”Эрүүл мэндийн боловсрол” сэдэвт уралдаан

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

”Эрүүл мэндийн боловсрол” сэдэвт уралдаан

"Эрүүл мэндийн боловсрол" сэдэвт шилдэг нийтлэл
шалгаруулах уралдааны болзол
                                                                          
Монос
Группын 20 жилийн ойг тохиолдуулан эмч, эм зүйч, анагаах ухааны
чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд Эрүүл мэндийн
сурталчилгааны шилдэг зөвлөгөө,  нийтлэл шалгаруулах уралдааныг дараах
сэдвийн дор зарлаж байна.
1.    Дархлаа ба урт наслахын  увидас
2.    Бие дулаахан бол бөөр эрүүл
3.    Ангина хорлонтой өвчин
4.    Буйл эрүүл бол Шүд эрүүл, Шүд эрүүл бол Бие эрүүл.
5.    Ханиад архагшихаас сэргийлэх нь
6.    Хөдөлгөөн-амьдралын баяр баясгалан
7.    Таргалалт, чихрийн шижин, стресс нь 21-р зууны чимээгүй тахал
8.    Хотжилт, хогийн ургамлыг Харшилтай нь мартая
9.    Хоол тойрсон асуудлууд
10.    Өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд ба Та эрүүл байж чадна
11.    Ургамлын  гаралтай эм бэлдмэлийн ач тус
12.    Эмийн зохистой хэрэглээ, эмийн гаж нөлөө

Зорилго:

Эмч,
эм зүйч, анагаах ухааны салбарын судлаач, оюутан, олон нийтийн
анхаарлыг өвчин үүсэх шалтгаан түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай
эрүүл мэндийн боловсролын асуудалд хандуулж ард иргэдэд бодит мэдээлэл
хүргэж, тэдний боловсролыг дээшлүүлж, эрүүл аж төрөх соёл төлөвшүүлэхэд
энэхүү уралдааны зорилго оршиж байгаа юм.
Уралдааныг зарлах, шалгаруулах:
•   
Эмч, эм зүйч нарын Шилдэг илтгэлийн уралдааныг 2010 оны 3 дүгээр сарын
1-ны өдрөөс 3 дугаар  сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарлаж, Монос Фарм ХХК-н Маркетингийн
албанд хүлээн авах ба 2010 оны 4 сарын 7-нд Дэлхийн эрүүл мэндийн
өдрөөр  шалгаруулалтыг хийж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
ПР хийх
•    Анагаах ухааны салбарын судлаач, оюутан залуусын Шилдэг
илтгэлийн уралдааныг 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 5 дугаар 
сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслэлээр зарлаж, Монос эмийн үйлдвэрийн Маркетингийн албанд хүлээн
авах ба 2010 оны 5 сарын 30-нд Тамхигүй өдрийг тохиолдуулан
шалгаруулалтыг хийж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ПР хийх
Шалгуур, үзүүлэлт:
•   
Илтгэл нь шинжлэх ухааны үндэслэл, бодит жишээ, судалгаа, шинжилгээний
дүгнэлт болон оновчтой зөв санал дүгнэлт гаргасан байх, олон нийтэд
ойлгомжтой, амьдралд хэрэгжүүлэхүйц ач холбогдолтой байх
•    Дэвшүүлсэн асуудал нь цаг үеийн шаардлага, анагаах ухааны сүүлийн үеийн ололт амжилтыг агуулсан байх
•    Санал дүгнэлтээс гарах үр дүнгийн практик ач холбогдол, дэвшүүлж буй санал, зөвлөмжийн ач холбогдлыг тайлбарласан байх
Мөн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
•   
Илтгэлийг А4 цаасны 2 хуудсанд багтаан мөр хоорондын зайг 1.5-р, үсгийн
фонтыг Times New Roman-р, үсгийн фонтын хэмжээг 12-р бичнэ. Илтгэлд
ашигласан судалгааны болон мэдээллийн эх үүсвэрийг хавсралтаар харуулах
ба  хуульд нийцсэн, үнэн бодит байдлыг илтгэгч бүрэн хариуцна.
•    Илтгэгч нь өөрийн товч танилцуулгыг илтгэлийн эхэнд бичсэн байх ба энэ нь хуудсын тоонд хамаарахгүй.
•    Илтгэл нь хамтын бүтээл байж болно.
Шагналын сан:

Шилдэг илтгэл/Эмч, эм зүйч:                                             
I – байр (1) – 500.000 төгрөг, батламж                          
II  – байр (2) – 300.000 төгрөг, батламж                         
III  -байр (3) – 200.000 төгрөг, батламж   
   
Шилдэг илтгэл/Анагаах ухааны судлаач болон оюутан:         
 I – байр (1) – 300.000 төгрөг, батламж                          
II  – байр (2) – 200.000 төгрөг, батламж                         
III  -байр (3) – 100.000 төгрөг, батламж   

Уралдааныг шалгаруулах комисс:
1.    Эм зүйн ухааны доктор, профессор, Төрийн соёрхолт Л. Хүрэлбаатар
2.    Биологийн ухааны доктор Л. Эрдэнэчимэг
3.    Биологийн ухааны доктор Д. Нямсамба
4.    Анагаах ухааны доктор Б. Амаржаргал
5.    Эм зүйн ухааны доктор Г. Төрмөнх

Нийтлэлийг хүлээн авах хаяг            
          
Монос Фарм ХХК-н Маркетингийн алба
Баязүрх дүүрэг, 18-р хороо, 13-р хороолол-2, Намъяанжугийн гудамж-23, Улаанбаатар хот, Монгол улс, Утас: 450054/112
Эмч менежер/Д. Одсүрэн, утас:50055431, odsuren@monos.mn
Эм зүйч менежер/Ш. Сарантуяа, утас:88090369, sarantuya.sh@monos.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж