​ГХЯ:ШХАБ-д элсэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана | News.MN

​ГХЯ:ШХАБ-д элсэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана

​ГХЯ:ШХАБ-д элсэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана

​ГХЯ:ШХАБ-д элсэх эсэх эцсийн шийдвэрийг УИХ гаргана

Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн… Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно…” гэж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан билээ.

Монгол Улс бүс нутагт өрнөж улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох үүднээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон.

Манай улс эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхлоо илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон ШХАБ-ын хүрээний бусад арга хэмжээнд тус байгууллагаас ажиглагч улсад олгосон эрх, хэмжээний дагуу оролцож ирсэн билээ. Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улс төржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай. Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд хоорондын харилцааны үндэс юм. Ингэж гэмээнэ бид олон улсын харилцаанд найдвартай, тулхтай, тууштай орны тоонд орно. Энэ нь ялангуяа хөрш орнуудтай харилцах асуудалд бүр илүү чухал юм. Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй.

Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2019-02-20 202.179.26.160

УИХ гэж нэртэй болохоос олигтой хийж байгаа зүйл огт алга УИХ-аасаа л илүү Ард иргэдийн дунд Санал асуулга явуулбал илүү Шударга шийдвэр гаргана шүү ер нь энэ Намуудаас болж бусад Орнуудын Хөгжлөөс хол тасархай хоцорч байна ш дээ

Avatar

Зочин 2019-02-20 122.201.31.46

Хурдан элсээч дээ!! Яасан ядаргаатай юм бэ?! Дэлхийн бодлого тодорхойлдогч юм шиг юун их таахалзана вэ?! Хоер том гvрний яг голд нь байж яаж Америк цэрэг оруулж ирэх гэж горьдоод хараад байдаг юм бэ?! Элссэн ч, элсээгvй ч энэ хоерийг серен зогсож чадахгvй хэвтэж хэрэггvй юманд юун их ухаан зарна вэ?муу хvн шинжээч, мухар vхэр сэжээч гэж энэ байхдаа!! Долоо хэмжих юм гуцалдаж улилдаж байхаар архиаа багасгахыг бод! Хар тамхиндаа живчихгvйг хичээ!! Тэмбvv хамуугаа багасгахад ухаанаа зар!

Avatar

🔥 ноцоогч жонкуу 2019-02-20 192.162.242.161

Тэр Эрдэнэчулуун гэгч этгээд чинь с.тусгаарлагчидтай тэмцэх хэрэгтэй гэсэн байна шүү дэ. энэ чинь юу болоод байна аа.зүв зүгээр байгаа улсад гал дуудаад байдаг эрүүл хүний үйлдэл мөнүү👹👹👹👹👹👹

Avatar

Lord 2019-02-20 66.181.187.10

Yaasan ch elsej boloxgvi ee!!!!!Vr dvn ireedvigee bodson ch boloxgvi!!!!Ene bol ayul shvv Mongolchuudaa!!!!!Ajiglagch xeveeree bsn ni deer.Anxnaasaa Tsergiin Evsel baidlaar baiguulagdsan baiguulga yum.Mongol Ulsiin Gadaad Bodlogo bol toviig saxina 3 dagch xorshiin bodlogiig xeregjvvlne tegeed Evseld vl negdene gesen tsagaan deer xaraar bichsen bgaa.Muusain medrel muutnuudaa elsvvleed vzeerei.Xeden ver chini xatuu yarina shvv!!!

Avatar

Зочин 2019-02-20 150.129.142.241

киргиз казахтай ѳѳрсдийгѳѳ жиших нь хаашаа юм бэ үнэндээ эднээс эрт тусгаар тогтнол гадааад харилцаа гээд эрхээ биш бодлого байгаа байлгүй дээ гэж бодох гэхдээ тэдниййг шхабд орчлоо гээд гадны хѳрѳнгѳ оруулалт нь гараад явчихлаа гэж харахгүй л байна ер нь бол дотоодооо л харицлага хуулиа давхцуулахгүй ойлгомтой болчиход л болмоор хуулиа цѳѳлж сайн тулгуур ухагдхуунтай баймаар санагдах

Avatar

Түй чоорт 2019-02-20 202.179.27.25

Хэрэггүй сонгож

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-02-20 122.201.21.12

Хуучин түүх давтагдаж байна.1911, 1921 оны хувьсгалын дараа ямар улсыг түших талаар дээдэс маргалдаж байжээ. Одоо нэг хэсэг нь ил хэлээгүй ч барууныхныг түшье гэж, нөгөө нь Орос, Хятадыг түшье гэж байна. Манай гадаад бодлогын баримт бичгүүдэд хоёр хөрш, гуравдагч хөрш гэж томъёолсон ч үнэндээ цаасан дээр л байгаа хэрэг.АСЕАМ хийгээд ч, хоёр хөрштэй мянгантаа уулзаад ч нэмэр алга.Ашиг сонирхлыг харгалзаагүй цагт тэд хөдлөхгүй байна.Жижиг улсын зовлон энэ.Түүнийгээ мэдэхгүй бид ТОМ ДУУГАРДАГ

Avatar

Зочин 2019-02-20 178.196.67.173

Urvagchidiig tanij avah bolomj garch irj bna daa

Avatar

Зочин 2019-02-20 178.196.67.173

Mongoliin ard tumen bosoh tsag irjee. Urvagchidiig bugdiig ni zailuulah tsag irlee

Avatar

Зочин 2019-02-20 178.196.67.173

Tsogbaatar gegch offshore chin g**** uchidor Orosiin gadaad hergiin said Lavrovtoi uulzsan. Sauhan Shanhain baiguullagad elssen Enetheg, Pakistan 2 zorchildood ehellee! Mongol yagaadch elsej bolohgui

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.40

Гадаад явдлын яамны сайд чи Монголыг хятад улсад ШХАБ- элсүүлэд үзэхгүй юу эцсийн үр дагаварыг чи хариуцна. Хоншоорыг чинь харья

Avatar

Зочин 2019-02-20 178.196.67.173

Hutsaarai gichiichuudee. Jeduchin hulgaich nar Mongoliig odoo zarah erhtei yu. Urvagchidiig bugdiig ni talbai deer hulj baigaad amidaar ni shataaj heregtei. Hoich iyeiin urvagchidad surgj bolno

Avatar

Зочин 2019-02-20 122.201.26.20

https://news.mn/r/2090069/ Өөрсдийгөө хичээ. Энэ Гадаад яамныхан Монголын цөсиэй хүүхдүүдйин тууштай эсэргүүцлийг хараад харх шиг зугатах нь. Монголчууд эх орноо, эрх чөлөөгөө амиараа хамгаална гэх нь зөв шүүүүү

Avatar

Монголойд 2019-02-20 192.162.242.161

За тэгээд нөгөө юутай тэмцэнэ гэж дүвчигнээд баруун зүгрүү хэрээ мэдэхгүй өрвөлзөөд унавал тэгээд л 🔥 ноцно гэсэн үг.гал ноцоод ирэнгүүт урдаас муур ахай чинь шхабын гишүүнийхээ хувьд туслий гээд ухасхийгээд ороод ирэхвий.тэнэг ехчтэй тэнэг засагтай улс үнэхээр тэнэг л байдаг юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж