Уулын цанын 2019 оны ДАШТ-д амжилт арвинтай оролцож хошой алт, 1 хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан АНУ-ын алдарт уулын цаначин М.Шиффрин Стокгольм хотноо болсон дэлхийн цомын ээлжит гараанд түрүүллээ.
Швед улсын нийслэл Стокгольм хотноо болсон Сити ивинт арга хэмжээнд параллель слалом төрлийн уралдаан болсон. Параллель слалом уралдаан нь 2 тамирчин гараанаас зэрэг гарч уралддаг ба М.Шиффрин Германы К.Гайгертай уралдсан. Алтан медалийг М.Шиффрин хүртэж мөнгөн медалийг Германы К.Гайгер, хүрэл медалийн Шведийн А.Швенн-Ларссон хүртжээ.
Эрэгтэй параллель слалом төрөлд Швейцарын Рроман Ценхойзерн тэргүүлж улирлын анхны алтан медаль хүртжээ. Дэлхийн цомын дараагийн гараа эмэгтэйчүүд Швейцарьт өрсөлдөх бол эрчүүд Болгарт ээлжит уралдаанаараа өрсөлдөнө. 2018-2019 оны уулын цанын дэлхийн цомын улирал 3 сарын 17-нд өндөрлөнө.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ