Путины илгээлт: Орос улс хэнийг ч заналхийлдэггүй

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Путины илгээлт: Орос улс хэнийг ч заналхийлдэггүй

Путины илгээлт: Орос улс хэнийг ч заналхийлдэггүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-ний өдрийн лхагва гаригт уламжлал ёсоор Холбооны хуралд улс орныхоо өнөөгийн байдал, дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийн талаар илгээлт тавилаа.


Кремлийн ордны Зочны танхимд болсон энэ удаагийн илгээлт Москвагийн цагаар 12.00 цагт эхлэв. Путины илгээлтийг ОХУ-ын Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хороо, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүнүүд, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсийн төлөөлөгчид уригдан оролцож сонссон юм. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Төрийн Думын орлогч дарга Сергей Деров тэргүүтэй зочид төлөөлөгчид, мөн Кино зохиолчдын холбооны ерөнхийлөгч Никита Михалков, Олег Табаковын театрын урлагийн захирал Владимир Машков нар байв.

Владимир Путины 15 дахь удаагийн илгээлт нь өнгөрсөн 2018 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш хийсэн анхны илгээлт юм. Илгээлт нь ойрын ирээдүйд улс орны хөгжлийн стратегийн чиг хандлагыг харуулсан хөтөлбөрийн баримт бичиг билээ. Путин энэ удаагийн илгээлтдээ улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаархи байр суурь, мөн парламентын хоёр танхим дахь хууль тогтоогчдын үйл ажиллагааны талаархи тусгай саналуудыг тусгажээ.

Путины илгээлт 1.27 цаг үргэлжилсэн бөгөөд ОХУ болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 761 сурвалжлагч сурвалжилсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Путин сүүлийн өдрүүдэд болон долоо хоногийн турш илгээлтээ бэлтгэжээ. Путиныг илгээлт тавих явцад зочид төлөөлөгчид нийт 33 удаа алга ташсан байна.

Путин АНУ ОХУ-д заналхийлсэн шийдвэр гаргахдаа Оросын зэвсэгт хүчний шинэ зэр зэвсэг, хурдыг тооцоолохыг саналуулжээ. Тэрээр “ОХУ АНУ-тай найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Орос улс хэнийг ч заналхийлдэггүй. Москва сөргөлдөхийг хүсдэггүй" хэмээн онцолсон байна. ОХУ 2019 оны хавар удирдлагагүй, усан доогуур шумбагч хөлөг ашиглалтад оруулах нь.

Мөн дуунаас хурдан нисдэг "Циркон" пуужингийн  ажил урагштай байгаа бөгөөд цаг хугацаанд нь дуусгах болно хэмээн тэмдэглэжээ. Путин өнгөрсөн жил танилцуулагдсан шинэ зэвсгийн загварын ажил амжилттай болж байгааг мэдэгдсэн байна. Хэрвээ АНУ Европт дунд болон ойрын зайн тусгалт пуужин байрлуулсан бол ОХУ хариу арга хэмжээ авах болно гэжээ. Тэрбээр тэрхүү аюул заналхийлэл бодит болсоор байгаа тул ОХУ нэн даруй хариу төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх болно гэж онцолсон байна.

Оросын удирдагч АНУ нь Румын, Польшид нисгэгчид байрлуулахдаа дунд болон богино зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээгээ зөрчсөн гэж нэмж хэлжээ. Путин Холбооны хуралд 2000 онд анх удаа илгээлт тавьж байв. 2018 онд “Манеж”-д болсон илгээлтийн үеэр их хэмжээний мультимедиа материал ашиглажээ.

ПУТИНЫ ИЛГЭЭЛТИЙН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД:

-Япон улстай энх тайвны гэрээ байгуулах асуудлаар харилцан зөвшилцөх арга замыг эрэлхийлнэ.

-Европын холбоо ОХУ-тай улс төр, эдийн засгийн хэвийн ажиллагаагаа сэргээх бодит алхмуудыг хийнэ гэдэгт найдаж байна.

-Оросын Холбооны Улс, Беларусь улсуудын хамтын ажиллагааны хүрээнд илүү ойртон нэгтгэх шаардлагатай.

-Орос тусгаар тогтносон, бие даасан улс байсан, байх ч болно.

-Путин ОХУ-ын баг тамирчдаа наймдугаар сард болох “WorldSkills Championship-д амжилттай оролцохыг хүсэв

-2025 он гэхэд Орос улс генетик, мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болно.

-Өндөр хурдны интернэтэд өргөн хүрээг хамруулах ажлыг зохион байгуулах, 5G сүлжээ ажиллуулж эхлэх шаардлагатай.

-“Роскосмос” Москвагийн Засгийн газартай хамтран Үндэсний сансрын төв байгуулж ажиллах хэрэгтэй.

-Алс Дорнодыг хөгжүүлэх шаардлагатай

-Энэ жил Крымын гүүр орчимд төмөр замын хөдөлгөөн эхэлнэ. Крым, Севастополийг хөгжүүлэх боломж олгоно

-Дэд бүтцийн шинэчлэл шаардлагатай

-Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаахдаа баривчлах үндэслэлийг дахин нягталж үзэх

-Хууль тогтоомжоо техникийн шинэ эрин үетэй уялдуулах шаардлагатай

-Засгийн газраас өндөр технологид суурилсан хөрөнгө оруулалтад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх

-2021 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт гурван хувиас давах ёстой

-Засгийн газар болон Төв банк инфляцийн зорилтот түвшинд хүрэх шаардлагатай

-Бид эдийн засгийн өндөр өсөлтийг шаардсанаар ядуурлыг бууруулна

-Орон нутгийн соёлын байгууллагын барилга угсралтын ажилд 17 тэрбум рубль зарцуулна

-2021 оноос Оросын бүх сургуулийг өндөр хурдны интернэттэй болгох

-800 мянгаас нэг сая хүнд хөнгөлөлттэй зээл тусламж хэрэгтэй байна

-Хорт хавдартай тэмцэх төслийн хүрээнд нэг триллион рубль зарцуулна

-2021 онд бүх хүүхдийн клиникүүд шинэ стандартад шилжих хэрэгтэй

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрөгч 2018 онд ард иргэддээ хандан тавьсан албан ёсны илгээлт хоёр цаг гаруй үргэлжилж, Оросын эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах чадавх, дотоод болон гадаад бодлогын зорилтуудын тухай байр сууриа илэрхийлж байв.

 

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж