Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв | News.MN

Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх зөрчигдөж буй асуудлаар өнөөдөр /2019.02.20/ оршин суугчид нь болон барилга барьсан компанийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Тэд “Л.Гүндалай гэгч өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Богдхан уулын аманд 5 га газар авсан байдаг. Уг талбайг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны барилга барих боломжтой мэтээр ойлгуулж аж ахуй нэгжүүдийг төөрөгдүүлж тухайн төсөлд 10 гаруй ААН-үүдийг татан оруулсан. Үүний дараа анхны гэрээнээсээ ухарч,  гэрээний шаардлагыг өндөрсгөн, байр бүрээс нэг давхрыг нь авна гэсэн бол байр бүрээс нэг, хоёр, гурван давхрыг авахаар улайрсан. Жишээ татвал,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхоныг аж ахуй нэгжүүд барьж байгуулсан. Гэтэл энэ байрны 1-3 давхрыг бүхэлд нь эзэмшдэг юм билээ. Уг хотхоны хажуу талд баригдсан барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байрыг авахаар гэрээлсэн байдаг. Ингээд нийтдээ 16.9 тэрбум орчим хөрөнгийн эд хөрөнгийг одоогийн байдлаар авсан байгаа. Цаашид ч нэмж байр авахаар улайрч байна.

Иймээс Л.Гүндалайд Дархан цаазат газарт ямар үндэслэлээр 5 га газар олгосон, зориулалтын дагуу ашигласан эсэх, Л.Гүндалай жирийн иргэд аж ахуй нэгжийг хэрхэн дарамталж хөрөнгийг нь булааж авдаг болохыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон бусад хуулийн байгууллагад хандаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 103.229.123.224

Хөвсгөлийн нэр гутаасан хогийн новш доо. Тэр газрыг Гүндалайд өгсөн нөхдийг шүүхэд өгч хохирлыг нь нөхөн төлүүл

Avatar

Зочин 2019-02-20 66.181.184.156

Хөрөнгө оруулагч нар нь яг мэдэхгүй байж харагдаач. Тэгээд энэ шуналтангуудаас газараа авах байгаа Төр минь

Avatar

иргэн 2019-02-20 202.179.26.7

энэ Гүндалай гэж Дураараа дургисан Уул хад нурааж сүйдэлсэн Улсад татвар төлддөггүй хагас Зэрлэгшсэн Галзуу солиотой юм шиг энэ Этгээдийг Шалгаж шүүдэг Хуулийн байгууллага Үйлчилдэг Хууль энэ тэр гэж байдаггүй юмуу Энэ Гүндалай гэгч арай дэндэж байх шиг байнаа

Avatar

Руугаа 2019-02-20 59.153.115.192

Үнэгүй газар авсандаа одоо бол болсон байна шунал ихэдвэл төлөөс нь иржил таараа жоохон совесть гаргах хэрэгтэй

Avatar

zochin 2019-02-20 122.201.23.84

Энэ Гүндалай гэж ажил хийхгүй, улсад татвар төлөхгүй тэрбум тэрбумаар мөнгийг олж, бүх асуудлаар дээд шүүх дээр дандаа ялалт байгуулдаг аз жаргалтай хүн байнаа. Юун тэр ЖДҮ, 30 тэрбум

Avatar

nhnhnhnhnhnhnhnhnh 2019-02-20 150.129.140.203

bitgii chatsaga tsarailaad bai gej uchnuun helsen dee/ene Gundalai?Gundalaigaar oroldoj baij chatsaga tsaraitai bolov oo?

Avatar

Зочин 2019-02-20 66.181.161.42

\n

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.168

Болдоггүй газар байсан юм бол яах гж хөрөнгө оруулж байшин барьсан юм бэ? Гүндалай сайн бна. Сайхан хулхидсан бна.

Avatar

Зочин 2019-02-20 43.242.243.35

Яг зөв хэллэ, хэрэг хуучирдаггүй юм

Avatar

Зочин 2019-02-20 103.229.123.212

ГҮНБАЛАЙ ЧИНЬ ШУНАЛБАЛАЙ БАЙСАН ЮМ УУ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж