Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Хойд солонгосчууд “Эрчим”-ийг хожлоо

Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг өнөөдөр нэгэн чухал тоглолтыг эх орныхоо талбайд хийлээ.

“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Рёмёнг” клубууд тоглохоор оноолт таарсан. Өнөөдрийн тоглолт 3:0-оор зочин баг болох “Рёмёнг” багийн ялалтаар өндөрлөлөө.

Хоёр багийн хариу тоглолт хоёрдугаар сарын 27-ны өдөр Пхеньян хотод болно.

“Рёмёнг” клуб 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ. Тэд хариу тоглолтод хожвол “Азийн цом”-ын тэмцээний дараагийн тойрогт тоглох юм.

Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан аваргын цомыг өргөсөн шилдэг багийн нэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж