Сангуудын шалгалт Сангийн яамны "бяр"-ыг харуулна

Хуучирсан мэдээ: 2019.02.21-нд нийтлэгдсэн

Сангуудын шалгалт Сангийн яамны "бяр"-ыг харуулна

Сангуудын шалгалт Сангийн яамны "бяр"-ыг харуулна
News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, Тамгын газраар сонин юу байна”  буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид Сангийн яамыг онцолж байна.

Сангийн яам өнгөрсөн саруудад ихэд завгүй ажиллаж буй яамдуудын нэг.  Учир нь  Засгийн газрын мэдэлд байдаг сангуудын мөнгийг УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд  хувьдаа авч байсан нь  олон нийтэд  ил болж  Сангийн яамнаас тус сангуудын үйл ажиллагаанд  шалгалт хийх шаардлага бий болсон.
2015 онд Засгийн газрын тусгай сангийн тоо 15, 2016 онд 18 байсан бол 2017 онд 21, 2018 онд 27 гээд жил бүр  татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг сангуудын тоо өсч, эргэлддэг мөнгөн дүн нь ч нэмэгдэж байв. Гэвч зарцуулалт нь эзэндээ хүрдэггүй эрх мэдэлтнүүдийн гарт орж  байсныг  ил болсон  ганцхан сангаас харж болно.

Сангийн яамнаас зарим сангуудад хийсэн шалгалтын дүн болон авах арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн  хуралдаанд танилцуулсан.  Шалгалтыг Засгийн газрын зээл олгодог сангуудад  голлон хийжээ.

Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих санг сайтар шалгажээ. Байгуулагдсан цагаас нь эхлээд шалгахад нэлээдгүй зөрчил илэрсэн байна. "ЖДҮХС”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан” гээд зээл олгодог гурван сангаас гурвуулангаас нь ч зээл авсан аж ахуй нэгж ч байсан нь шалгалтын явцад илэрчээ. Хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж бий аж. Энэ бүх мэдээллүүд нь Монголбаны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн гэдгийг Сангийн сайд тодотгосон. “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдаснаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна.  Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийхаа зээлийг төлсөн тохидолд ч шалгалтын явцад гарчээ. Энэ нь Монголбанкны мэдээллийн сантай уялддаггүй, ил тод биш, Шилэн дансанд ордоггүй нь гарсан зөрчлүүдийн суурь болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс бүх сангуудыг ил тод болгох, олон нийтийн оролцоог бий болгох шаардлагатайг сануулж байна.

Ирэх долоо хоногт тус шалгалтын тайланг ил болгосноор ЖДҮ-гээс ч том дуулиан гарахыг үгүйсгэхгүй. Хамгийн чухал  хариуцлагын асуудал нь орхигдож  ЖДҮ-чдийн хэнд нь  ч өнөө хэр хариуцлага тооцсонгүй.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХАРЬЯАНД БАЙДАГ САНГУУД:
  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Эрсдэлийн сан
  3. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
  4. Дархлаажуулалтын сан
  5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  6. Засгийн газрын нөөц сан
  7. Нийгмийн даатгалын сан
  8. Нийгмийн халамжийн сан
  9. Соёл, урлагийг дэмжих сан
  10. Боловсролын зээлийн сан
  11. Тариаланг дэмжих сан
  12. Улсын авто замын сан
  13. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  14. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  15. Шинжлэх ухаан, технологийн сан
  16. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  17. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
  18. Ирээдүйн өв сан
  19. Төсвийн тогтворжуулалтын сан
  20. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  21. Инновацийн сан
  22. Олон улсын хамтын ажиллагааны сан
  23. Монгол судлалыг дэмжих сан
  24. Засгийн газрын өрийн баталгааны сан
  25. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан
  26. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан
  27. Спортыг дэмжих сан
  28. Эрүүл мэндийг дэмжих сан
  29. Агаарын бохирдлын эсрэг сан гэх мэт сангууд байна.
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИУДЫГ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛНА

Татварын багц хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Тэгвэл энэхүү хуулийг удахгүй зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэ, батлахаар төлөвлөж байгаа юм. Хуулийн төслөөр 2018 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдгээр хэлэлцүүлэгт 4790 хүн оролцож, 5423 санал гаргаснаас нийгмийн сүлжээгээр 1466 санал ирүүлжээ.

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм байна. Дээрх хуулийн төслүүдэд бизнесийн орчныг ээлтэй болгох, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмжих, татварын бааз суурийг өргөтгөх, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын зарчмуудыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгоход анхаарчээ.

Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж байгаагааас 95,9 хувийг бичил, жижиг аж ахуйн нэгж эзэлдэг байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт бизнесийн орчныг дэмжих аж. Тодруулбал, Жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан авдаг болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгодог болох зохицуулалт ч байгаа юм. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр  төрлийн, эсхүл ирээдүйд төлөх татварт суутгадаг байдлыг өөрчлөх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж