Монголын баг мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Монголын баг мөнгөн медаль хүртэв

Монголын баг мөнгөн медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод пара буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Дэлхийн шилдэг пара буудлагын тамирчид энэ оны анхны тэмцээнээ эхлүүллээ. Энэ сарын 14-д эхэлсэн “Дэлхийн цом”-д Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож байна. Тэмцээний зургаа дахь өдөр буюу өчигдөр явагдсан эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртжээ.

Монголын пара буудлагын тамирчид анх удаа багаараа “Дэлхийн цом”-ын медальтан боллоо. Манай тамирчдын оролцох дасгал дуусаагүй байгаа бөгөөд тэмцээн энэ сарын 24-д өндөрлөнө.

Пара буудлагын тамирчин З.Ганбаатар “Рио 2016” паралимпийн наадамд гурван дасгалд өрсөлдсөн бөгөөд туршлагатай тамирчдын нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж