Ньюс хөтөч: Улсын бүртгэлийн удирдах ажилтнууд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Улсын бүртгэлийн удирдах ажилтнууд зөвлөлдөнө

Ньюс хөтөч: Улсын бүртгэлийн удирдах ажилтнууд зөвлөлдөнө

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн "Новотел" зочид буудлын хурлын танхимд болно.

09.30

  • “Улсын бүртгэлийн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн” Кемпински зочид буудлын Алтай танхимд эхэлнэ. 2018 онд улсын бүртгэлийн салбарт хийж гүйцэтгэсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого шийдвэр, 2019 онд түлхүү анхаарч ажиллах зорилго зорилт, үйл ажиллагааг энэ үеэр хэлэлцүүлнэ.

10.00

  • Залуу ногоон эвсэл төрийн бус байгууллагаас агаарын бохирдлын эсрэг сэргээгдэх эрчим хүч, нар салхины эрчим хүчээр төсөл хийж, санал солилцох онол практикийн бага хурал Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд болно.
  • БСШУС- ын сайп Ё.Баатарбилэг  салбарын хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний тендерт шалгарсан компанийн удирдлагуудтай уулзана.
  • “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн нээлт Блю скай зочид буудлын Диамонд танхимд болно.

11.00

  • Эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубээс “Утааг бизнес болгох боломж бий юу?” хэлэлцүүлэг Корпорейт зочид буудалд зохион байгуулна.
  • “ГАЙХАМШИГТ ӨВ СОЁЛ-МОНГОЛ УРАН ХАТГАМАЛ” үзэсгэлэн 3 дахь жилдээ… Үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно.
  • Нийслэлийн ЕБС-ийн Монгол хэл, уран зохиол, түүх, нийгэм анхан шатны боловсролын 700 багш, 100 сэтгүүлч, сэтгүүлчийн ангийн 200 оюутанд зориулсан монгол хэлний зөв бичих дүрмийн сургалт Монголын хүүхдийн ордны 701 тоотод болно.
  • “Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого /2019-2026/” төслийн олон нийтийн хэлэлцүүлэг “Blue sky” зочид буудлын Топаз танхимд болно.
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд долоон настай хүүхдийн аминд хүрсэн этгээд нэг жилийн тэнсэн харгалзах ял авсан талаар талийгаач хүүгийн аав, ээж нь Үндэсний мэдээллийн төвд баримт дэлгэнэ.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хурлын танхим /Америкийн элчингийн хойно буюу хуучнаар Лаосын элчингийн байр/-д “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд 2019 онд Улсын бүртгэлийн онлайн сүлжээнд сум, хороодыг бүрэн холбох асуудлаар Хэвлэлийн бага хурал болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж