“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ | News.MN

“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт E-POLICE гар утасны апплекэйшн ашиглан ирүүлсэн 90 зөрчилд хариуцлага тооцсон байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн “E-POLICE” апплекэйшн татан авч ашиглаж байна.

Та, замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй,

бусдыгаа хүндэтгэн оролцоно уу!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хүннү 2019-02-20 202.179.27.13

Замыг камержуулна гэж өч төчнөөн хөрөгө гаргаж асуудлыг шийдээ биз дээ. Одоо юун E-police вэ? Тэр мөнгө хаачсан төв замуудаар чинь улаан гэрлээр явж байна, урсгал сөрж байна, үргэлжилсэн зураас давж байна, 2,3-р эгнээнээс баруун гар тийш эргэж байна, 1-р эгнээнээс зүүн гар тийш эргээд явж л байна. Энэ бүгдийг хөдөлгөөн оролцож байгаа жолооч зургийг нь аваад бичлэг хийгээд явж байх уу? битгий балайр тэр их хөрөнгө мөнгө зарж авсан камеруудаа ажлуул, байхгүй бол хөрөнгийг идсэн хүмүүсээр нь төлүүл

Avatar

sorog ursgal 2019-02-20 66.181.161.14

Урсгал сөрсөн гаруудыг торгохгүй л байлээшд наад апп чинь

Avatar

Зочин 2019-02-20 202.179.27.13

Яг үнэн, тэгээд ч хүний мууд дуралж байж өөрөө осол гаргавал яах юм. Ингэж бие биенийг нь хорлуулж яах гэсэн юм.

Avatar

б 2019-02-20 66.181.185.81

Машин зөрөхгүй өргөнтэй замаа өргөн болгоод, зогсоолын асуудлыг нь шийдэж өгчихөөд наад торгох эд нараа хийгээчээ. Ганцхан машины өргөнтэй зам дээр хашлага давахгүй яаж зогсох юм бэ? Хүн матаж торгуулаад, торгуулсан хүнээрээ хараалгаад сайнаа үзэхгүй дээ. Машингүй атаач гуйлгачингуудын л хийх ажил байх.

Avatar

1111111 2019-02-20 103.57.93.27

Дурмээ зорчихгуй амьдар. Энэ бол хот. Дуртай газраа томрийн сэгээ орхиж болохгуй

Avatar

Tr 2019-02-20 64.119.16.48

Chinii ner Ork, tiim vv?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж