О.Гүрбазар “МИФИ”-г улаан дипломтой төгсөв

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

О.Гүрбазар “МИФИ”-г улаан дипломтой төгсөв

О.Гүрбазар “МИФИ”-г улаан дипломтой төгсөв

ОХУ-ын Цөмийн үндэсний судалгааны их сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын төгсөлтөөр дээд мэргэжил эзэмшсэн гадаадын 113 оюутанд дипломыг нь гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр тус сургуулийн төв  байранд болов.

Энэ жил тус сургуулийг гадаадын дөрвөн иргэн “Онцсайн” дүнтэй буюу улаан дипломтой төгсөж байгаа бөгөөд тэдний нэг нь О.Гүрбазар ажээ.

Цөмийн  эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэх энэхүү сургуулийг онцсайн дүнтэй  төгссөн оюутнуудад дипломыг нь тус сургуулийн ректор М.Н.Стриханов гардуулж баяр хүргэж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “манай сургууль нийтлэг чансаанд Улсын нэгдсэн шалгалтын дүнгээр Орост эхний тавд, дэлхийд эхний 100-д эрэмбэлэгдэж байна. Хэрэв цөмийн чиглэлийн сургуулиудыг төрөлжүүлэн  эрэмбэлвэл бид дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлнэ”  хэмээн онцлон  тэмдэглээд улаан дипломтой төгсөж буй залуучуудад онцгойлон баяр хүргэв.

Диплом гардуулах ёслолын дараа тус арга хэмжээнд уригдан ирсэн хүндэт зочид болон Элчин сайдын яамдын төлөөлөгчдийг тус сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзаж оюутнуудын сурлагын байдал, сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр тус сургуулийн удирдлагууд “ хэдийгээр Монголоос манай сургуульд цөөн оюутан суралцаж байгаа ч тэдний сурлагын чанар өндөрт байгаад бид сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онд хоёр оюутан манай сургуулийг төгссөнөөс нэг нь улаан дипломтой, энэ жил ганцхан оюутан төгсөж байгаа хэдий ч тэр нь мөн л улаан дипломтой төгсч  байна” гэдгийг онцлоод “Цөмийн салбарын мэргэжилтэн тасралтгүй суралцаж байх шаардлагатай байдаг тул манай сургууль оюутнуудад суралцах арга барилыг маш сайн олгоход онцгойлон анхаардаг” хэмээн тэмдэглэж байв.

Уг арга хэмжээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг төлөөлөн тус яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БСШУСЯ-ны төлөөлөгч Ж.Баярхүү оролцов. Тэрбээр ёслолын ажиллагааны дараа тус сургуульд суралцаж буй монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж харилцан сонирхсон асуудлаар ярилцсан байна.

Эх сурвалж: ГХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж