“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

“E-POLICE” аппликейшнээр илрүүлсэн зөрчлийг хүлээн авч шийдвэрлэлээ

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт E-POLICE гар утасны апплекэйшн ашиглан ирүүлсэн 90 зөрчилд хариуцлага тооцсон байна гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй хүн “E-POLICE” апплекэйшн татан авч ашиглаж байна.

Та, замын хөдөлгөөнд оролцохоо дүрэм зөрчихгүй,

бусдыгаа хүндэтгэн оролцоно уу!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж