ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзаж байна   | News.MN

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзаж байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзаж байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэгтэй уулзаж байна  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсгийнхэнтэй  яг одоо уулзаж байна. 2019 оны хоёрдугаар сарын 20 -нд Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт оруулах тухай тогтоол гарсан. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн  ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд даргаар Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат ажиллаж буй.

Шалгалтыг 30 хоногийн хугацаанд зохион байгуулах аж.  Эхний 14 хоногт шалгалтын явцын үр дүнгийн талаарх мэдээллийг танилцуулах юм.

Тус шалгалтаар  Хөгжлийн банкны  татан төвлөрүүлсэн бондуудад дотоодын эх үүсвэр болон гаргасан баталгаа, батлан даалтын эргэн төлөлт ямар байгаа эсэх, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт, санхүүжилт, хэрэгжилт , хяналт шалгалт зээлийн эргэн төлөлтийн түвшин, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болзошгүй эрсдэлийн талаар, Хөгжлийн банкны засаглалын бүтэц, зохион байгуулалт хэр оновчтой байгаа эсэх талаар, Хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын бодлого, төлөвлөлт түүний хэрэгжилт, Санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр болон түүнээс үндэслэсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилт зэрэг чиглэлээр шалгалтыг явуулах  юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ” Монголбанкнаас ажлын хэсэг байгуулагдаж Хөгжлийн банкинд шалгалт хийхээр очсон боловч тодорхой шалтгаанаар Хөгжлийн банкныхан бичиг баримтаа гаргаж өгөөгүй  гэдэг тайлбарыг Монголбанкын Ерөнхийлөгч бидэнд тавьсан. Тийм учраас Засгийн газраас Хөгжлийн банкинд шалгалт оруулах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ  ажиллаж 30 хоногийн дотор дүгнэлтээ гаргана.Бондуудын эргэн төлөлттэй холбоотой олон нийтийн дунд эргэлзээ дагуулсан асуудал олон бий” гэв.

Ажлын хэсгийн уулзалт хаалттайгаар үргэлжилж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 203.194.42.191

Manangiin luivar duusahguimaa sain shalaga

Avatar

oo 2019-02-20 190.2.147.111

zuv zuv

Avatar

Uuu 2019-02-20 24.126.116.216

НОВШИЙН ПИЗДА . ЖДУ ЧИДИЙГЭЭ ЭХЛЭД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТООРСОН АХДАА НААДАМ НАЙРУУЛАХ ЭРХ ОГВОЛ ЧИ ООРОО ХЭН БОЛОХОО ХАРУУЛНА ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙНА УУ? ОДООНООС НУХЭЭ УХААД БНА ШУУ ХЕРО ЧИНЬ .

Avatar

чамд хандаж зөвлөхөд 2019-02-20 122.201.22.147

Аль нэг сангаас авсан зээлээ эхлээд төлчих.кккк

Avatar

Зочин 2019-02-20 103.206.195.163

dagzaa chi udahgui deelee numurnu

Avatar

hahaha 2019-02-20 43.243.161.23

Erguu batsaan ene yu hiihev dee. Hooson pop

Avatar

Зочин 2019-02-20 122.201.22.147

Аль нэг сангаас авсан зээлээ эхлээд төлчих.кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж