Их Британи, Францын хоёр залуу жуулчин Австралийн эрэг орчмоос сураггүй алга болжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, даваа гаригийн өглөө Шинэ Өмнөд Уэльсийн Порт Макуарие хотын ойролцоох Шелли Бичээс тэдгээр залуусын хувцас, түлхүүр, хэтэвч зэрэг эд зүйлс нь олдсон байна.
Цагдаа нар тэдний аяллын бичиг баримтыг түрээсэлсэн машиных нь ойролцоогоос олжээ. Лхагва гаригт залуусыг эрэн хайх ажиллагааг газар дээр болон усан доогуур үргэлжлүүлж байгаа аж. Мөрдөн байцаагч Майкл Алриж Сиднейгээс зүүн хойд зүгт, 400 км-ын зайд тэднийг аялж байсныг мэдэгдээд, ням гаригт далайн давалгаа ширүүн байгааг тэдэнд сэрэмжлүүлсэн байна.
Цагдаа нар залуусыг Их Британиас ирсэн, 20 настай Хьюго Палмер, түүний франц хамтрагч, 21 настай Эрван Ферье нар болохыг тогтоожээ. Палмерийн хувьд кавказ төрхтэй, царайлаг, цайвар үстэй, 180 см өндөр, спортоор хичээллэдэг нэгэн бол Ферьегийн хувьд хар үстэй, хүрэн нүдтэй, харшилтай, 175-180 см өндөртэй аж.
Эх сурвалж: