ОХУ-ын тээврийн дэд сайд УБТЗ-ын хамт олны ажлыг өндөр үнэллээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

ОХУ-ын тээврийн дэд сайд УБТЗ-ын хамт олны ажлыг өндөр үнэллээ

ОХУ-ын тээврийн дэд сайд УБТЗ-ын хамт олны ажлыг өндөр үнэллээ

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол -Оросын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийн 14-р хуралдаанд Оросын талын төлөөлөгчдийг ахалж ирсэн ОХУ-ын Тээврийн дэд сайд В.А.Токарев “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаатай танилцаад, 2018 онд түүхэн дээд амжилт гаргасан УБТЗ-ын удирдлага, нийт төмөр замчдад ОХУ-ын Тээврийн сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж амжилт хүслээ.

Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-ны өдрүүдэд болсон тус хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 14-р хуралдаанаас Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Транзит Монгол-2019” форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон байна. Сүүлийн хоёр жил дараалан уг форумыг хөрш орнуудынхаа нийслэлд ээлжлэн зохион байгуулсан нь Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. 2016 онд Монгол улсын нутгаар 168 чингэлгийн галт тэрэг дамжин өнгөрч байсан бол 2017 онд 556, 2018 онд 855 болж өссөн юм. Мөн дээрх хуралдаанаас өнгөрсөн онд байгуулсан “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай” Монгол-Оросын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу монгол улсын хувийн эзэмшлийн вагонуудыг ОХУ-ын төмөр замын сүлжээгээр тээвэр хийх бололцоог бүрдүүлэх, урт бүрэлдэхүүнтэй ачааны галт тэрэг аялуулах асуудлыг судалж үзэхээр тохиролцсон байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж