Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Л.Гүндалайг АТГ-аар шалгуулна гэв

Зайсан дахь “Peace Villagе” хотхоны оршин суугчдын эрх зөрчигдөж буй асуудлаар өнөөдөр /2019.02.20/ оршин суугчид нь болон барилга барьсан компанийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ.

Тэд “Л.Гүндалай гэгч өөрийн хамаарал бүхий этгээд болох О.Одсүрэнгийн нэр дээр 2010 онд Богдхан уулын аманд 5 га газар авсан байдаг. Уг талбайг аялал жуулчлалын зориулалтаар авсан боловч орон сууцны барилга барих боломжтой мэтээр ойлгуулж аж ахуй нэгжүүдийг төөрөгдүүлж тухайн төсөлд 10 гаруй ААН-үүдийг татан оруулсан. Үүний дараа анхны гэрээнээсээ ухарч,  гэрээний шаардлагыг өндөрсгөн, байр бүрээс нэг давхрыг нь авна гэсэн бол байр бүрээс нэг, хоёр, гурван давхрыг авахаар улайрсан. Жишээ татвал,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамжинд “Peace Villagе” хотхоныг аж ахуй нэгжүүд барьж байгуулсан. Гэтэл энэ байрны 1-3 давхрыг бүхэлд нь эзэмшдэг юм билээ. Уг хотхоны хажуу талд баригдсан барилгаас 10 тэрбум орчим төгрөгийн байрыг авахаар гэрээлсэн байдаг. Ингээд нийтдээ 16.9 тэрбум орчим хөрөнгийн эд хөрөнгийг одоогийн байдлаар авсан байгаа. Цаашид ч нэмж байр авахаар улайрч байна.

Иймээс Л.Гүндалайд Дархан цаазат газарт ямар үндэслэлээр 5 га газар олгосон, зориулалтын дагуу ашигласан эсэх, Л.Гүндалай жирийн иргэд аж ахуй нэгжийг хэрхэн дарамталж хөрөнгийг нь булааж авдаг болохыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар болон бусад хуулийн байгууллагад хандаж байна” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж