УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв | News.MN

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат “Манай холбоо  “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” холбоонд нэгдсэн. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хууль бус худалдан авах ажиллагаа хийж, мөнгө угаасан хэргийн талаарх бүх баримт нь ил байгаа хэргийг АТГ-д шалгуулаад хоёр жил болж байна. Гэтэл энэ хэргийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй хүмүүс хоёр жил авч хэлэлцсэнгүй.

Манай холбооноос 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр АТГ-д бид хандсан. АТГ-д энэ асуудлыг шалгаж байгаа гэхээс ямар ч мэдээлэл өгөөгүй. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хуулийн дагуу ажлаа хийж байгаа эсэх, мөнгө угааж байгааг АТГ шалгах хэрэгтэй. 2009 оноос УБТЗ-ын хашаанд зогссон зам засварын хоёр машинтай яг ижил үйлдэлтэй ВПРС загварын зам засварын машиныг ОХУ-аас авахдаа Тендерийн тухай хууль зөрчиж, барааг авахаасаа өмнө төлбөрийн 85%-ийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн. Энэ бол ил байгаа баримт”  гэлээ.

АТГ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ОЛШРУУЛДАГ ГАЗАР БОЛЧИХЛОО

Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуш “Бид УБТЗ дээр болж буй маш олон хэргүүдийн нэгийг нь өнөөдр баримттайгаар  илчиллээ. Монгол Улсад хоёр ширхэг зам засварын машин 2009 оноос хойш УБТЗ-ын хашаанд хэвтэж байгаа. Яг ижилхэн үйлдэлтэй машиныг Доминиканаас оффшороор дамжуулж УБТЗ байгууллага нь ОХУ-аас худалдан авч байна.

Уг асуудлыг АТГ-ын дарга Х.Энхжаргалд шалгуулахаар өгөөд хоёр жил боллоо. Жилийн өмнө бид уг асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандсан. Бидэнд шалгаж байна гэхээс өөр хариулт хэлээгүй. Энэ бол маш олон шалгаж байгаа хэргүүдийн зөвхөн нэг нь юм.

Та бүхэн мянган вагоны асуудлыг мэднэ.  Иргэдийн дунд мянган вагон ашгаа нөхөөд сайн явж байгаа гэдэг яриа бий. ОХУ үүнийг ашиглаж болохгүй гээд акталсан. Тэгэхэд бид акталсан вагоныг ашиглаад явж байдаг. Нэг өдөр осол гарахад хэн хариуцлага хүлээх юм.

Мөн 16 суудлын вагоныг УБТЗ нь 17 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнгөрсөн жил дээрх 16 вагоныг 16 тэрбум төгрөгөөр засуулсан. Арван жилийн өмнө худалдаж авсан машинаа ижилхэн үнээр засуулна гэдэг байж болох асуудал уу. Өөрөөр хэлбэл АТГ авлига, албан тушаалын хэргийг олшруулдаг газар болчихлоо. Х.Энхжаргал яагаад Д.Жигжиднямааг хамгаалаад байдаг юм. Одоо үүнд цэг тавих цаг болсон” хэмээн ярилаа.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-20 202.21.106.165

Kuklo dasha kuklo masha kuklo kuklo kuklo

Avatar

Анхаа 2019-02-20 202.126.89.125

Ийм холбоо байдаггуй ш тээ. Бас халагдаад хонзон санасан маапаантай гарууд байна, энэ хоер. Одоо боль доо, ичээч

Avatar

АТГ 2019-02-20 64.119.16.145

Жигжиднямаагийн тендерийн луйврыг яагаад АТГ шалгахгүй байна вэ? Тендерийн багажны нэр өөр, техникийн шаардлага нь өөр бичсэн тендерийг тендер гэх үү? Тэгээд хийсэн гэрээ нь нэгдүгээр ангийн хүүхэд ч тийм хийхээргүй гэрээ хийсэн. Тэгээд тендерээр нийлүүлсэн багаж нь суурилуулж, ажилд ороогүй байхад хүлээн авч байгаа асуудлыг юу гэж ойлгох вэ? АТГ үүнд хариулт өгвөл яасан вэ? Тендерийн эцсийн шийдвэр гараагүй байхад МУИС -н докторыг дагуулаад явж байгааг юу гэж ойлгах вэ?

Avatar

Зочин 2019-02-20 66.181.185.81

Хэний хүүхэлдэйнүүд хэний заавраар яваад байнаа. Энэ Төмөр замыг нь хувьчилбал таарна. Хэн ч очсон идэхийг л боддог газар. Дараагийнх нь бас дарга болоод идэх гээд байж сууж чадахгүй байна. Хурдан хувьчлаач

Avatar

Зочин 2019-02-20 202.72.244.219

мөнхбатын авгайнхаа компанид дэр мод зам төмөр өгсөн аюушийн төмөр замын хэвлэх үйлдэрийн хэрэг шалгаач мөн пандрол бэхэлгээний будлианг шалгаач тэгвэл их юм гарна яахав гээд байвал хариуг ингэж барьж бна даа эд нар кк

Avatar

bj 2019-02-20 182.160.40.25

eejiigee shalga dirakaa

Avatar

Зочин 2019-02-20 202.9.43.59

Жигжиднямааг шалгаач ээ!! Ийм хулгайчийг яагаад байлгаад байдаг юм

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.77

Авилга хээл хахуул цэцэглэн хөгжсөн газар УБТЗ болоод байна. Үнэхээр хэцүү газар байна, Жигжиднямаа даргыг шалгах цаг болсон

Avatar

Батхүү 2019-02-20 122.201.28.4

Өмнөх дарга Пүрэвбаатарын хаусны хэрэг юу болсон бэ? ТЗ-ын хаузыг хувьдаа авах гээд байсан хэрэг.

Avatar

Po 2019-02-20 64.119.17.169

Uwsiihan tomor zamiig awah gj olon jil uzej bn.da daanch odo diilku bhdo Yvsan gazar bolgondo heruul hj yvsag yaacan jijeg ysranguud wee

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.73

Төмөр замын ТӨВ БУУДАЛ ГЭХ ОРК ОРЧИНД ТАВТАЙ МОРИЛ

Avatar

Зочин 2019-02-20 202.9.42.73

ХИР ДАГ БОХИР ЗАВААНДАА БАРИГДСАН МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ, НААД ЗАХЫН ВАГОНРУУ НЬ НЭГ ШАГАЙГААД СУРВАЛЖЛАГА БЭЛДЭЭД ҮЗЭЭРЭЙ , БӨӨЛЖӨӨД ГАРНА

Avatar

төмөр замчин 2019-02-20 192.82.65.34

Зүйтэй. Залуучууд ганцхан зүйлийг ярьлаа. цааш ухаад зөндөө зүйлийг гаргаж ирнэ.

Avatar

Жигжиднямааг зайлуулаачээ бузарын авилгачин 2019-02-20 77.247.181.162

Үнэн шүү. Энэ бузар гахай шин авилгачин зөндөө идэж уулаа одоо болтол хамгаалсаар л байна АТГ-ын Энхжаргал. Яагаад гэвэл Энхжаргалын төрсөн эгчийн хүүхэд гээд нэг нусан бууг Зүүн-Хараа ачааны вагон депогын даргаар тавьсан байдаг. Тэгээд Энхжаргал Жигжиднямаа авилгачинг 3 жил хамгаалж байна даа. Ердөө л энэ. Түүнээс биш Төмөр замд өчнөөн осол аваар, ноцтой зөрчил дутагдал гарлаа энэ хүн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байгаа. Авилгалын өчнөөн баримт байгаад байдаг энэ хүн зүгээр л яваад байга

Avatar

зочин 2019-02-20 202.9.43.212

олшруулдаг жигжиднямаа юм чинь шалгуулахдаа ч бас л олшруулаад байна шүү дээ

Avatar

Иргэн 2019-02-20 192.82.65.34

жигжиднямаа аавындааочноо

Avatar

Жаргал 2019-02-20 139.5.219.21

Энэ Жигжиднямаа ажлаасаа хөөгдөөгүй л байгаа юмуу?

Avatar

Зочин 2019-02-20 103.87.255.42

Энэ 2 бас дараагийн ажил горьдлогчууд уу.

Avatar

Зочин 2019-02-20 202.126.89.208

Unen bol eruul yrih heregtei shde. Sogtuu unen hudal n medegdehgui ym yrih ym. Ydaj ys zuitei baigaach

Avatar

Зочин 2019-02-20 202.72.245.122

ХЯТАДЫН УЛСЫН КОМПАНИАР 16 Ш ВАГОНЫГ ЗАСУУЛСАН ГЭЖ СОНССОН. ТЭГЭХЭЭР МӨНГӨ УГААВАЛ СИ ЖИНЬПИН ДАРГАД АЛУУЛНА ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС ХУДЛАА ГҮТГЭЛЭГ

Avatar

Зочин 2019-02-20 202.9.43.209

Наад жигжиднямаа чинь яасан их шалгуулдаг хун бэ энэ хунийг шалгахад нийтлээ тосвоос хэдэн зарцуулчаад байна вэ нилээн олон жил шалгалаашдээ аймаар их урсгал зардал гарсан байгаа даа хэдэн тогрогийг жигжиднямааг шалгахад зарцуулснаа ард тумэнд тайлагнаач та нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж