“Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд авсан фото зургийн үзэсгэлэн “Zaisan Hill” цогцолборт нээлтээ хийсэн билээ. Уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн асан М.Зоригт өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр хоёр жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьж, цаашид улам их зүйл хийх гэж байгаагаа хэллээ.
“Төслөө эхлүүлснээс хойш хоёр жил өнгөрлөө. Анхны зураг авалтыг Хөвсгөл аймгаас эхэлж байсан. Өнөөдөр бид хоёр жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа тавьж байна. Бидний ажлыг “Оюуны Ундраа” групп дэмжин ажилласан. Уг төсөл өндөр зардлаар бүтсэн. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчин, баримтат кино болон телевизийн багийнхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан байгаа. Очсон газар бүртээ олон баг болон ажиллаж байлаа. Монголынхоо газар нутгаар явахад 86 мянган км замыг туулсан байна. Таван аймагт бүрэн ажилласан байгаа. Одоо Дорнод, Хэнтий, Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон улс гээд гадаадын олон газар ажилласан. Энэ жил монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ-д ажиллахаар зорьж байна. Цаашлаад АНУ-д очино. Бидний зорилго бол 10 жилийн хугацаанд дэлхийн дахинд тархан суусан 10 сая монголчууддаа хүрч ажиллана. Манай төслийг “Мөнхчулуун” сан, МҮОНРТ, “Unitel” групп гэсэн гурван байгууллага хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Энержи Ресурс”, “Ухаа худаг”-ийн залуусаас гадна мянган мянган иргэд дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Хоёр жилийн хугацаанд ажиллах хугацаандаа ном гаргаж, нийтлэлч Баабар ах дэмжин ажиллаж байгаа. Бидний анхны бүтээл дэлхийн хэмжэний бүтээл болж чадлаа. Телевизийн нээлтээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дэмжлэгээр хийлээ. Бидний дэмждэг бүгдэд баярлалаа. Бидэнд хийх зүйл байна. ” гэсэн юм.
“Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд авсан фото зургийн үзэсгэлэн “Zaisan Hill” цогцолборт энэ сарыг дуустал болно. Үзэсгэлэнд нийт 1000 зургийг сонгожээ.
Холбоотой мэдээ