАА ГАЛ ДУУДАЖ БАЙГАА МАЛНУУД.ӨМХИЙ ХУЖААНУУДЫН ТУРКМЕНИСТАН ДЭЭР ХИЙЖ БУЙ БАЛМАД ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ АЖИЛНА ГЭСЭН ҮГ.ИЙМ ЗАСАГТАЙ УЛС ХӨГЖИХ БАЙТУГАЙ УДААН ТОГТОХГҮЙ.

Avatar

ХЯТАДЫН ХОЙТ МУЖ УБАОТАОР 2019-02-21 66.181.180.35

ЭЛСЭХИЙН ХУВЬД ЭЛСЭНЭ. ХҮРЭЛСҮХ ОЮУНЭРДЭНИЙН ЯРИЛЦЛАГУУДЫГ САЙН УНШ. ОДОО НЭМЭРГҮЙ. ЭЛСЭХ ГЭЖ ХУДЛАА ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙЖ ҮХЭР МОНГОЛЧУУДЫГ МОЛГИДСОН ЮМ. ХӨӨРХИЙ ХОНИНУУД ОДОО ХЯТАДЫН БООЛ БОЛСОН. ЖИНХЭНЭ х***а ЧИНЬ ИНГЭЖ ЗҮСЭЭ ХУВИРГАЖ МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГТҮҮЛДЭГ ЮМ. ТЭНЭГ МАЛНУУД ХОХИЧИНО. ХЯТАДЫН МУЖ БОЛНО

Avatar

Зочин 2019-02-21 66.181.179.254

ШХАБ-д Киргиз, Таджик, Узбекууд ороод орос х*******н компаниуд эдийн засгийг нь монопольчлоод өөрсдөө иргэд нь оросод хар ажил хийцгээж (Солонгос дахь Монголчуудаас 5 дахин бага цалин авдаг гэсэн) доошилсон гэсэн. Монгол ШХАБ-д орсноос хэдэн жилийн дараа Путин далд орохоор УБ Төмөр замаа 100% Монгол болгох, Эгийн голын цахилгаан станцаа барих, Монголын бараанд тогтоосон гаалийн татварыг нь бууруулах аргаа бодож суусан дээр

Avatar

Лувсан 2019-02-21 202.179.25.197

Орно гэж дайраад байгаа оркууд үүнийг уншаад ойлгодог л байгаадаа?Эрх биш арван жил төгссөн юм байна үсэглэж байгаад ч болтугай дуустал нь уншаад, тархиндаа тунгаан бодвол зүгээр юм шиг. Хэрэв тархитай бол шүү дээ…Элслээ гэж бодоё. Энэ байгууллагын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ өнөөгийн ядуу боловсролтой төрийн албаныхан биелүүлж чадах уу?!!! Олон талт байтугай хоёр талтаар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй нүүдэлчүүд шүү дээ, бид.Нбд нарын газар ажиллах англи, орос, хятад хэлээр ёстой ус

Avatar

Баттулга 2019-02-21 202.179.27.18

ШХАБ гэдэг ШКАФ гэсэн орос үг.Нэг доор нь орвол өндийтлээ бачимдана гэж.ШАХАВ гэсэн ч утгатай байнга шахуулнэ гэсэн санаа.

Avatar

Зочин 2019-02-21 59.153.112.10

Үнэгүй бяслаг хулганы хавханд л байдаг

Avatar

Зочин 2019-02-21 43.228.129.131

Элсэхгүй тэгээд хаачих юм Америкийн ерөнхийлөгчид биднийг энэ бүс нутгаас нүүлгээд өгөөчээ гэж захидал бичих үү хаха

Avatar

Монгол ялсан 2019-02-21 202.170.70.6

Женко Баттулга биднийгээ Шанхайн шодоргосын хонгилоор чирлээ л дээ. Хохь чинь Монгол ялначуудаа!!! Одоо шанхайдаа дагаар ороод 50 жилийн дараа ханз үсэгтнүүд болоод жинхэнэ утгаараа орос иван, хятад луухаануудынхаа түүхий эдийн бааз суурь болох заяатайгаа эвлэр.

Avatar

df 2019-02-21 103.111.68.3

ene gemgui hun buudhaas oor yu hiidiin

Avatar

Женко Топор 2019-02-21 202.21.106.125

Манай одоогийн дарга нар хужиагаас мөнгө олохын тулд эх орноо ч зарахаас сийхгүй болжээ. Яг 100 жилийн өмнө Монгол ноед эх орноо худалдаж Гоминдааны цэргүүдийг оруулж ирсэн шиг. Муусайн Бадамдоржтангууд. Түүх ингэж давтагдах гэж

Avatar

Зочин 2019-02-21 73.92.12.67

Маш зев. Монгол улсад энэ хуний ярьж буйгаас еер гаргалгаа байхгуй.

Avatar

Gan 2019-02-21 202.55.188.41

Jenko Hurelsuh Zandanshatar 3 mongoloo hudaldaj ideh zamruugaa yavj bna Uneheer eh orondoo hairtai l bol zogsooh heregtei busadiin erhsheeld amidrah husel zalhuu archaagui MOngol uzel shuu Urvagchidiig turuus zailuulah heregtei Erh chuluunii salhi zogsooh uchir ugui!!!

Avatar

Зочин 2019-02-21 202.131.245.243

ЭЛБЭГДОРЖ УГААСАА Л ИНГЭЖ ДЭВЭРГЭЖ ЯРЬДАГ ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2019-02-21 178.196.67.173

Hujaagiin tochigo Hurelsuh, Orosiin hurgen tuvd Battulga, shinjaanii uigur Zandanshatar nar bol urvagchid gedgiig Mongoliin ard tumen medej avlaa

Avatar

Зочин 2019-02-21 202.131.245.243

ЦУЛАМДОРЖ УГААСАА Л ИНГЭЖ ДЭВЭРГЭЖ ЯРЬДАГ ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДНЭ ДЭЭ.

Avatar

Баяр 2019-02-21 202.126.89.204

Hemjeegee medej zodoond oroltc. Tenesen sumand n onogdoh bii. Zai bariy.

Avatar

ШХАБ 2019-02-21 202.131.228.131

ЭЛСЭЭД ХЭРЭГГҮЙ МАСС -АА ДАГАХ ХЭРЭГТЭЙ. М.ЭНХБОЛДЫГ УНАГААД ,,,ШХАБ-Д ЭЛСЭХ ГЭЭД БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА.

Avatar

zochin 2019-02-21 64.119.21.116

ene yakhav ta uuruu 2008 onii 7 sariin negnii asuudlaaraa uiliin uree edlekh l baikh daa

Avatar

Зочин 2019-02-21 182.160.0.131

Женко уулзалт болгон дээрээ Хятадыг үзэн яддагаа илэрхийлж, х*******н эрлийзүүдийг төрөөс зайлуулна гэж ярьдаг байсан гэж ойрын хүмүүс нь хэлдэг. Юу болоод одоо Шанхай болоод явчив… мөнгө мөнгө

Avatar

Зочин 2019-02-21 150.129.142.55

Жэнко мөнгөни төлөө төрсөн эхээ ч худалдаж мэднэ, монголын заяа жэнко топор 2т юу ч биш, насны бөгсөнд нэг нь австралид нөгөө нь сингапурт улсаа зарж идсэн мөнгөө шингээх л ганц хүсэлтэй

Avatar

Зочин 2019-02-21 202.179.25.167

100 жилийн омно нуд нь сохор тувд урвагч тушмэлтэй нийлж монголыг хужаад тушааж байсан бол 100 жилийн дараа ухаан сохор тувд урвагч шодорготой нийлж улсаа зарах гэж байна одоо жинхэнэ ардын дундаас скх жанжин шиг хуу тодорч гарч ирж энэ бузар ажилийг нь зогсоож магадгуй юм сух жанжин нь тэр монхчулуун биш биз

Avatar

Zochin 2019-02-21 81.183.174.46

Энэ х***а маань ганц удаа ч гэсэн үнэн юм дуугарлаа яамай даа. Хужаад очиж уучлалт эрээд л арчаагүйтээд гүйгээд байсан

Avatar

м 2019-02-21 66.181.180.29

Ойлгомжтой хэлж байна шүү дэ элсэх шаардлаггүй юм байна

Avatar

Зочин 2019-02-21 103.229.122.152

Lombard gej HARAAD BAIGAA gedeg unen shuu

Avatar

Зочин 2019-02-21 202.179.25.167

х***а жингэрууд миеэг унагаж аваад дураараа дургиж дунд чомгоороо жиргэж эхэллээ торийн ордныг хэдэн зуун сая доллараар их тэнгэрт барих юм гэнэ ждучид намын жагсаалтаар их хуралд бух насаараа суух юм гэнэ хар хятадад монголыг зарж 2 тэрбум доллартай болох юм гэнэ пруис толгойтой иргэдийн тор засаг гэж ийм л юм байдаг ажээ монго огно гэвэл эзийгээ укрч аваачаад хучиндуулэхээс сийхгуй пруис иргэд эх орноо зарахыг юман чинээ тоохгуй ээ

Avatar

хооной 2019-02-21 103.229.123.200

өөрөө ч мэдэхгүй байгаа юм бол нэх ухаантай царай гаргаж олон юм битгий яриач? юм бүтээхэд тус болохгүй юм бол зам дээр нь зогсож битгий саад болооч?? шхабд элсээгүйгээс болж монгол хохирох юм бол мөнх оргил лав хариуцлага хүлээхгүй шүүдээ?? хоосон чалчихаа боль??????

Avatar

Зочин 2019-02-21 103.9.90.53

ШХАБ-д элссэнээр монгол хохирвол та хариуцлага хүлээх үү, өөрийг чинь бодвол гадаад харилцааны сайдаар ажилласан, энэ салбарт 20 жил байсан хүн мэднэ л дээ. Мэдлэг боловсролтой хэр баргийн юман дээр попорч дуугардаггүй хүн л дээ. Шхаб гэж ямар байгууллага вэ гэдгийг уншаад үзье гэж нэг удаа бодож үзээд дараа нь ийм юм бичээч. Мэдлэггүй бол дуугай сууж байх шиг сайхан юм байхгүй ш дээ. Ичмээр юм

Avatar

Зочин 2019-02-21 202.131.245.243

Мүүний пастор казиночин тарвага болохгүй гэж байгаа болно оо л гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв гэсэн үг. МАНАНгийн Мий овогтын нөгөө тал болох цагааач Цуламын Элбэгдорж хөлийг нь гозолзуулахаас айхдаа олны анхаарлыг өөр тийш нь сарниулах оролдлого хийж байна.

Avatar

Зочин 2019-02-21 178.196.67.173

Ene hujaagiin tochigo, yanhanii zulbadas chine dandaa ingej hutsah yum. Mongoliin ard tumen Elbegeegee harich neg demjij baigaa shuu

Avatar

зочин 2019-02-21 202.9.42.249

Төрд их бизнесмэнүүд шургалсны гай удахгүй гарнаа … Тэд мөнгөний төлөө юугаач худалдаж чаддаг улс .

Avatar

Зочин 2019-02-21 202.131.245.243

5 хүний амийг хариуцах ёстой шүү, чи. Хэрэг хуучрахгүй. Энэ асуудлыг чи мэддэг юм биш.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.160.17

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гэдэг нь яваандаа нэрээрээ хятад,шанхай төвтэй байгууллага болно.Хятадууд яаж ийм болгохоо мэдэж байгаа.Хятадаас болгоомжилж хамаг баялаг урсана,крантгүй болно гэсээр 240 км төмөр замыг 2008 оноос хойш гацаасан Женко сайн мэдэж байгаа биз.

Avatar

Зочин 2019-02-21 64.119.20.144

Элсэхгүй гэдэг нь өнөөгийнх шигээ зөвхөн хятадуудад тэврүүлээстэйгээ байя гэсэн ж****а санаа шүүдээ. Олон улсын байгууллага жижиг улсыг хамгаалдаг. Зөвхөн хүёр талаар хүчиндүүлэхийг хүсэгчид цөөнгүй байх ютдаа

Avatar

иргэн 2019-02-21 202.179.26.7

ШХАБ-д Элсэхэд Улс оронд ямар Үр өгөөжтөйгийн нь мэдэж байгаа юмуу тэгээд юу ч мэдэхгүй байж Модон толгой

Avatar

Зэв, Сүбээдэй 2019-02-21 202.9.45.190

Баттулга ерөнхийлөгч, ерөнхий сайд Хүрэлсүх 2 оос ШХАБ-д элсэх асуудал шууд хамаарна. Орж магадгүй зүйлийг тэдний гар хөл бологчид цухуйлгаад байна. Элссэнийхээ дараа УИХ эцсийн шийдвэр гаргасан гээд бүх зүйлийг УИХ руу чихнэ. УИХ-д энэ 2 хүнийг дэмжиж байгаа толгойгүй хувиа хичээсэн нөхдүүд нийлээд олонх болно. Ийм зүйл рүү явж мэдэх нь дээ Монголчуудаа. Бизнесийн бүлэглэл төр лүү хэт орсны гай нь тусгаар тогтнолд минь аюул учруулж болзошгүй болж байна.. ЯАХ БЭ.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.179.71

ЁРОО ,ЁМБОО= ЖЕНКО,ЗИКА .ЁРООГИЙН ДЭЭЛИЙГ ХҮРТЭЛ ЖЕНКО ӨМСЦӨН.ККК

Avatar

иргэн 2019-02-21 202.179.26.7

уг нь ч тийм шүү ямар учиртай байгууллага зорилго нь юу юм гэдгийг сайн Таньж учрын нь олоогүй байж юу юугүй Элсэх ч дэмий байх өө Долоо хэмжиж Нэг огтол гэсэн Үг байдаг шүү дээ нилээн сайн судлах л хэрэгтэй Яарвал даарна гэж үг бий шүү

Avatar

Мөнх 2019-02-21 202.9.42.46

Шхаб-д элсэх ерөнхийлөгчийн саналыг дэмжих нь зүйтэй. Шхаб-д элсвэл эдийн засгийн хувьд ашигтай шүү дээ

Avatar

MGL 2019-02-21 103.229.178.2

Yamar ashig?

Avatar

Зочин 2019-02-21 178.196.67.173

h*** muu Haltmaagiin Horolmaa g****

Avatar

Батаа 2019-02-21 59.153.112.89

2020 оны сонгуулийн хөтөлбөртөө намууд ШХАБ-ын талаар оруулаад ард түмнээр шийдүүлэх хэрэгтэй юм байна.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.179.71

НӨГӨӨ "АЛТАН ӨРГӨӨ " КИНОНОД ГАРДАГ ШИГ ААВЫН АВДАР ДОТОР АЛТ ЭРДЭНЭС БАЙГАА ГЭДЭГ ШИГ Л МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-Г ТИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ТӨСЛӨӨД БАЙГАА Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2019-02-21 64.119.18.249

ПУТИН Л ЖЭНХООГ БАЗЧИХААД БАЙХ ШИГ ,

Avatar

иргэн 2019-02-21 103.14.36.18

ШХАБ-д элсэхийг жирийн иргэн хүнийхээ хувьд дэмжихгүй ээ.

Avatar

Zochin 2019-02-21 66.181.166.196

TT-g hyataduudad uguhuur buur geree baiguulah gej bn gesen ene bas enentei holbootoi bh. Jenco mongol ulsiig jinhene utgaar hyatadjuulj bn da.

Avatar

MGL 2019-02-21 103.229.178.2

Tusul ni khudulj l baival khen khudulgukh ni ch duurchee

Avatar

иргэн 2019-02-21 202.9.43.164

ШХАБ -Г БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МААНЬ ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС БОЛОМЖ,,, ,БОЛОВСГОЛ МУУТАЙ НЬ ЛОМБАРД ГЭЖ ХАРААД БАЙГАА БОЛ ТЭР БҮТЭХГҮЙ,,,,,,,,??? ТУСГААР ТОГТНОСОН УЛС БОЛГОНД ӨӨРИЙН ГЭСЭН ЭРХ АШИГ ГЭЖ НЭГ ЮМ БИЙ ???,,,,,1911 ОНЫ БОГД ХААНТ МОНГОЛ УЛС ХЭДИЙД АВТОНОМИТ БОЛЖ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДСАН,,,,???,,,,3 УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ЭДИЙН ЗАСИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ТУНХАГЛАЖ ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАЖ ТЭР э****з ХУРЛИЙЗУУД ЧИНЬ БИЙ БОЛСОН ЮМ БИШ ҮҮҮ???

Avatar

Зод нүд 2019-02-21 103.212.116.205

Ламбард гэж хараад байна гэдэг үнэний хувь байж магад олж ирсэн мөнгөөрөө төмөр зам гээд юунд ч юм баахан мөнгө оруулчихаад их бүтээн байгуулалт би хийсэн гээд

Avatar

Иргэн 2019-02-21 203.91.115.44

Иргэн миний бодлоор ШХАБ-д элсэх гэж яарах хэрэггүй. Ор гээд шахаагүй юм чинь. Шахсан ч ойрын 10 жилдээ харзнах хэрэгтэй Дэлхий бөөрөнхий шүү дээ. Хэрэв орвол жижиг улсын хувьд маш аюултай манай улс зүгээр 2 гүрнийг холбосон "Корридор" болвол яана!! Цаашлаад улс орны тусгаар тогтонол алдагдвал яана. 2 хөрш бол болж өгвөл манай улсыг хуваагаад залгих алсын бодолтой улсууд шүү дээ. 1924 оны 3 улсын гэрээгээр энэ дайны газар нутаг тусгаар тогнолоо авч үлдсэн нь их юм шүү. 1964 онд НҮБ байггууллагад

Avatar

Зочин 2019-02-21 66.181.187.58

Албан тушаалын төлөө улсаа зарахнээ. М. Энхболд ШХАБ-г хаагаад байж дээ. Хөөрхий унагааж бгаад одоо тоглох нь

Avatar

Зочин 2019-02-21 150.129.142.227

Мэргэжлийн, өндөр боловсролтой хүмүүсийн үгийг сонсоочээ! Нэг хүний хувийн асуудал биш шүү, улсын тусгаар тогтнол аюулгүй байдалын асуудал!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж