Албан хаагчдын 13 хувь нь ажлын цагаар интернэтийг хувьдаа ашигладаг | News.MN

Албан хаагчдын 13 хувь нь ажлын цагаар интернэтийг хувьдаа ашигладаг

Албан хаагчдын 13 хувь нь ажлын цагаар интернэтийг хувьдаа ашигладаг

Албан хаагчдын 13 хувь нь ажлын цагаар интернэтийг хувьдаа ашигладаг

Оросын албан хаагчдын 25 хувь нь ажлын цагаар интернэтийг хувийн зорилгоор ашигладаг, харин 13 хувь нь хувийн журмаар ашигладаг гэсэн судалгааг HeadHunter байгууллага хийснийг РИА Новости онцолсон байна. HeadHunter нь судалгааний байгууллага бөгөөд энэхүү судалгааг энэ оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 10-ны хооронд Орос орон даяар 6500 албан хаагчийг оролцуулан хийсэн байна. Судалгаанд оролцогчдын 6 хувь нь шүүмжлэлт болон загнасан сэтгэгдэл үлдээдэг гэжээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнхийнх нь ажил интернэттэй холбоотойгоор явагддаг гэсэн бол дөнгөж 7 хувь нь ажлаа гүйцэтгэхэд интернэт хэрэггүй гэжээ. Интернэт ашиглах шаардлагагүй гэж хариулсан хүмүүсийн дийлэнх нь үйлчилгээний салбар болон нийтийн тээврийн салбарын ажилтнууд байжээ.

Нийт оролцогчдын 25 хувь нь интернэтийг ажлын цагаар зөвхөн ажлынхаа зориулалтаар ашигладаг, 33 хувь нь интернэттэй боловч ажлын цагаар ховор ашигладаг, 29 хувь нь үе үе, харин 13 хувь нь байнга ашигладаг гэжээ. Ажлын цагаар интернэтийг хувийн зорилгоор ашигладаг гэж хариулсан хүмүүсийн 51 хувь нь үйлчилгээний, 38 хувь нь тээвэр ложистикийн ажилтнууд байсан байна.

Ажлын цагаар интернэт ашигладаг хүмүүсийн дийлэнх нь буюу 54 хувь нь ном уншдаг байна, харин 50 хувь нь олон нийтийн сүлжээгээр хэсүүчилдаг, 46 хувь нь мэйлээ шалгаж, хариу бичдэг, 37 хувь чаталдаг гэжээ. Ажлын цагаар интернэтийг хувийн зорилгоор ашиглахгүй бол ажлын бүтээмж дээшлэх үү гэсэн асуултад дэмжсэн, эсэргүүцсэн хариулт бараг тэнцсэн байна. 22 хувь нь ажлын бүтээмж дээшилнэ гэсэн бол 21 хувь нь нэг их дээшлэхгүй гэж үзсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-21 202.55.191.130

iim baga uu

Avatar

Зочин 2019-02-21 64.119.25.243

Монголд 100 хувь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж