Д.Сүрэнхорын шүүх хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхорын шүүх хурлыг хойшлуулав

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорт холбогдох эрүүгийн хуулийн 148,3, 150,3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр болох байсан ч Улсын яллагч Ж.Чимгээ Шүүх хуралд оролцох боломжгүй байсан гэсэн шалтгаанаар хойшлууллаа. Улсын яллагч Ж.Чимгээ нь ээлжийн амралтаа авсан тул хуралд ирж амжаагүй ажээ. Тиймээс Ч.Хосбаяр тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, дөнгөж сая Д.Сүрэнхорт холбогдох шүүх хурлыг наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлууллаа. 16 хоногийн дараа болох Шүүх хурлыг нээлттэй явуулах юм байна.

Д.Сүрэнхорыг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 93 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдаас 15 сая төгрөг залилсан гэх хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Түүнийг Шүүх хуралд оролцуулахаар өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд авчирч,  11.30 цагт Шүүхийн танхимд оруулж ирсэн юм. Д.Сүрэнхор нүдний шил зүүж, бор шар өнгийн цамц өмссөн байв. Түүний өмгөөлөгчид Шүүх бүрэлдэхүүнд Д.Сүрэнхор улсад учруулсан хохирлоо барагдуулж дууссан, түүнчлэн эрүүл мэндийн байдал ньтааруу байгаа тул Батлан даалтад гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ч Шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд, тэдний хүсэлтийг хүлээж авах боломжгүй гээд Д.Сүрэнхорыг Ганц худагт үргэлжлүүлэн цагдан хорихоор боллоо.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж