Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа | News.MN

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Онцгой байдлын ерөнхий газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зорилгоор Монголын даатгалын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичигт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн, Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал нар гарын үсэг зурсан юм.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, дүрэм журмыг даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч, даатгуулагчдад сурталчлан таниулах, гамшгийн эрсдэлийн даатгалын хуулийн төсөл боловсруулахтай холбоотой судалгаа хийж гүйцэтгэх, олон улсын гамшгийн эрсдэлийн даатгалын тэргүүн туршлагыг судалж, харилцан мэдээлэл солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж