Путин жилийн илгээлтээ тавьж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Путин жилийн илгээлтээ тавьж байна

Путин жилийн илгээлтээ тавьж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Кремлийн ордны Зочны танхимд яг одоо уламжлал ёсоор Холбооны хурал буюу парламентдаа ойрын жилүүдэд болон ирээдүйд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг хэрхэн үзэж байгаагаа тодорхойлсон жил тутмын илгээлтээ тавьж байна.

Москвагийн цагаар өдрийн 12.00 цагт эхэлсэн тус илгээлт Путины хувьд 15 илгээлт юм. Энэ жилийн илгээлт Оросын орчин үеийн түүхэнд 25 дахь удаагийнх болж буй бөгөөд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нийтдээ зургаан удаа, Путин 14, Дмитрий Медведев дөрвөн удаа илтгэл тавьжээ.

Путины илгээлтийг сонсохоор ОХУ-ын Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хороо, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүн нар, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Путиний илгээлтийг телевиз, радиогоор шууд дамжуулан үзүүлж буй юм.

ОХУ-ын Үндсэн хуульд улс орны нөхцөл байдлыг үнэлэх, дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох Ерөнхийлөгчийн үүргийг тусгажээ. Путин илгээлтээ бэлдэхдээ биечлэн ихээхэн ач холбогдол өгч анхаарал хандуулдаг байна. Ерөнхийлөгчийн илгээлтийн агуулгыг Кремль мэдээлдэггүй уламжлалтай юм.

Ерөнхийлөгчийн Холбооны хуралд илгээлтээ тавих тогтсон өдөр байдаггүй бөгөөд жил бүр ажлынх нь хуваарь болон уг баримт бичиг бэлэн эсэхээс шалтгаалж өдрийг товлодог байна.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж