Трамп, Ким нарын уулзах газар тодорхой болжээ | News.MN

Трамп, Ким нарын уулзах газар тодорхой болжээ

Трамп, Ким нарын уулзах газар тодорхой болжээ

Трамп, Ким нарын уулзах газар тодорхой болжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалт болох газар тодорхой болжээ. Энэ талаар "Reuters" агентлаг гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт Ханой хотын төвд Засгийн газрын ордны зочны өрөөнд болно гэжээ. Өмнө нь Ким Чен Ун Трамтай уулзсаныхаа дараа БНХАУ-д айлчилна гэсэн мэдээлэл цацагдсан билээ.

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт хоёрдугаар сарын 27-ноос 28-ны өдрүүд Вьетнамын Ханой хотноо болох юм байна. Хоёр орны удирдагчдын түүхэн дээд хэмжээний анхны уулзалт өнгөрсөн 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сентоза арал дахь Капелла зочид буудалд болсон билээ.

Эх сурвалж: Газета.ру

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж