П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ | News.MN

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

Индонез улсад 2018 оны наймдугаар сард болсон Азийн зуны спортын XVIII наадмын аварга П.Орхоноос хориoтой бодис илэрсэн билээ. Удаан хэлэлцсэний эцэст шийдвэрийг Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр албан ёсоор гаргаж, түүний барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасахаар болсон  байна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болжээ.

Холбоотой мэдээ

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

П.Орхон тэмцээний өмнө нэг удаа судсаар тариа хийсэн гэж мэдүүлжээ

Индонезид болсон Азийн наадмын үеэр чөлөөт бөхийн хоёр тамирчнаас хориотой бодис илэрсний нэг нь Монголын П.Орхон байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд өрсөлдөж аваргын алтан медаль хүртсэн ч  stanozolol хэмээх хориотой бодис хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Түүнээс гадна Туркменистаны чөлөөт бөхийн тамирчин Назаров допингийн шалгалтанд бүдэрчээ.

П.Орхоны хувьд Азийн наадамд оролцсон Монголын тамирчдаас анх удаа допингийн асуудалд холбогдсон юм.

П.Орхоны сэргээшийн хариу Азийн наадам өндөрлөсний дараа буюу есдүгээр сард гарсан ч тэрбээр үүнийг үгүйсгэж байсан. Монголын чөлөөт бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг өгөөгүй бөгөөд удаан хэлэлцсэний эцэст Дэлхийн бөхийн холбооноос ийм шийдвэр гаргажээ.

Гавьяат тамирчин П.Орхон Азийн наадмаас хойш ямарч тэмцээнд оролцоогүй бөгөөд 2018 оны ДАШТ-д оролцох байсан ч яваагүй юм. Тэрбээр өөрийгөө допингийн төрлийн зүйл хэрэглээгүй гэдгээ хэлж, П.Орхоны багш Ц.Хосбаяр ч ийм зүйл байх учиргүй гэж ярилцлагадаа дурдаж байсан юм.

2016 оны нэгдүгээр сард ОХУ-д болсон Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээний үеэр Японы алдарт бөх Каори Ичогийн ялалтыг зогсоож шуугиантайгаар гарч ирсэн П.Орхон дараа жил нь буюу 2017 онд дэлхийн аварга болсон юм. Тэрбээр Азийн болон олон улсын томоохон тэмцээнээс байнга медальтай ирж байсан бөгөөд “Жакарта 2018” Азийн наадамд аваргын алтан медаль хүртсэн ч хориотой бодис хэрэглэсэний улмаас 2022 оны есдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох эрхгүй боллоо.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-21 103.212.118.226

Одоо насаар нь өгдөг цалингаа яах вэ

Avatar

иргэн 2019-02-21 202.179.26.7

Орхон их Спортоосоо явчихлаа даа

Avatar

МӨӨГИЙ 2019-02-21 103.240.240.73

ЭР ГАРМОН ИЛРЭЭГҮЙ Ш ТЭЭ АДУУНЫ АМААР ӨГДӨГ ИЛЭРСЭН Ш ТЭЭ

Avatar

ЗОЧИН 2019-02-21 103.240.240.73

ЭР ГАРМОН ИЛРЭЭГҮЙ Ш ТЭЭ АДУУНЫ АМААР ӨГДӨГ ИЛЭРСЭН Ш ТЭЭ

Avatar

Аня 2019-02-21 103.57.94.52

допинг зардаг гээд байдаг Хосбаяр багш нь мөн үү? Хосбаяр нэртэй 2 багш байна уу?

Avatar

Зочин 2019-02-21 66.181.168.81

Энэ гарцаагүй дотроосоо ер нь монголчуудыг сайн явахад хамгийн их саад болж байгаа юм бол Монголчууд өөрснөө шүүдээ сайн яваа нэгнээ үздэггүй атаархуу бэртэгчин бусад дээр гишгэж дээшилдэг захын халтуурчнаасаа өгсүүлээд Төрийн түшээд хүртэлээ бүгд луйварчин илүү харж билүү долоомтгой. Гялтайх ганц юм нь түүх гэхдээ тэр түүхийг бүтээхэд өөрснөө хумсын чинээ хувь нэмэр оруулаагүй буюу өөрсдөө бүтээгээгүй юмаар бахархаж хоосон цээжээ дэлдэхээс өөр ид шидгүй өчүүхэн хүмүүс болжээ.

Avatar

Г 2019-02-21 124.158.112.79

Угаасаа дэлхийд тасарчихсан хүн юу гэж допинг хэрэглэх вэ Энэ бол яалтачгүй хорлолт харин гадныхуу дотроосоо юу

Avatar

зочин 2019-02-21 66.181.166.196

За яахав яахав, чөлөөт бөх угаасаа тийм сүртэй хэрэгтэй эд ч биш, угаасаа уруудаж яваа спорт, удахгүй олимпын төрлөөс хасагдаад дашин шог болно. Ямар албатай юм биш больчихно гэж нэг сайхан юм байна ш дээ, тийм ээ Оогий

Avatar

temuul 2019-02-21 64.119.23.234

Zugeeree minii duu garch ireed alaad uguuruurei formoo aldaj bolohgui shuu muu 4 jil yu baisiin

Avatar

. 2019-02-21 150.129.143.216

АСА МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙГ, ЦИРКИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА ДАА !!!!

Avatar

hehe 2019-02-21 103.87.255.42

haramsaltai yum bee. deeree suudlaa olohgui bolhoor dooroo ymar bgaad ch nemer algaaa neereee!!!!!!!!!!!!!!

Avatar

Ман 2019-02-21 172.219.32.87

Энэ коммэнт уншаад савах нь ээ. Өөрөө, бас багш нь зөвлөөд л хэрэглэж байгаа шүү дээ .Баланцагынх нь хорлолт байхвээ дэ.

Avatar

Zochin 2019-02-21 202.21.96.212

Holboog n torgoson geheer albaar, zohion baiguulalttai gesen ug yum aa

Avatar

Shudraga 2019-02-21 202.9.42.123

Хосбаяраа юу л болоод байна даа Даанч хариуцлагагүй юм болж байгаа юм биш үү

Avatar

Зочин 2019-02-21 202.179.31.21

Даль даль гээд.эрхийн балай болцорцон бсиймааа,

Avatar

иргэн 2019-02-21 202.9.42.107

Даанч харамсам мэдээ байна. Хайрхан сайхан авъяас, залуу нас. Дасгалжуулагчид нь аихаарахгүй яав даа л гэж энэ с айхан авъяастанаа өмөөрөх л үлдэх шиг.

Avatar

найз 2019-02-21 202.131.230.238

Орхонд сэргээш хэрэглэх ямар ч шаардлага байхгүй нь тодорхой биздээ. Олимпийн алтан медаль авах №1 найдвар байлаа. Харамсалтай. Хайран хүүхэд хайран тамирчин. Хорлосон хүнийг чөтгөр аваг

Avatar

Зочин 2019-02-21 66.181.191.11

Delhiin bohiin holboo mongol shig shudarga bus yum hiigeed yawj bh uu? Doping hereglesen notlogdchihood bhad bas horolson genee hoorhii chinii setgehui

Avatar

Unen bhoo 2019-02-21 66.181.161.81

Yun horloh we orhontoi oir bdag humuus hurtel du n buduurch biyeer n duuren us urgasan gj yaridag l bsan.

Avatar

Зочин 2019-02-21 122.201.26.172

Yostoi haramsaltai medee bn

Avatar

MGL 2019-02-21 103.229.178.2

Эрэгтэй гормон ууцан гээ биз дээ? Тэнэг багш нар нь уулгасан байлгүй

Avatar

Unen unen 2019-02-21 66.181.161.81

Biyeer n us aimar urgasan gj humuus gaihaad bdag bsiin er gormon uuhdaa tootsoo aldahgui yu teneguud

Avatar

zochin 2019-02-21 66.181.180.139

Чөлөөт бөхийн холбооны хэрүүлийн бузар үүгээр зогсохгүй байх.Зайлцгаах хэрэгтэй.нэг л их хэрүүл хийсэн махан толгойнууд.хайран сайн тамирчны амьдрал тэмцэл.

Avatar

Зочин 2019-02-21 202.179.4.250

Юм нэгээрээ дуусдаггүй юмаа, бэлтгэлээ сайн хийгээд байхад 3хан жил юу байхав, харин Чөлөөт бөхийн холбооныхон бүгд амаа хамхиад дуугардаггүй нь сонин санагдаад байнадаа...

Avatar

Зочин 2019-02-21 66.181.184.23

Санаатай хэрэглэчихээд үгүй гэж гүрийдэг ч монголчуудын зан даа. Хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй ш дээ. Хорлож барьсан гэж халхавч хийгээд нэмэргүй дээ.

Avatar

Энхээ 2019-02-21 192.82.65.160

Хүн хорлосон л байх, юу бодож өөрийгөө хорлох юм хийх вэ дээ.

Avatar

БӨӨ БАТАА 2019-02-21 103.240.240.73

2020 ОЛИМПД ИЧО -Г БАТАЛГААТАЙ ЯЛАХ ХҮНИЙГ ЭРХИЙГ НЬ ЯАЖ ХАСУУЛАХ ВЭ? МЭДЭЭЖ ДОПИНГ, ДОПИНГ ЯАЖ ИЛРҮҮЛЭХ ВЭ? ОУ-Н ТЭМЦЭЭНД ОРУУЛАХД УУЛГАХ АЖИЛЛАГААГ ХЭН ХИЙХ ВЭ? ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХҮРЭЭНД ЯПОНЧУУДТАЙ ХЭН ОЙР ВЭ? ТЭНДЭЭС АСАР МӨНГӨЖСӨН ХҮН ХЭН БЭ? ЯАГААД 1ЖИЛ ШАХАМ ГАЦААВХАД ХЭН НӨЛӨӨЛӨВ?

Avatar

БӨӨ БАТАА 2019-02-21 103.240.240.73

2020 ОЛИМПД ИЧО -Г БАТАЛГААТАЙ ЯЛАХ ХҮНИЙГ ЭРХИЙГ НЬ ЯАЖ ХАСУУЛАХ ВЭ? МЭДЭЭЖ ДОПИНГ, ДОПИНГ ЯАЖ ИЛРҮҮЛЭХ ВЭ? ОУ-Н ТЭМЦЭЭНД ОРУУЛАХД УУЛГАХ АЖИЛЛАГААГ ХЭН ХИЙХ ВЭ? ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХҮРЭЭНД ЯПОНЧУУДТАЙ ХЭН ОЙР ВЭ? ТЭНДЭЭС АСАР МӨНГӨЖСӨН ХҮН ХЭН БЭ? ЯАГААД 1ЖИЛ ШАХАМ ГАЦААВХАД ХЭН НӨЛӨӨЛӨВ?

Avatar

Зочин 2019-02-21 64.119.27.47

Чөлөөт бөхийн холбооны нөхдүүд хариуцлага хүлээх хэрэгтэй,ялангуяа тэмцээнд авч явсан дасгалжуулагч багш нар, өмнө нь олон тэмцээнд ороход ийм зүйл болоогүй гэдэг биз дээ.

Avatar

тэр хүнийг бурхан өршөөг л гэх үү 2019-02-21 192.82.66.22

Жинд барилддаг л өрсөлдөгч нь эсвэл дасгалжуулагч нь хорлосон , Монголчууд минь Чөлөөт бөхийн холбоодоо ажлаа хийгээч, Шалгуулаач,Худлаа попроод л холбооны мөнгийг нь зориулалтын дагуу

Avatar

Зочин 2019-02-21 66.181.168.81

Илрэх илрэхдээ хамгийн хүчтэй адууны допинг илэрсэн гээ биз дээ хүн өөрөө юу гэж тийм юм хэрэглэх вэ дээ. Энэ бол цэвэр явуулга дотроосоо л ийм юм хийсэн байгаа.

Avatar

Далай 2019-02-21 122.201.21.15

Өөрийгөө мэдэхгүй байв гэж дээ. Хувт хүний хариуцлага шүү

Avatar

Зочин 2019-02-21 119.40.100.66

дэлхийн 10 удаагийн аварга тамирчид зөндөөн л байдаг. тиймээс олимп дэлхийн аварга хэд хэд болох хугацаа байна. тиймээс бэлтгэлээ тасралтгүй хий . Битгий бууж өг!

Avatar

Даанч хайран 2019-02-21 103.206.195.163

Хүний нас, тэр тусмаа тамирчны ид гялалзах нас богино. Гэхдээ Монголчууд 40 шүргэм насандаа өчнөөн өндөр амжилт гаргасан л байдаг. 4 жил ч гэж одоо бараг 1 жил нь өнгөрчихлөө. Сурлага, амьдрал, бэлтгэлээ базааж байгаад дахин дэлхийн аварга, 24 оны олимпын аварга болоорой. Бэлтгэлээ л тун сайн төлөвлөж хийгээрэй. Нэг алдахаас 2 алдахгүй шүү охин минь. Амжилт чинь өмнө чинь байгаа шүү. Үүнд бат итгээрэй.

Avatar

b 2019-02-21 202.170.80.25

Uneheer buruutai huleegeed ter 4 jiliig ni yadaj 2 jil nter bolgono bizdee. iim bh uchirgui nter gej hudlaa medeelel endee helj bhaar

Avatar

Зочин 2019-02-21 103.212.117.148

оороо л буруу тай

Avatar

болд 2019-02-21 202.126.88.36

Хэн энэний хоолонд ийм юм хийгээд өгчихдөг байнаа. Хайран сайхан залуу тамирчин. Монголчууд нэгнийгээ хорлож байна уу даа гаднаас хахууль авч, эсвэл өрсөлдөгч нь хорлов уу. Ямар ч л байсан энийг сайн шалгах хэрэгтэй байх

Avatar

UNshigch 2019-02-21 124.38.134.200

Aldaagaa eersdeesee l haih heregtei. Buruugaa dandaa eer hyn ryy tylhdeg Mongolchuudiin hachin zangaa bolivol taarna.\n\nGadnii hynii nelee baisan ch gesen eersdiin buruu l gej oilgoh heregtei.

Avatar

Зочин 2019-02-21 103.9.90.130

Тамын тогооны Монгол үлгэр хэцүү юм до, Уг нь 2020 оны баараагүй алтан медаль байсан да,

Avatar

иргэн 2019-02-21 202.179.26.121

22 онд дахиад дэлхийн аварга болоорой битгий бууж өг бэлтгэлээ хийгээд сургууль төгсөөд ав

Avatar

Хайран тамирчин 2019-02-21 103.212.116.31

Энэ охиныг алчихлаа.

Avatar

Зочин 2019-02-21 64.119.16.59

Өөрөөсөө өөр хүнд итгэх аргагүй болж Нэг баг манай энэ тэр гэж хамт цай уух ч хэрэггүй болж дээ. Одоо яая гэхэв амар сэлүүн сууж хүүхэдээ гаргаад байж байхаас 22 он гэхэд хөгширсэн нас болж дасгалжуулагч хийх нас болох байх даа

Avatar

АВЬЯАС 2019-02-21 64.119.22.58

Хайран хүүхэд, хайран авьяас, хайран хөдөлмөр, муусайн атаархагч, атгач санаатнууд.

Avatar

Зочин 2019-02-21 73.169.115.149

Хайран юм. Энэ олон жил тодорхой стандарт шалгуур гаргаад хоол хүнс энэ тэрд нь хатуу хяналт тавидаггүй юм байхдаа. Олон улсын тамирчидаа юу идэж ууж байгааг мэдэх хүн байхгүй.

Avatar

Зочин 2019-02-21 202.179.2.250

Хайран охни бусдын золиос боллоо доо. Энэ балиар хэрүүл, атаа жөтөөнөөс л боллоо доо. Монгол Монголоол аллаа даа.

Avatar

hetsuu yum daa 2019-02-21 202.21.116.2

iim aihtar dopingiin torliin bodis manaihand yaj baihav dee. gadniihnii horloh ajillagaa baih magadlal ondor.

Avatar

Зочин 2019-02-21 66.181.184.130

yalhiin tuld hun yu ch hiij bolno yamar 13r zuun bishde dandaa l buruugaa gadniihnii horlol gej hudlaa shaahaa odoo neg bolih heregt

Avatar

Зочин 2019-02-21 59.153.114.78

энэ охин тийм юм хэрэглэж мэдэхгүй ээ. хэн нэгний атаа жөтөөнд өртсөн байна

Avatar

Зочин 2019-02-21 192.82.65.29

UILSIIN NER GUTAASAN MUU HAR GICHIII BARILDAH ERHIIG BUH NASAAR NI HAS BJSDAD NI SUGAMJ BOLOG

Avatar

Bi tng gedgee medne 2019-02-21 66.181.161.38

Chm shig yum bol haral l helj chadna ldaa\nBusdiig goochlohoosoo uldaar tsahim orchind ydaj soyltoi bj sur

Avatar

иит 2019-02-21 66.181.161.61

допингоо болчихооч ээ. онигоотойн

Avatar

уэи 2019-02-21 192.82.65.160

Хүн хорлосон л байх, юу бодож өөрийгөө хорлох юм хийх вэ дээ.

Avatar

буруу зүйл бүхэн нэхүүлтэй 2019-02-21 150.129.143.198

ЭНД шигшээ багийн эмчийн үүрэг их өндөр шүү. ЯАГААД хориотой зүйлийг шигшээ багийн тамирчин хэрэглэсэн вэ? ГЭДГИЙГ л тогтоох ёстой. ХАЙРАН тамирчин.

Avatar

Иргэн 2019-02-21 202.126.89.14

Хайран охин.Энэ бол хорлох үйл ажиллагаа. Яалт ч үгүй өртсөн.

Avatar

Иргэн 2019-02-21 103.229.122.231

Бид нар гадаад. яьахдаа хоол ундандаа маш анхаарал тавих хэрэгтэй. Гадаадынхан өрсөлдөгчөө хасахын тулд сэмхэн нарийн аргаар хоол унданд нь элдэв бодис хийлгэжболно шүү дээ. Үдайллага цайлганд орохгүй байхыг бодох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж