У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя | News.MN

У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

У.Хүрэлсүх: Олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар өнгөрсөн жил “Соёл, урлагийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” зөвлөгөөнийг зохион байгуулж, тус зөвлөгөөнөөс Соёл, урлагийн үндэсний зөвлөл байгуулах шийдвэр гарсан юм. Энэхүү зөвлөл өнөөдөр анхны хуралдаанаа хийж зорилгоо тодорхойлж, ажлаа ярьж хэлэлцлээ.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст хамтран зүтгэх болсон гишүүдэд  хандаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ.

Ерөнхий сайд,

-Манай эрдэмтэн, судлаачид өнөөгийн нийгэмд тэгш байдал, шударга ёс, сахилга, хариуцлага, дэг журам алдагдсантай холбоотой нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун уруудан доройтсон болохыг судлан тогтоосон байна.

Мөн улс орон, өвөг дээдсийнхээ түүх, уламжлалт өв соёл, зан заншил, урлагаа үл тоох, умартах, бүр үгүйсгэххандлага хүртэл цухалзаж, гадныкино, урлагаар дамжсан үзэл суртал, соёл ахуйд их автаж байгаа нь илт анзаарагдах боллоо. Товчхондоо манай иргэдийн оюун санааны дархлаа сул байна гэж би үздэг.

Хүүхэд, залуус маань өөр ахуй соёлыг илүү шүтэж, даган дуурайж, түүнд автаж байгаад би Монгол хүнийхээ хувьд ч, Засгийн газрын тэргүүний хувьд ч санаа их зовж байна.

Түүнчлэн манай ард иргэдийн өнөөгийн амьдралын нөхцөл байдал, нийгэмд үйлдэгдэж буй гэмт хэрэг, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээ, олон түмний ярьж хэлж буй зүйл нь манай нийгэмд ёс суртахуун, ёс зүй алдагдсан болохыг давхар нотлож байна.

“Ёс суртахуунгүй иргэншил өөрөө мөхдөг” гэж мэргэд сургадаг

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа нь эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй, эх дэлхий газар нутгаа хайрлан хамгаалдаг, эцэг эх, ёс заншлаа дээдэлдэг, эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, энэрэх ариун сэтгэлтэй, энгийн даруу уужуу тайван холч ухаантай, эрч хүчтэй цуцашгүй бүтээлч, эх оронч – эрэлхэг зоригтой МОНГОЛ ИРГЭН мөн гэдэгт би бат итгэдэг.

Иймээс бидэнд хийх асар их ажил байна.

Ний нуугүй хэлэхэд, бид өнөөдрийг хүртэл олон жил уул уурхай ярилаа, одоо ч  ярьсаар л байна. Мөн их мөнгөтэй болж сайхан амьдрах талаар  ярьсаар л байгаа.

Мэдээж эдийн засгаа өөд нь татаж өөдрөг, сайхан амьдрах ёстой ч Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй Монгол хүнийг хүмүүжүүлэх их үйлийг бид мартан цалгардуулах учиргүй.

Та бид үндэснийхэл бичиг, соёл, түүхээсудланмэдсэн, оюунсанааныуламжлалтөвөөэрхэмлэндээдэлсэн, орчинцагийнболовсролтой, зөвхандлага, харьцаатай, чадварлаг, бүтээлчМонголхүнийг төлөвшүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс. Иймээс олон түмнээ соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулъя

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ их үйлсийг хэрэгжүүлэхэд Та бүгдийгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээс хүсч байгаа юм.

Та бүгд дор бүрнээ олон түмнээ соён гэгээрүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Гэхдээ энэ үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, цогц хөтөлбөр болгох шаардлага тулгарч байна.

Бидэнд нийтийг хамарсан “Соёлын довтолгоон” хийж байсан түүхэн туршлага бий. 1959 оны 7дугаар сарын 13-ны өдрийн МАХН-ын Төв Хорооны хурлаас “Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай” тогтоол гаргаж, 1959-1963 онуудад “Бүх нийтээр улам гэгээрэн боловсрохын төлөө”, “Хөдөлмөр ба хүмүүсийн  харилцаанд соёлыг гүнзгий нэвтрүүлэхийн төлөө”,  ”Эрүүл энх аж төрөхийн төлөө” гэсэн гурван уриатай хэрэгжүүлж, ард иргэддээ олон зүйлийг хэвшүүлж, соёл ахуйн хүрээнд эргэлт гаргаж чадсан.

Дараагийн нэг анхаарах зүйл бол Монгол түмний түүх, хэл бичиг, их соёл, урлагийн өв уламжлалыг хадгалж, хамгаалж, сэргээх ажил юм.

Бид алдаж, онож явсан бахархах түүхтэй, соёл, урлагийн агуу их өв, сантай баян улс.

Дэлхий дахинд тархсан Монголын биет болон биет бус соёлын өвийг  судлан тогтоож монголчуудынхаа хүртээл болгох, ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулах хэрэгтэй байна.

Монгол хүн- Монгол оюун ухаан-Монголын түүх – Монгол соёл – Монгол урлаг – Монгол уламжлал бол улс эх орны бахархал, үнэт зүйл  байх ёстой.

Соён гэгээрүүлэгч Та бүгд энэ амаргүй үүргийг нэр төртэй биелүүлж, ард иргэдийг соён гэгээрүүлэх их үйлсэд сэтгэл гаргаж, зүтгэн ажиллаж, үр дүнд хүрч чадна гэдэгт би бат итгэж байна гэлээ.

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар гарсан санал, санаачилгад тулгуурлан төлөвлөгөө, хөтөлбөр гаргаж ажиллахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батаа 2019-02-20 103.10.23.135

Юуны түрүүнд?ажил хийж мөнгөтэй амжиргаатай болдог гэдгээ монголчууадад ойлгуулах хэрэгтэй байна. Бид ажил хийхийн тулд боловсролтой мэдлэгтэй байх ёстой гэдгийг энэ харанхуй масст ойлгуулах хэрэгтэй байна. Бас хүний нийгэмд амьдарч байгаа ухамсарлаж бие биедээ хүндэтгэлтэй хандаж хамтарч амьдран сурах хэрэгтэй байна. Бэлэн хоол зөвхан хулганы хавханд байдаг гэдгийг ойлгоцгооё халамжийн бодлогыг хязгаарлая. Батлан хамгаалахын бодлогыг чангалья. Хүн бүр цэрэгт явдаг больё.

Avatar

Зочин 2019-02-20 182.160.3.126

elersen balarsan soyliin dowtolgoon be huuli durmeel heregjuuleh tal deer hariutslagtai ajil turiin alban haagchdaa uursdiin ajiliigl sain hiideg bolgochih tegeedl boloo uursduusuu ehel hund surtal heel hahuuli awilgalaa tsgtsel alban tushaal ashigladag nuhduudee zailuul tegeedl hewendee orno ternees ard tumnees tiim zuil bitgii hus

Avatar

зочин 2019-02-20 202.21.106.163

Маш зөв асуудал хөндлөө. Дээр доргүй, хүүхэд хөгшингүй өөрсдөө соён гэгээрэх цаг өнгөрөөд одоо л нэг ухаарсан нь яамай даа.

Avatar

Иргэн 2019-02-20 116.84.217.39

Эхлээд өөрсдөө соён гэгээр?!

Avatar

мм 2019-02-20 103.14.36.18

БОЛОВСРОЛ-ын системээ сайжруулах хэрэгтэй байна. Соён гэгээрүүлэх ажил тодорхой хугацаатай явагдаад дуусахаар дахиад л харанхуй бүдүүлэг байдал давтагдана. Боловсролын тогтолцоондоо оруулж, сургуулиудад багаас нь заах хэрэгтэй.

Avatar

Хойд Солонгос шиг болох нь дээ бид 2019-02-20 202.70.44.46

Манай залуу үе биднээр хэлүүлсэн хэлүүлээгүй өөрсдөө сонголтоо хийгээд, хөгжлийн аль чиг хандлагыг эрхэмлэхээ өөрсдөө сонгоноо. Энэ дэлхий даячаршиж байна. Гэтэл ЕС маань хойд солонгос болье гээд байгаа ч юм шиг. Та бидний үе өнгөрч байнадаа. Удахгүй энэ шинэ үе өөр сонголт хийж цэвэр нийгэм байгуулагданадаа. Хүнд таалагдах гэж ярьдагаа л болихгүй бол та ч сүйрлээ. Бид бүгд эрхэмлэх зүйлтэй. Надад үнэндээ манай ЕС-ын зарим үйлдэл таалаггахгүй юм. Хойд солонгос биш шүү. Энэ Ардчилсан Монгол Улс.

Avatar

Хол очиж х** 2019-02-20 202.131.225.197

Өөрөө Путины суганы үс байж юу вэ муу гөлөг чинь.

Avatar

Иргэн 2019-02-20 202.9.43.125

Соёлын яамгүй болсны гай шүү

Avatar

Ehleed uuruusuu ehel 2019-02-20 64.119.22.36

End suuj bui humuus ehleed uursduu gegeervel daraalal ni zuv bolno.

Avatar

Жагаа 2019-02-20 103.229.120.170

Сэтгэгдэл бичиж байгаа эрхэмуудээ ард иргэд, дарга, гишууд бие биенээсээ ангид байдаггуй юм. Ямар орчин нохцол байдал байна бугд л туунийг дагадаг. Даварсан товарищууд засаг дээр сандайлсан гээд байгаа бол тэд нийгэмийнхээ нэг л хэсэг нь. Монго дээдэлсэн новшийн нийгмээ бугдээрээ л хичээж арилгахгуй бол буруу болгоныг толгой руугаа чихэж байгаа хол тулгуур цэвэр ариун лав л биш

Avatar

Хулгайч 2019-02-20 66.181.187.235

Шаагаад байгаараа танай муу Ухнад нэг ч санал өгөөгүй шүү. Ухна бол ард түмний сонголтыг хөсөр хаяж ард түмний нэрээр луйвар хийж байгаа хулгайч

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-02-20 64.119.19.102

Жанхуугийн шивэртэй оймсонд мансуурсан онгироо сагсуу ухна эхлээд өөрийнхөө эзэн нь болох оркуудын бөөс өмхий төвд хулгайч жанхууг бичиг үсэгт сургаж нэрээ зөв бичдэг болгоод, дараа нь өөрийгөө хүмүүжүүлж ядаж хараалын ш.а... п... гэдэг үгнүүдийг олон нийтийн газарт хэрэглэдэггүй болох хэрэгтэй. Жанхуу ухна та 2 энийг хэрэгжүүлж чадвал барав!!!

Avatar

Зочин 2019-02-20 202.9.43.1

сайхан үг хэлж

Avatar

Zochin 2019-02-20 64.119.22.1

энэ хуралд оролцож байгаа Та бүхэн эхлээд өөрсдөө бага ч гэсэн хүн шиг л дундаж ёс суртахуунтай болжих

Avatar

зочин 2019-02-20 43.242.243.92

Өөрөөсөө эхэлвэл зүгээрсэн, үг яриа үйл хөдлөлөа хянаж сур

Avatar

Маргад 2019-02-20 106.186.233.133

Энэ талаар нарийн судалгаа хаанаас хийсэн, олж үзэх юмсан. Энэ зураг дээр байгаа хүмүүс энэ судалгааг хийсэн юм уу

Avatar

Зочин 2019-02-20 150.129.142.241

нийт нь нэгийн тѳлѳѳ нэг нь нийтийн тѳлѳѳ гэж уриатай амьдрах хэрэгтэй тэгвэл адаглаад л замдаа түгжрээд байхгүй шүү дээ ѳмний тэнэг элбэгдоржийн үгээр амь амиа бодож байж эх орон ч үгүй болох нь

Avatar

ЗОЧИН 2019-02-20 202.9.43.215

ЭХЛЭЭД УИХ ЫН ГИШҮҮД, САЙД ДАРГА НАРАА, УЛС ТӨРЧИДӨӨ СОЁЛ ГЭГЭЭРҮҮЛЧИХЭЭД ДАРАА НЬ ИРГЭД ГЭЖ ЯРЬЦГАА.

Avatar

Зочин 2019-02-20 66.181.185.13

Битгий сэдэв алдуулаад анхаарал саринуулах арга хэрэглээд бай. Ждүчидээс эхлээд ёс суртахууны ч хамаагүй арга хэмжээ авч нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарла. Ер нь дээрээсээ эхэлж л цэвэршихгүй бол доороос эхэлнэ гэж бхгүй, мөн зах хязгаараас нь л эхэлж утааг арилгах талаар арга хэмжээ авахгүй бол салхиар хийсээд л хотын төвд хургаад байна

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.162

Ерөнхий сайд өөрийгөө эхлээд соён гэгээрүүлмээр байна шүү.

Avatar

ТӨР НЬ ЭХЛЭЭД ШУДАРГА, ХУУЛИА ДЭЭДЭЛДЭГ БОЛЧИХ 2019-02-20 103.212.116.31

ТҮМЭН ОЛОН НЬ ДАГААД Л НАМИРНА ДАА. УСНЫ ЭХ НЬ ЦЭНГЭГ БОЛ АДАГ НЬ ЦЭНГЭГ.

Avatar

зөв шүү 2019-02-20 202.21.127.161

Бие бялдар, оюун санааны хувьд эрүүл Монгол хүн л Монголын баялаг шүү, эдээр биш эрдмээр биеэ чимэцнээе

Avatar

шашин судлаач 2019-02-20 192.162.242.161

ЧИ ӨӨРӨӨ АЛУУРЧИН ПУТИНЫ ЯАЖ АЛХАХЫГ НЬ ХҮРТЭЛ ЦААШЛААД ЯАЖ БААДГЫГ НЬ ХҮРТЭЛ ШАХУУ ДУУРАЙГААД БАЙДАГ БУСУУ.БАС ХҮНД ЧИНЬ НЭР ТӨР ИЧИХ БУЛЧИРХАЙ БАЙДАГ ЮМ САН

Avatar

Зочин 2019-02-20 178.196.67.173

Genko Topor 2 harinch sociaar ard tumeniig oyun sanaag buzarlaj baigaa shuu. Torooluud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж