УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2019.02.20-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах хэрэгтэй гэв

Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат, Б.Аюуш нар "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд авлигын гэмт хэрэг үйлдсэн талаар өнөөдөр /2019.02.20/ мэдээлэл хийлээ.


Мэдээллийн эхэнд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбат “Манай холбоо  “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл” холбоонд нэгдсэн. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн хууль бус худалдан авах ажиллагаа хийж, мөнгө угаасан хэргийн талаарх бүх баримт нь ил байгаа хэргийг АТГ-д шалгуулаад хоёр жил болж байна. Гэтэл энэ хэргийг АТГ-ын дарга Х.Энхжаргал тэргүүтэй хүмүүс хоёр жил авч хэлэлцсэнгүй.

Манай холбооноос 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр АТГ-д бид хандсан. АТГ-д энэ асуудлыг шалгаж байгаа гэхээс ямар ч мэдээлэл өгөөгүй. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хуулийн дагуу ажлаа хийж байгаа эсэх, мөнгө угааж байгааг АТГ шалгах хэрэгтэй. 2009 оноос УБТЗ-ын хашаанд зогссон зам засварын хоёр машинтай яг ижил үйлдэлтэй ВПРС загварын зам засварын машиныг ОХУ-аас авахдаа Тендерийн тухай хууль зөрчиж, барааг авахаасаа өмнө төлбөрийн 85%-ийг худалдагч компанийн дансанд шилжүүлсэн. Энэ бол ил байгаа баримт”  гэлээ.

АТГ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГИЙГ ОЛШРУУЛДАГ ГАЗАР БОЛЧИХЛОО

Монголын төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Аюуш “Бид УБТЗ дээр болж буй маш олон хэргүүдийн нэгийг нь өнөөдр баримттайгаар  илчиллээ. Монгол Улсад хоёр ширхэг зам засварын машин 2009 оноос хойш УБТЗ-ын хашаанд хэвтэж байгаа. Яг ижилхэн үйлдэлтэй машиныг Доминиканаас оффшороор дамжуулж УБТЗ байгууллага нь ОХУ-аас худалдан авч байна.

Уг асуудлыг АТГ-ын дарга Х.Энхжаргалд шалгуулахаар өгөөд хоёр жил боллоо. Жилийн өмнө бид уг асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандсан. Бидэнд шалгаж байна гэхээс өөр хариулт хэлээгүй. Энэ бол маш олон шалгаж байгаа хэргүүдийн зөвхөн нэг нь юм.

Та бүхэн мянган вагоны асуудлыг мэднэ.  Иргэдийн дунд мянган вагон ашгаа нөхөөд сайн явж байгаа гэдэг яриа бий. ОХУ үүнийг ашиглаж болохгүй гээд акталсан. Тэгэхэд бид акталсан вагоныг ашиглаад явж байдаг. Нэг өдөр осол гарахад хэн хариуцлага хүлээх юм.

Мөн 16 суудлын вагоныг УБТЗ нь 17 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл өнгөрсөн жил дээрх 16 вагоныг 16 тэрбум төгрөгөөр засуулсан. Арван жилийн өмнө худалдаж авсан машинаа ижилхэн үнээр засуулна гэдэг байж болох асуудал уу. Өөрөөр хэлбэл АТГ авлига, албан тушаалын хэргийг олшруулдаг газар болчихлоо. Х.Энхжаргал яагаад Д.Жигжиднямааг хамгаалаад байдаг юм. Одоо үүнд цэг тавих цаг болсон” хэмээн ярилаа.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж