Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайд Улаанбаатарт иржээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайд Улаанбаатарт иржээ

Монгол Улсад суух АНУ-ын Элчин сайд Улаанбаатарт иржээ

Монгол Улсад суух АНУ-ын шинэ Элчин сайд Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ.  Тодруулбал, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас АНУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Майкл Клеческиг өнгөрсөн нэгдүгээр сард томилсныг албан ёсоор баталгаажуулсан юм.

Майкл Клечески нь 2015 оноос хойш Филиппиний Манила дахь АНУ-ын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгчөөр ажилласан байна. Тэрбээр Казахстаны Астана дахь АНУ-ын ЭСЯ-нд мөн 2013-2015 оны хооронд байнгын төлөөлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд 30 гаруй жил Ази, Европын улс орнуудад ажиллахдаа эдийн засгийн хөгжил болон ардчиллын асуудлаар мэргэшсэн төдийгүй хэцүү нөхцөл байдалд ч өндөр ур чадвартай ажилладгаа Иракт байхдаа харуулжээ.

Монгол Улсад суухаар томилогдсон АНУ-ын Элчин сайд нь ОХУ-ын Москва болон Санкт Петербургт тус бүр хоёр жил, Иракт хоёр жил, Швейцарын Женевт гурван жил, Филиппиний Манилад нийт долоон жил, Польш улсад дөрвөн жил, АНУ-ын Цагаан ордонд хоёр жил тус тус ажилласан байна. Мөн тэрбээр НАТО болон Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх төвд ажиллаж байсан туршлагатай.

Майкл Клечески нь Орос, Польш, Франц, Тагалог хэлтэй бөгөөд гадаад харилцааны чиглэлээр Жоржтауны их сургуульд бакалавр, Колумбийн их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ.

АНУ-аас Монголд сууж байсан Элчин сайд Женифер Зимдал Галт 2017 оны арваннэгдүгээр сард нутаг буцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж