Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо | News.MN

Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг өнөөдөр нэгэн чухал тоглолтыг эх орныхоо талбайд хийлээ.

“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Рёмёнг” клубууд тоглохоор оноолт таарсан. Өнөөдрийн тоглолт 3:0-оор зочин баг болох “Рёмёнг” багийн ялалтаар өндөрлөлөө.

Хоёр багийн хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр Пхеньян хотод болно.

“Рёмёнг” клуб 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ. Тэд хариу тоглолтод хожвол “Азийн цом”-ын тэмцээний дараагийн тойрогт тоглох юм.

Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан аваргын цомыг өргөсөн шилдэг багийн нэг билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

argagui dee 2019-02-20 202.21.116.2

manaih uul n 1950-60aad ond hol bombog huchtei hogjij baisan uls. daanch oros zovlohuudiin buyanaar zovhon boh, buudlagaas oor yum uldeegeegui yum bilee.

Avatar

zochin 2019-02-20 64.119.16.107

vnen ineedtei yumaa ene hoshin shogoo boliochee chadahgvi bj footbal gej tenegthee bolisin n deer bhaa chaddagaar n bohoor vzsen n deer bhaa

Avatar

icheech 2019-02-20 150.129.140.203

ahij bitgii navsagnaj bai.chadalaa medej darvalzaj bai.bitgii demii yumand mungu hurungu ureed baio.naad hul bumbugiig chin chaddag humuus n toglodog yum za?zugeer gudamjindaa hoorondoo togloj bai.lig miig club mlub ch geh shig ichihed yadag bnaa?heden haltar mangar bacaanuudiig ongiroogood demii mungu urj bhaar mal deer garga.tegvel nasaaraa ulsuhgui amidrana.

Avatar

ааа 2019-02-20 80.231.230.193

Нутаг дээрээ 3:0-оор хожигдчихоод нутагт нь очиж хожино гэж юу байхав. Гэхдээ, Хойд Солонгос бол маш хүчтэй багтай улс шүү дээ. Манай залуус энэ зэрэгтэй хожигдсон гэдэг бол манайхны ур чадвар маш сайжирсныг илтгэн харуулж байна. Баяр хүргэе. Пёнянд очоод ядаж нэг гол оруулаатхавал болоод л явчихна, хожигдох нь бол гарцаагүй.

Avatar

хххха 2019-02-20 202.72.247.14

Ардчилсан монголыг хожчихсон уу

Avatar

bogo 2019-02-20 103.26.194.205

манай багмаш муу тоглосон талбай дээрээ тоглуулсаар бгаад хожигдсон.хурд хүч овсгоо самбаа маш муу байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж