Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Х.Баделхан: Наадмаас өмнө лагийн үнэрийг дарна

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэцсэн зарим асуудлын талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2010 оноо хойш цэвэрлэх байгууламж шинээр байгуулах асуудал Засгийн газрын хүрээнд яригдсан юм билээ. 2014 онд Францын компаниар ТЭЗҮ-г  хийлгэж улмаар хөрөнгийн эх үүсвэрийг олсноор барих ажил нь эхэлсэн. Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар шинэ цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар шийдвэрлэж надад үүрэг болгосон. Үүний дагуу Хятадын талаас цэвэрлэх байгууламж барих гурван компанийн нэрийг сонгон шалгаж ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал тендер зарлаж  дээрх ирүүлсэн компанийн хоёртой нь гэрээ байгуулсан. Хоногт 2500 метр куб бохир ус цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг  гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Мөн лагийг нь хатааж эрчим хүч гаргаж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгагдсанаар нийт ажлын 50 хувийг Хятадыг тал, 50 хувийг Монголын тал гүйцэтгэнэ. Ажиллах  хүчнийг мөн 50:50 хувиар бүрдүүлнэ. Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хүртэлх хувиар Монголын талаас нийлүүлэх боломжтой. Мөн цементийг Монголоос хангана.

Цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын  ажил ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ” гэлээ.

Цэвэрлэх байгууламжийн үнэрийг хэрхэн дарж байгаа талаар тодруулахад, үнэр хоёр хүчин зүйлээс шалтгаан гарч байгаа гэдгийг тэрбээр тодотголоо. Тодруулбал, өдөр бүр Улаанбаатар хотын хэмжээнд 2 мянган метр куб бохир гардаг аж.  Уг бохирыг картанд шууд асгадаг учраас эндээс үнэр гарч байгаа” гэв. Уг үнэрийг дарахын тулд лагийг өтгөрүүлж, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг одоогоор суурилуулж байгаа.  Ирэх наадмаас өмнө төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар лагийн үнэр үнэртэхгүй. Энэ ондоо багтаан лагийн үнэрийг бүрэн дарна” гэсэн юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж