Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл | News.MN

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

“… Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн… Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтооно…” гэж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан билээ.

Монгол Улс бүс нутагт өрнөж улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох үүднээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон.

Манай улс эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхлоо илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон ШХАБ-ын хүрээний бусад арга хэмжээнд тус байгууллагаас ажиглагч улсад олгосон эрх, хэмжээний дагуу оролцож ирсэн билээ. Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улс төржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай. Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд хоорондын харилцааны үндэс юм. Ингэж гэмээнэ бид олон улсын харилцаанд найдвартай, тулхтай, тууштай орны тоонд орно. Энэ нь ялангуяа хөрш орнуудтай харилцах асуудалд бүр илүү чухал юм. Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй.

Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-д гишүүнээр элсэх эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-20 202.9.43.81

Их Хуралаас бусад нь дуугүй байцгаа гэх гээд байгаа юм уу даа . Ёстой чадахгүй .

Avatar

Жагаа 2019-02-20 103.212.118.181

Манай улс ШХАБ-т жинхлэх эсэх асуудлыг сайтар нягтлах нь зүйтэй. ШХАБ манай бүс нутгийн олон улсын байгууллага мөн нь мөн л дөө. Гэхдээ эл байгууллагын эрхэм зорилго, гишүүнчлэлийн бүтэц, үйл ажиллагааны мөн чанар, чиглэл, хандлага, үр ашиг зэргийг тунгаан дэнслэх учиртай. Тийм үнэлгээ бүхий судалгаа манайд байна уу? Ёстой нөгөө долоо хэмжиж нэг огтол гэдгийг бодолцох ёстой. Орох амархан, гарах хэцүү шүү. Бид гарах хаалгаа олохгүй, тэд ч зааж өгөхгүй л болов уу. \nШвейцариас үлгэр авах хэрэгтэй

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2019-02-20 122.201.21.12

Иргэн Элбэгдоржийн байр суурийг буруутгаж ГХЯ мэдэгдэл гаргах ямар ч шаардлага байхгүй.Хоёр хөрш Элбэгдоржийн байр суурийг тэртээ тэргүй мэдэж байсан, одоо тоохч үгүй. Хоёр хөрш одоогийн эрх баригчдын байр суурийг л анхааралтай ажиглаж байгаа.

Avatar

Зочин 2019-02-20 64.119.18.41

Монгол бол 2 их гүрний дунд хавчуулагдсан жижиг улс учраас аль болох төвийг сахисан бодлого баримтлах ёстой!!! Дэлхийн том гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн дунд хавчуулагдаж, аль нэг талыг баримтлахад хэцүү үе тохиолдоно. Тэр нөхцөлд төвийг сахигчийн байр суурь л бидний аминд орно!!! Эдийн засгийн өнөө маргаашийн түр зуурын ашиг хонжоо харж уг асуудалд хандана гэдэг бол харалган бөгөөд хорлонтой чиг баримтлал шүү!!!!

Avatar

Зочин 2019-02-20 150.129.140.7

Ингээд монгол хүмүүс юм бүхнээс, 2 их хөршөөсөө айгаад, харанхуй тогоон дотроо, Буддын шашиндаа залбираад , муйхарлаад , харанхуй бүдүүлгээрээ суугаад, харин төр, засаг баригсад нь дураараа дэлхийгээр хэсээд л насыг барах юм уу

Avatar

ард 2019-02-20 150.129.140.7

Moнголчууд хойд солонгосчууд шиг биеэ даагаад ямар ч бүс нутгийн нэгдэлд оролгүйгээр бүх юм аа дотроо үйлдвэрлээд, хөгжих чадвартай бил үү.

Avatar

Зочин 2019-02-20 64.119.20.27

Эх орноосоо урвасан урвагчид ШХАБ т элсэхийг хүсдэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж