Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген | News.MN

Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген

ХҮМҮҮС

Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген

Казахстаны алтан гургалдай Димаш Кудайберген

“Ньюс агентлаг” долоо хоног бүрийн Пүрэв гаригт хүргэдэг “Хүмүүс” булангаараа өөрийн хоолойны чадал, гадаад төрхөөрөө сүүлийн үед дэлхийн дуу хөгжим сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй,  Азийн “Grammy Awards”-ын шагналт, 2017 оны “I’m A Singer” шоуны хоёрдугаар байрын шагналт, одоо дэлхийн авьяастнуудын өрсөлдөөн болох “The World’s Best” тэмцээний шигшээ шатанд шалгаран үлдээд байгаа, дэлхийн царайлаг 100 эрэгтэйн жагсаалтад сүүлийн хоёр жил багтсан Казахстаны чадварлаг залуу дуучин Димаш Кудайбергенийг танилцуулж байна.


БЛИЦ

Нэр: Динмухаммед Канатович Кудайбергенов

Төрсөн огноо: 1994.05.24

Төрсөн газар: Актобе хот, Казахстан

Өндөр: 177 см

Жин: 73 кг

Гэр бүл: Аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг

Казахстаны залуу дуучин, хөгжимчин, дуу зохиогч Димаш Кудайберген нь 1994 оны тавдугаар сарын 24-нд тус улсын Актобе хотод төрсөн. Аав Канат Кудайбергенули Айтбаев нь Актобе хотын Соёлын урлагийн газрын дарга, ээж Светлана Айтбаева нь Актобе хотын Филармоны дуучин, “SAZ” хүүхдийн студийг үүсгэн байгуулагч, өвөө эмээ нь мөн урлагийн авьяастай хүмүүс байдаг аж. Урлагийн гэр бүлээс гаралтай Димаш хамгийн анх хоёр настайдаа тайзан дээр гарч, таван наснаасаа эхлэн төгөлдөр хуур, дуулаачийн дугуйланд явах болсон байна. Урлаг төдийгүй спортоор хичээллэх сонирхолтой тэрбээр усанд сэлэлт, таеквондогоор хичээллэдэг.

 

 

"Men’s Health", "Southern Metropolis Daily", "Chic Teen" сэтгүүлүүдийн нүүрийг чимж байсан бөгөөд 2017 онд Шанхай-Бээжингийн чиглэлд нисдэг Хятадын нисэхийн нэгэн компани онгоцоо түүний зургаар чимсэн байжээ.

Дээд, доод бүх өнгөөр төвөггүйхэн дуулдаг тэрбээр төрөлх Казах хэлнээсээ гадна Англи, Орос, Хятад хэлээр чөлөөтэй ярьж, дэлхийн 12 орны хэлээр дуулдаг. Дуулахаас гадна төрөл бүрийн хөгжим тоглож, дуугаа өөрөө зохиодог авьяаслаг залуу. Дэлхийн хэмжээний дуучин болоход  аав нь хамгийн их дэмжиж тусласан бөгөөд одоо продюсераар нь ажилладаг.

 

 

Гадаад, дотоодын олон уралдаан тэмцээнд оролцож, оролцсон тэмцээн болгондоо эхний байруудад шалгардаг Димаш 2015 онд Беларусьт болсон  "Славянский базар" наадамд түрүүлснээр ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг байсан улсуудад танигдаж, 2017 онд Хятадын Хюнань телевизээс зохион байгуулдаг дэлхийн хэмжээний “I’m A Singer” тэмцээнд хоёрдугаар байр эзэлснээр Хятад төдийгүй дэлхий нийт түүний авьяас чадварыг гайхан бишрэх болсон юм. Дэлхийн хэмжээний томоохон урлаг соёлын арга хэмжээний нээлтэн дээр дуулж, эх орноо дэлхийд сурталчилж байсан Димаш 2019 онд Их Британи, Хятад болон өөрийн төрсөн нутаг Казакстанд тоглолтоо хийхээр зэхэж байгаа гэнэ.

Түүний хамгийн сүүлд оролцож буй тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан төрөл бүрийн авьяастай хүмүүсээс цорын ганц ялагчийг тодруулах, нэг сая ам.долларын шагналтай “The World’s Best” тэмцээн юм. Энэхүү тэмцээнийг дэлхийн 38 орноос салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 дэд шүүгч, ерөнхий гурван шүүгч шүүж байгаа ба дэд шүүгч нар тус бүр нэг, нэг оноо, харин үндсэн гурван шүүгч тус бүр 0-50 оноогоор оролцогчийг үнэлэх эрхтэй.

Үндсэн гурван шүүгчийн онооны дундаж дээр 50 шүүгчийн нийлбэр оноог нэмээд 75 ба түүнээс дээш оноо авсан оролцогч шигшээ шатанд шалгарах дүрэмтэй. Димашийн хувьд уг тэмцээний шигшээ шатанд 98 оноотойгоор шалгарсан билээ. Дашрамд дурдахад уг тэмцээний дэд шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсаас рэппер, хөгжмийн продюсер Рокит Бэй буюу О.Баярсайхан ажиллаж байгаа. Мөн 2016 оны “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ 97 оноотойгоор энэхүү шоуны шигшээ шатанд шалгараад байгаа юм.

Шигшээ шатанд нийт 13 хүн үлдээд байгаа бөгөөд манай улсын оролцогчийн хувьд оноогоороо Димаш Кудайбергевийн дараа буюу дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Шигшээ шатны эхний шалгаруулалт гуравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын “CBS” телевизээр цацагдана.

Димаш Майкл Жексон, Ермек Серкебаев, Селин Дион, Лара Фабиан, Лучано Паваротти зэрэг уран бүтээлчдээс үлгэр жишээ авч, хүндэлж явдаг. Одоогоор "Өкініш", "Война и мир", "Сөз соңы", "Тәтті елес", "Сәлем", "Ұмытылмас күн", "Көркемім" гэсэн өөрийн гэсэн долоон дуутай бөгөөд ихэнхдээ дэлхийн алдартай дуучдын хоолойны хүч чадлыг харуулсан хит дуунуудыг сэргээн дуулдаг. Димаш Өвөр Монголын алдарт дуучин Тэнгэртэй хамтран Өвөр Монголын ардын дуу “Хун Галуу” дууг монгол, хятад, казах хэлээр Хятадын Шинэ жилийн гала тоглолт дээр дуулсан нь монголчуудад ихэд таалагдсан байна.

  • 2000 онд хүүхдийн "Айналайын" уралдаанаас анхны шагналаа авсан
  • 2010 онд олон улсын "Звонкие голоса Байконура" уралдаанд түрүүлсэн.
  • 2012 онд Казахстаны залуу дуучдын "Жас канат" тэмцээний Гран-При шагнал хүртсэн.
  • 2012 он "Восточный базар" уралдаанд тэргүүлсэн
  • 2013 он Кыргызстаны "Мейкин Азия" тэмцээнд түрүүлсэн.
  • 2014 онд А.Жубановийн нэрэмжит хөгжмийн коллеж төгссөн.
  • 2015 он Астана хотын Казахстаны Үндэсний их сургуульд элссэн.
  • 2015 он Беларусийн "Славянский базар" наадмын Гран-При шагнал
  • 2017 он Хятадын "I’m A Singer" шоуны хоёрдугаар байр
  • 2017 он "Азийн Грэмми" шагнал
  • 2017,2018 он "Дэлхийн хамгийн царайлаг 100 залуу" жагсаалтад багтсан.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

53 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Love ya 2019-02-21 178.243.106.32

Wow Wow Amazing!!!!

Avatar

Hh 2019-02-21 64.119.17.44

Ta nar ygd iim atarhuu teneg archaagui munhag buduuleg soyolgui ym be mongolchuudaa delhiin uls ornuudaas suraltsaad hugjuuchee arai l archaagui ymaaa

Avatar

Зочин 2019-02-21 66.181.165.27

https://tia-ila.blogspot.com/

Avatar

Enherdene 2019-02-21 202.9.43.185

Shigshee shatand dimash uldej chadlaa enh erdene 12 nastai huud yalagdlaa gehdee zugeeree ene hurtel yvsan bidnii huwid amjilt shu mundag bna enherdene arai uuriiguu shineer haruulsan ch ymu hooloinii chadal shaardsan duu songoh baij

Avatar

And 2019-02-21 24.46.102.95

Dimash bol huleen zovshoorogdson tasarhai duuchin,zugeer l uz,amaa angaigaad uz

Avatar

Anu 2019-02-21 24.46.102.95

Emmy erdene,duulaad temtseend orood,cd,klipee hiigeed ybaad baival,ambulance hurne,mash ih hodolmorloh heregtei

Avatar

Зочин 2019-02-21 45.117.32.130

тэр хоолойны чадал агуу юмаа. Ядаж хэдэн октав дуугарч чадаж байгааг нь анзаарал даа. Гайхам хоолой.

Avatar

Зочин 2019-02-21 202.179.31.15

6 актав

Avatar

ол қазақ емес 2019-02-21 66.181.180.35

ЭЦГЭЭСЭЭ ШАЛ ӨӨР ЮМ. КАЗАК ЦУС БИШ БАЙНА ол қазақ емес

Avatar

Зочин 2019-02-21 66.181.161.52

Chi ooroo gomo hytad pizda

Avatar

Зочин 2019-02-21 212.96.79.196

Қазақ емес екенін қайдан білдің? Өтірік әңгіме таратпай ақ қой ұят болады.

Avatar

Зочин 2019-02-21 202.179.31.62

қотақ жеген біреу ғой бұл

Avatar

Иргэн 2019-02-21 139.5.218.195

Би тэнэг юм шиг бна. Энэ хасаг гомо төрхтэй банди арван хэдтэй охидод л таалагдах бхдаа. Царай нтр нь Micheal Jackson юмуу хаашайн.

Avatar

Зочин 2019-02-21 212.96.79.196

Зайл муу хужаа. Чи өрөө гомо за. Чадаж байгаа юманд арга алга.

Avatar

Зочин 2019-02-21 202.21.106.129

Димаш сайн дуучин

Avatar

Зочин 2019-02-21 66.181.188.80

Enkherdene Dimash 2laa aviyasguee. Baidag l neg duuchid

Avatar

Зочин 2019-02-21 64.119.22.232

чамархайгаа гүрдийтэл чарлаж орилсон дуу хоолой манай монголчуудад л лав алтан гургалдай биш дэг.норовбанзад тэргүүтэй алтан байтугай гургалдайн дуу хоолойг сонсож өссөн юм үзэж нүд тайлж чих онгойсон хүмүүст байдаг л нэг чанга чарлаа дуу хоолой

Avatar

иргэн 2019-02-21 192.82.65.141

Амжилт хүсье сайн байна. Хэт туранхай юмаа ийм байдаг буруу шүү анхаараасай.

Avatar

ok 2019-02-21 103.212.118.161

дээр нь нэмж хэлэхэд монголчууд атаархаад яахавдээ энэ хүнд ямар хумсын чинээ ашигтай биш, бас л үнэн л хэлсэн байна шдээ, мэргэжлийн дуулаачдын тэмцээндээ орохгүй яасан юм, тэгээд ч сүүлийн үед дэлхийн дахин өөрөө сонин болиод, эр нь эр биш, эм нь эм биш болж, нээх хачин юмнуудыг од болгоод байгаан нь үнэн шдээ, тэгээд ч энэ баахан киргистан, казах, бангладеш царай, хиймэл хамар , хиймэл давхраа, хиймэл хөмсөгнөөс үнэн залхаж уйдаж байна,

Avatar

ok 2019-02-21 103.212.118.161

муухай хиймэл хамартай, гомо царайтай юм юун хөөрхөн байгаан, чарлаад чарлаад л байхын, дээд доод өнгөнд ингэж чарлаж хүрэх юм бол үнэн хэцүү юм билээ, сонсоход ч чихэнд чийртэй, нэг хүн яг амь тавиж байгаа муур шиг чарлаад гэж хэлсэн яг онож хэлсэн, юмыг хэт хичээхээрээ утгаа алддаг гэсэн, манай энх-эрдэнэ, хөөрхөн яг л байгаагаараа, төрмөл авьяастай, төрөхгүй байсан ч олон сайхан дуу хоолойгоороо дуулаад явчинаа

Avatar

Зочин 2019-02-21 202.21.106.150

ataarhuu ymbe ysn

Avatar

aa 2019-02-21 202.21.106.150

ataarhuu ymbe ysn

Avatar

Irgen 2019-02-21 64.119.17.44

Delhii uneleed bhd chi iluu shuu xaxa

Avatar

Гоё хоолойтой юм 2019-02-21 103.212.116.31

Маргаангүй

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Ddd 2019-02-21 202.126.89.154

Urlagt tsarai chuhal gedgiig l haruulj bgaa. Ternees manai zohioliin duuchid shig namhan buduun har uimnuudiig bol ter bolgon sonsohguilfee

Avatar

Зочин 2019-02-21 202.21.124.20

Сайхан хоолойтой, хөөрхөн хүү бнаа. Манайхаан, битгий нэгийг нөгөөтэй сөрж харьцуулж бай, сайхан дуу, хөгжим сонсох хүнд сэтгэлийн амар амагланг өгдөг шүү дээ.

Avatar

tsog 2019-02-21 202.179.31.35

Ene zaluug sonsood udaj bna odoo l neg manaid medeelel ne tavigdaj bna ene olon Tv-uud bur tag bsan shuu tegeed surhii urlag ih yarinaa manai heden duuchdiig sonsohoor omnoos ne ichiheer

Avatar

asshat 2019-02-21 122.201.26.130

asshat

Avatar

Зочин 2019-02-21 192.82.65.168

Dimash bol Delhiin Od. tuunii duug sonsoh durtai. Hooloi ni bol uneheer aguu uym bna lee. Delhii niiteeree shutej baihad Manai Mongolchuud Myanga durguisteed yaahii. Teneg, Uher Mongolchuud hetsuu uymaa......

Avatar

Зочин 2019-02-21 73.92.12.67

Казах залуугдоош нь хийх ч яахав, унэхээр авьяас нь унэлэгдээд явбал тэр хуний амжилт, зугээр бичээчийн бичсэн енге нь дургуй хургэж байна. Яг унэндээ The World\'s Best тэмцээнд манай Энх-Эрдэнийн ерселдегч нь энэ. Гэтэл энэ бичээч "манай улсын оролцогчийн хувьд " нь огт таалагдсангуй. Ядаж " манай Энх-Эрдэнийн хувьд" гээд биччих сэтгэл байсангуй юу, алмасаа.Тэр КудайМудайбирданзирданберген жергентэйгээ news mn - ээс зайлаарай

Avatar

Хариу 2019-02-21 66.181.167.231

Харин Энх-Эрдэнэ энэ Димаш-д биш, Энэтхэгийн 11 настай хүүд ялагдлаа даа.

Avatar

zochin 2019-02-21 122.201.31.186

khsag zaluug reklamdakhynkhaa orond mongolynkhoo enkh-erdeniig surtalchlaach ,

Avatar

Зочин 2019-02-21 202.21.106.125

Энэ залуу мэргэжлийн дуу дуулаачдын тэмцээнд орохгүй юу хийгээд л Гот Талэнт шиг сайн дурынханы тэмцээнээр хэсэж явдаг юм бэдээ?

Avatar

Зочин 2019-02-21 73.231.241.51

Manaihan arai ataarhuu hodoo yumaa. Chadaltai mundag bnalee ene zaluu

Avatar

Иргэн 2019-02-21 117.111.12.133

Атаархал явцуу үндсэрхэг үзлээ хойш нь тавиад авьяаслаг ХҮН байна гэдэг талаас нь хараарай. Манайх ингэх байсан гээл цуурах юм. Үнэндээ тамын тогооноосоо гараад хашааны чинь гадаа юу болж байгааг дэлхий ертөнц ямар их өөрчлөгдөж байгааг хараарай.

Avatar

Зочин 2019-02-21 64.119.22.232

гүй ээ энэ чинь таалагдахгүй байсан ч заавал гоё байна гэж хэлэх ёстой болж байна уу таалагдаагүйшд төхөөрүүлж байгаа ямаа шиг чарлаад байнашдээ энэ чинь

Avatar

Zochin 2019-02-21 183.177.98.244

Oor duunuud n bas bgashde

Avatar

Зочин 2019-02-21 192.82.65.168

Аргагүй л дэлхийн "Шинэ Од" юмаа. Гайхалтай, яалт ч үгүй Алтан гургалдай шиг юмаа. Дэмжиж байгаа. Манай Монголчууд сонин хүмүүс шүү. Шударга л байгаа ч дээ. Та бүхэн барьцаад яах ч юм билээ дээ.

Avatar

Хотын залуу 2019-02-21 43.228.131.110

Энэ Казакыг Энхэрдэнэ тоосондоо булах байлгүй дээ. Оросын ВИТАСЫН Казак хувилбар л байна лээ.

Avatar

Иргэн 2019-02-21 117.111.12.133

Энэ эрдэнэ сайн ч энэ казак залуугийн 50 хувьд нь ч хүрэхгүй

Avatar

Зочин 2019-02-21 103.229.123.155

Ариунаа ямаа шиг орилдгоороо энэ бандийг хол хаяна

Avatar

zocnin 2019-02-21 69.76.229.35

MANAI MONGOL ULSAD INGEED HASHGIRCNIHDAG HUN BAIGAA SHUU ENE ORILDOGIIN ZAAGAAD OGCNIHVOL TAL NUTGIIN HODOONII TSEELHEN SARUULHAN CNADALTAI HOOLOITOI HUN ARD BIISHUU

Avatar

zocnin-d 2019-02-21 202.21.116.2

Хүний амжилтыг хүлээн зөвшөөрч сурвал зүгээр. Тамын тогооны үлгэр үнэртэж байна...

Avatar

Зочин 2019-02-21 202.170.68.162

Дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн, тодоос тод байгаа авьяасыг яаж ингэж хэлж чадаж байна аа. Манай Монголчууд аргагүй ядуу сэтгэлгээтэй юм аа. Манай Энх--Эрдэнэ бол бас мундаг л байна ш дээ. Энэ 2 залуу 3-лаа өөр-өөр төрлийн дуучид. Байгаа юмыг байгаагаар нь бодитой үнэлэх хэрэгтэй.

Avatar

Gg 2019-02-21 64.119.17.44

Xaxa delhii zovshoorood bhd chi iluu shuu mongoliin buh irgen durguitsaad ch nemergui er n ene delhii mongoloor dutahgu oorsdiigoo ene delhiin hamgiin yduu setgelgeet archaagu humuus gdgee meddeg uu

Avatar

tumeen 2019-02-21 202.179.31.29

ok dimash uragshaa

Avatar

Zorigoo 2019-02-21 49.0.212.61

Buh l yumaaraa super zaluu shuu.hoolou bol altan gurgaldal unen tasarhai.eejteigee adilhan huu blaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж