Вьетнамд Ким, Трампын үсний засалт трэнд болж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Вьетнамд Ким, Трампын үсний засалт трэнд болж байна

Вьетнамд Ким, Трампын үсний засалт трэнд болж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн түүхэн уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод ирэх долоо хоногт тохиох билээ.

Тус уулзалтыг тохиолдуулан хотын төвд байрлах нэгэн үсчний газар Дональд Трамд болон Ким Жон Ун нарын үсний засалтаар үнэгүй засч өгч байгаа гэнэ. Ази хүмүүс учир Ким Жон Уны үсний засалтаар засуулах сонирхол Вьетнамчуудын дунд их байгаа аж.

“Би дайныг хүсдэггүй, амгалан тайван амьдрахыг хүсдэг. Би дайнд гэр бүлийнхээ олон хүнийг алдаж байсан. Хоёр удирдагчийн энхийн төлөөх уулзалт манай улсад тэр тусмаа манай хотод болох гэж байгаад би маш их баярлаж байна. зөвхөн би ч биш Ханой хот тэр чигээрээ баяртайгаар хүлээн авч байгаа. Тиймээс ард иргэд энэ уулзалтыг сайшаан хүлээн авч байгааг харуулахын тулд ямар нэг зүйл хийхийг хүссэн юм” хэмээн үсчин Ли ярьсан байна.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж