Бурберри дүүжлүүртэй цамц гаргасандаа хүлцэл өчжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Бурберри дүүжлүүртэй цамц гаргасандаа хүлцэл өчжээ

Бурберри дүүжлүүртэй цамц гаргасандаа хүлцэл өчжээ

Лондонгийн загварын долоо хоног энэ сарын 15-наас 19-ний хооронд  болж өнгөрлөө. УГ арга хэмжээний үеэр тансаг зэрэглэлийн хувцас загварын брэнд болох Бурберри брэндийн танилцуулсан шинэ коллекцт багтсан юүдэнтэй цамц маш олон хүний дургүйцлийг хүргэжээ. Учир нь шинэ загварын цамцны бүч нь цаазын ял гүйцэтгэдэг дүүжлүүрийн олсыг санагдуулам загвартай байсан юм.

Хүмүүс ихээр эсэргүүцлээ илэрхийлж байсан учир Бурберри брэнд хэрэглэгчдээс албан ёсоор хүлцэл өчсөн бөгөөд худалдаанд гарсан бүх бүтээгдэхүүнүүдээ эргэн татахаар болсон байна. Загвар зохион бүтээгчдийн зүгээс энэхүү загварыг далай тэнгисээс сэдэвлэн бүтээсэн хэмээн тайлбарлажээ.

Цахим сүлжээнд хүмүүс тус цамцны зургийг нийтлэн “Энэ бол загвар биш”, “Аймшигт хэлмэгдүүлэлтийн үеийг сануулж байна”, “Өсвөр насныханд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн хувцас байна”, “Амиа хорлолтод сэдэл өгөхөөр загвар байна” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж