Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна | News.MN

Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэцсэн зарим асуудлын талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2010 оноо хойш цэвэрлэх байгууламж шинээр байгуулах асуудал Засгийн газрын хүрээнд яригдсан юм билээ. 2014 онд Францын компаниар ТЭЗҮ-г  хийлгэж улмаар хөрөнгийн эх үүсвэрийг олсноор барих ажил нь эхэлсэн. Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар шинэ цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар шийдвэрлэж надад үүрэг болгосон. Үүний дагуу Хятадын талаас цэвэрлэх байгууламж барих гурван компанийн нэрийг сонгон шалгаж ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал тендер зарлаж  дээрх ирүүлсэн компанийн хоёртой нь гэрээ байгуулсан. Хоногт 2500 метр куб бохир ус цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг  гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Мөн лагийг нь хатааж эрчим хүч гаргаж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгагдсанаар нийт ажлын 50 хувийг Хятадыг тал, 50 хувийг Монголын тал гүйцэтгэнэ. Ажиллах  хүчнийг мөн 50:50 хувиар бүрдүүлнэ. Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хүртэлх хувиар Монголын талаас нийлүүлэх боломжтой. Мөн цементийг Монголоос хангана.

Цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын  ажил ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ” гэлээ.

Цэвэрлэх байгууламжийн үнэрийг хэрхэн дарж байгаа талаар тодруулахад, үнэр хоёр хүчин зүйлээс шалтгаан гарч байгаа гэдгийг тэрбээр тодотголоо. Тодруулбал, өдөр бүр Улаанбаатар хотын хэмжээнд 2 мянган метр куб бохир гардаг аж.  Уг бохирыг картанд шууд асгадаг учраас эндээс үнэр гарч байгаа” гэв. Уг үнэрийг дарахын тулд лагийг өтгөрүүлж, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг одоогоор суурилуулж байгаа.  Ирэх наадмаас өмнө төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар лагийн үнэр үнэртэхгүй. Энэ ондоо багтаан лагийн үнэрийг бүрэн дарна” гэсэн юм.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.249

ЮУН НААДАМ БЭ ? НААДМААР Л ҮНЭРТЭХГҮЙ ЮМ БОЛ БОЛОО ЮУ ?

Avatar

Амаа ажил болгож, хурдан хийгээчээ 2019-02-20 66.181.181.56

УБ хот үмхий хот боллоо. Цэвэрлэх байгууламжийн лагийн үнэр, гэр хорооллын жорлон, бохирын цооногийн үнэр нийлээд дэлхийн хамгийн ҮМХИЙ хот болж байна шүү. Салхины чиглэл ихэвчлэн баруун хойноос салхилж байгаа учир баруун тийш харсан цонхтой байрны цонхоор үмхий үнэр нь нэвтрээд гэр дотор үнэртээд байна шүү дээ. Яриад байхаар хурдан ажил болгож, үнэргүй болгоочээ

Avatar

aa 2019-02-20 66.181.167.191

chi bitii bii zas

Avatar

Зочин 2019-02-20 66.181.191.79

Баас шээс нь гэсээд амьсгалах арга алга

Avatar

Uuu 2019-02-20 24.126.116.216

ХУДЛАА ХУЦААД Л ПИЗДА ЧИНЬ . ЯАХААРАА ИНГЭЖ ХУДЛАА ДАНДАА ШААДАГ БАЙНАА

Avatar

Зочин 2019-02-20 59.153.114.169

buruu yum hiigeed bn aa, sendiicheed ulam unertuuleed bhiin bolioch ee

Avatar

Зочин 2019-02-20 202.72.245.200

НОДНИН ИНГЭЭД Л ЯРЬЖ БАЙСАН САНАГДАХ ЮМ ИРЭХ ЖИЛ БАС ИНГЭЭД Л ЯРИАД БАЙЖ БАЙХ БАЙХДАА

Avatar

Зочин 2019-02-20 197.249.60.180

Tsagaan sar, naadam gesen hoer l tsag hugatsaanii hemjeeste, ungursun jil bas iimerhuu yum yrij baisan sanahdahii

Avatar

Хаабар 2019-02-20 59.153.87.49

Био цэвэршүүлэлтийн янз бүрийн бодис бичил биетүүд дэлхий даяар хэрэглээд дасчихсан байхад манайхан одоо болтол нөгөө механиз цэвэршүүлэлт ярьсаар л суух юм. яанаа, эрхбиш энэ шинэ зүйлсийг нэвтрүүлж байгаа байлгүйдээ, манай өөрийнхөө бохирын танкыг тийм бодисоор 7 жил цэвэршүүлээд явж байна, лагийг бүгдийг идээд ямар ч үнэр гардаггүй юм

Avatar

Зочин 2019-02-20 112.72.11.121

Амаараа болдог бол бид ноднингийн наадмаас ѳмнѳ нефтийн үйлдвэрээ барьж эхлээд, шинэ жилийн ѳмнѳ Таван толгойгоос ногдол ашгаа авч, цагаан сараас ѳмнѳ Асгатын ордыг эргэлтэнд оруулж дѳнгѳх байлаа.

Avatar

Барилгын яам бол бүрэн дампуурсан яам 2019-02-20 77.247.181.162

Сайхан шаах юмаа хичнээн ч жил ярив. Зун болохоор л нөгөө өмхий үнэр. Гэхдээ асуудал нь энэ хүнд биш энэ яам дампуурсанд л байгаа юм. Сонгуулийн дараа 90 хувь нь солигдсон. Одоо дандаа хэдэн сонгуулийн цүнх баригч, бөгс долоогч, хэдэн явдалтай хүүхнүүдээр л дүүрсэн. Бодит байдал нь энэ. Энэ яам руу ороод мэргэжлийн юм асуугаарай мэдэх хүн нэг ч байхгүй. Нэг л их ярвайсан хоосон толгойтой хүүхнүүд, бөгс долоосон залуучууд, ялзарсан хэдэн хөгшчүүдээр дүүрсэн шүү. Урд өмнө хэзээ ч ийм байгаагүй.

Avatar

Бүх яам адилхан б**с долоогчдоор дүүрэн 2019-02-20 103.212.116.31

60 тэрбумын новшнуудаар дүүрсэн төрийн яамд авилгаар ажлаа хийж байна дөө пязду

Avatar

зочин 2019-02-20 202.21.98.166

Тэгвэл арилгахгүй л байж байя л да.Юм хийхээр шүүмжлэнэ, хийхгүй болохоор шүүмжлэнэ.Шүүмжлэхийн дон туссан улс шүү

Avatar

Зочин 2019-02-20 64.119.21.104

Хийж байгаа юм чинь хаана бнаа.

Avatar

Зочин 2019-02-20 103.87.255.66

Лаг ярьсан өвгөн Улааны дүү хүүхэнтэйгээ тэтгэвэртээ гараачээ. Чамтай чамгүй үнэртэнэ. Хүний баасаар хүртэл мөнгө идэх гэсэн хүмүүс т

Avatar

МАН гишүүн 2019-02-20 66.181.187.248

МАХН-ны нарийн бичгийн дарга хийж Шийлэгдамбыг архидуулдаг бсан лхагвацэдэн гж хүүхэн одоо газрын дарга хийхээр энэ яам яахуу хүний хумс буддаг бсан хүүхэн шүү дээ одоо барилгачин болжээ

Avatar

зочин 2019-02-20 202.21.98.166

Болж байна.Сайхан мэдээ байна.

Avatar

ман 2019-02-20 203.217.139.226

лаг усгүйжүүлэх байгууламж баригдаж байгаа үнэр нь арилахгүй шүү дээ зөв ойлгуулаарай, үнэрээ арилгая гэвэл бохир усаа сайтар цэвэрлэх хэрэгтэй, битүү цэвэрлэх байгууламж барь

Avatar

Иргэн 2019-02-20 202.70.34.70

НААДАМ ХҮРТЭЛ АМЬСГАЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ.

Avatar

Зочин 2019-02-20 202.9.43.209

Наадмаас омно гэдэг нь Ямар цаг тоолоын элемент юм бол варвар цаг хугацааны хэмжээсуу заавал наадмын омнох одор омхийгоо арилгах юмуу наадмаар омхий унэртэхгуй байх нь маш чухал асуудал юмуу

Avatar

Зочин 2019-02-20 103.26.192.22

Khudlaa yarial mungu khusaad baikh umaa ene khasag...

Avatar

Зочин 2019-02-20 103.26.192.22

Khudlaa shaagaal mungu khusaad baikh umaa ene khasag...

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.88

Новшийн хасах худлаа шаагаад байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж